СААК САНАА

Сургуульд бидэнд зааж байгаагүй 10 чадвар

Аливаа хүн төрөхөөс насан эцэслэх хүртлээ ямар нэгэн зүйл сурахыг оролдож, эрмэлзэж байдаг. Тиймдээ ч сурахад хэзээ ч оройтдоггүй гэх хэлц үеийн үед ам дамжин яригдсаар ирсэн. Та өөрийн сонирхол, хүсэл мөрөөдлийн дагуу ямар нэг зүйл сурснаар чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөж, ажлын алжаалаа ч тайлах боломжтой. Ингээд хүн бүрийн сурах боломжтой сонирхолтой 10 чадварыг хүргэе.

Сургуульд бидэнд зааж байгаагүй 10 чадвар Хадгалах

IKEA-гийн тавилгууд ая тухтай байдгийн 8 нууц

Бид бүхэн Шведийн "IKEA" компани яагаад гэр ахуйн тавилгын ертөнцөд ноёлж, хэрэглэсэн хүн бүрт ая тухыг мэдрүүлдэг болохыг төдийлөн сайн мэддэггүй. Зүгээр л дэлхий нийтээрээ хэрэглэдэг болохоор хэрэглэх ёстой гэж үздэг бөгөөд худалдан авсныхаа дараа нэг л сэтгэлд ойр мэдрэмж төрдөг. Тэгвэл хүмүүст ийм мэдрэмж төрүүлж, хэрэглэгчдийг өөртөө татдаг "IKEA"-гийн 8 нууцыг та бүхэндээ танилцуулья.  

IKEA-гийн тавилгууд ая тухтай байдгийн 8 нууц Хадгалах

Шинэ жилээр дотны хүмүүстээ өгөх бэлгээ гэртээ хийж сурцгаая!

Шинэ жилийн баяраар хайртай дотны хүмүүсдээ дэлгүүрээс авсан зүйлээ бэлэглэж болно. Гэхдээ өөрийн гараар хийсэн "цорын ганц" зүйлээрээ тэднийгээ баярлуулбал хэд дахин илүү сэтгэл хөдөлгөм байх нь гарцаагүй. Ингээд төсөв мөнгө бага зарцуулах, хийхэд хялбар бас хүнд хэрэгтэй шинэ жилийн бэлгийн санаануудыг та бүхэндээ хүргэе. 

Шинэ жилээр дотны хүмүүстээ өгөх бэлгээ гэртээ хийж сурцгаая! Хадгалах

Гэрийн сөрөг энергийг устгаж, диваажин мэт болгох Фэнг-шуйгийн 11 ухаан

Хүмүүний амьдралын орон зайг эерэг энергээр дүүргэдэг сайхан амьдрах ухааны урлаг бол Фэнг-шуй юм. Энэхүү хэв маяг нь дотроо олон салбартай бөгөөд тэдгээрээс хүний амьдралын хамгийн чухал орчин болох гэрийг хэрхэн диваажин болгох үнэт 11 сургаалийг уншигчиддаа зориулан бэлтгэлээ. Хятадаас гаралтай амьдралын энэ ухаан нь таны орон байрнаас сөрөг энергийг үргээж, аз жаргалаар бялхаана гэдэгт итгэлтэй байна.

Гэрийн сөрөг энергийг устгаж, диваажин мэт болгох Фэнг-шуйгийн 11 ухаан Хадгалах

Таныг аз жаргалтай, амар тайван болгох хоббинууд

Өнөө цагт дэлхий нийтээр эдийн засгийн болон сэтгэл санааны хямрал хаа саагүй нүүрлэж, хүмүүс юм л бол өөрийн эрхгүй уурлаж бухимдан, амьдралаа бүр ч илүү дордуулж байна. Заримдаа ч гэсэн гэгээлэг бодолд автаж, бие сэтгэлээ амар амгалан байлгамаар л байгаа биз дээ? Тэгвэл бид таныг тайвшруулж, аз жаргалтай болгох 10 төрлийн хоббиг танилцуулъя. Эдгээр нь таны уур бухимдлыг хормын төдийд л ховсдон алга болгож, эрч хүчийг бэлэглэх давуу талтай юм.

Таныг аз жаргалтай, амар тайван болгох хоббинууд Хадгалах

“Кока Кола” ундааны хүмүүсийн тэр бүр мэддэггүй 11 ашиг тус

Кока Кола нь хамгийн их хэрэглэгчтэй бүтээгдэхүүний нэг бөгөөд дэлхий нийтээрээ үүнийг ууж хэрэглэдэг. Тэгвэл колаг уухаас өөр юунд ашиглаж болох бол? Өнөөдөр та бүхэндээ колаг ахуйн нөхцөлд хэрхэн ашиглах тухай хэрэгтэй мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Одооноос эхлэн та колаг уухаас гадна, амьдралыг илүү хялбар болгоход ашиглаарай.

“Кока Кола” ундааны хүмүүсийн тэр бүр мэддэггүй 11 ашиг тус Хадгалах

Аяга таваг угаагч шингэнээр юу угааж болохгүй вэ?

Аяга, таваг угаагч шингэний найрлагад ус, гадаргуугийн идэвхт бодис, хадгалалтын хугацаа уртасгагч болон нэмэлтээр анхилуун үнэр шингээгч тэрчлэн будагч бодисууд ордог. Ялангуяа фосфор агуулагдаг шингэнийг хүнсний бүтээгдэхүүн, аяга шаазан угаахыг хатуу хориглосон байдаг. Учир нь тус бодис нь ходоод болон хоол боловсруулах эрхтнийг цочроох, өөр олон хор уршигтай. Түүнчлэн зарим аяга таваг угаагч шингэнээр мөнгө, алтны хольцтой эдлэл, нэг удаагийн хуванцар аяга, мод зэс, хөнгөн цагаан зүйлсийг угааж болдоггүй байна.

Аяга таваг угаагч шингэнээр юу угааж болохгүй вэ? Хадгалах

Энэ өвлийг мартагдашгүй өнгөрүүлэхэд туслах 12 хобби

Зуны нарлаг өдрүүдэд бид аялалд гарч, төрөл бүрийн зүйлс хийн хөгжилддөг. Харин өвлийн улиралд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх зүйлс байхгүй тул гэртээ дулаахан суух нь хүн бүхэнд амар санагддаг. Тэгвэл бид та бүхэндээ өвлийн урт өдрүүдийг хөгжилтэй болоод үр дүнтэй өнгөрүүлэхэд туслах хоббинуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Энэхүү мэдээлэл танд тун ч их хэрэг болно гэдэгт итгэлтэй байна. 

Энэ өвлийг мартагдашгүй өнгөрүүлэхэд туслах 12 хобби Хадгалах

Гэрээ хэрхэн өөриймсөг, тав тухтай болгох вэ?

Айл бүрт л ээж аав, эмээ өвөөгөөс уламжлагдан ирсэн хуучны түүхтэй, нандин тавилгууд гэж байдаг. Энэ нь он удаан жил гэрт байрлаж, солъё гээд ч чадахгүй үеүүдтэй тулгарах нь бий. Тэгвэл бид танд тэдгээр тавилгыг хэрхэн хослуулан, өөрчлөн тавих болон гэртээ тав тухтай, өөриймсөг дулаахан уур амьсгалыг бүрдүүлэх тухай мэдээллийг хүргэе!

Гэрээ хэрхэн өөриймсөг, тав тухтай болгох вэ? Хадгалах

Өдөр тутмын амьдралд хэрэг болох үнэт зөвлөгөөнүүд

Бид өдөр бүр л хэцүү асуудлуудтай тулгардаг. Гэхдээ хэцүү асуудлын шийдэл нь хүртэл төвөгтэй байдаг гэж ойлгодог нь буруу юм. Ихэнх асуудалд маш энгийн, хялбархан шийдэх гарц байдаг бөгөөд эдгээрээс өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэх боломжтой ашигтай 19 зөвлөгөө мөн бусадтай найрсаг харилцахад туслах 13 аргыг та бүхэндээ хүргэхээр бэлтгэлээ. Эдгээр зөвлөгөөнүүд таны амьдралд хэрэг болно гэдэгт итгэлтэй байна.

Өдөр тутмын амьдралд хэрэг болох үнэт зөвлөгөөнүүд Хадгалах
2017-11-03, 12:44

Голланд залуусын барьсан байшин мэргэжилтнүүдийг алмайруулав

Орон сууцны асуудал хүмүүсийн санааг ихээр зовоодог шүү дээ. Нэгнийх нь гэрт хангалттай өрөө байхгүй, нөгөөдүүлд нь шинэ байшин авах мөнгө байхгүй, зарим нь юу хүсч байгаагаа ч мэдэхгүй байдаг. Харин саяхан нэгэн Голланд архитектор 100 жилийн баталгаатай цаасан байшин барьж эхлэсэн нь олныг анхаарлыг ихээр татах болжээ. 

Голланд залуусын барьсан байшин мэргэжилтнүүдийг алмайруулав Хадгалах

Гутлаа хэрхэн шинэ мэт болгох вэ?

Таны өмссөн гутал, ор хоёр л хамгийн чанартай, тав тухтай байх ёстой хэмээдэг. Энэ нь ч үнэн юм. Учир нь бид амьдралынхаа ихэнхи хугацааг шөнө амгалан нойрсож, өдрийн турш өмссөн гуталтайгаа өнгөрүүлдэг шүү дээ. Иймээс ч аль болох чанартай, үнэтэй гутал худалдаж авахыг эрмэлздэг. Гэвч өндөр үнэтэй авсан гутал тань гундаж, өнгөө алдсан бол яах вэ? Бид та бүхэндээ шинэ гутал авалгүйгээр хуучин гутлаа хэрхэн тордож өмсөх тухай хэрэгтэй мэдээллийг хүргэж байна.

Гутлаа хэрхэн шинэ мэт болгох вэ? Хадгалах