“Кока Кола” ундааны хүмүүсийн тэр бүр мэддэггүй 11 ашиг тус

Кока Кола нь хамгийн их хэрэглэгчтэй бүтээгдэхүүний нэг бөгөөд дэлхий нийтээрээ үүнийг ууж хэрэглэдэг. Тэгвэл колаг уухаас өөр юунд ашиглаж болох бол? Өнөөдөр та бүхэндээ колаг ахуйн нөхцөлд хэрхэн ашиглах тухай хэрэгтэй мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Одооноос эхлэн та колаг уухаас гадна, амьдралыг илүү хялбар болгоход ашиглаарай.

“Кока Кола” ундааны хүмүүсийн тэр бүр мэддэггүй 11 ашиг тус
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Зэвэрсэн сав цэвэрлэх

Хэрвээ та тогоо болон хайруулын тавгаа түлж, бохирдуулсан бол хэрхэн цэвэрлэх вэ? хэмээн санаагаа чилээх шаардлагагүй. Танд ердөө л кола байхад хангалттай бөгөөд энэ нь өөртөө хүчил агуулдаг тул бохирдлыг хормын дотор цэвэрлэж, гялалзуулна.

Зэвэрсэн сав цэвэрлэх

2 Үс арчилгаа

Колагаар үсээ зайлах нь үсэнд тэжээл өгөхөөс гадна өнгийг сэргээж, төрөлхийн мэт долгионтой болгодог аж. Мөн үсэнд тань бохь наалдсан бол колагаар шавшихад хангалттай. 

Үс арчилгаа

3 Хоол хийх

Кетчуп болон кола холиод л та "BBQ" соусыг гэртээ хийх боломжтой. Бэлдсэн "BBQ" соусаа шарсан тахианы махтай хольж идээрэй.

Хоол хийх

4 Ходоодны эм

Судалгаанаас үзэхэд кока кола нь ходоодны хүчлийг саармагжуулж, үрэвслийг намдаадаг байна. Мөн коланд агуулагдах фосфорын хүчил нь харшлын загатналыг бууруулна.

Ходоодны эм

5 Толбыг арилгана

Цус, өвсний толбо болон эвгүй үнэрийг коланы тусламжтайгаар арилгаж болно. Та бага зэрэг колаг угаалгын нунтагны хамт угаалгын машиндаа хийж, хувцсаа угаахад хангалттай. 

Толбыг арилгана

6 Палмастерын толбо арилгана

Хүүхдүүд тань хана, хивсэн дээр палместраар зурчихсан бол санаа зовох хэрэггүй. Та кола, шингэн саванг хольж, толботой хэсэг рүү шүршиж цэвэрлээрэй.

Палмастерын толбо арилгана

7 Цантсан цонх цэвэрлэнэ

Өвлийн улиралд машины цонх цантаж, мөстөх нь төвөгтэй асуудал болдог. Үүнээс сэргийлэхийн тулд машины цонх, шилээ колагаар угаагаарай. Ингэснээр өглөө бүр машины цонх цантсан байх болов уу хэмээн санаагаа чилээх шаардлагагүй болно. 

Цантсан цонх цэвэрлэнэ

8 Шавьжнаас салгана

Кола нь таны зүлгийг ногоон, эрүүл байхад туслах төдийгүй хөрсний pH балансыг тэнцвэржүүлж, ургацыг нэмэгдүүлдэг. Мөн зарим цэцэрлэгчид бордооны чанарыг сайжруулах зорилгоор колаг хөрс рүү цацах нь бий. Хэрэв та шавьж, амьтнаас салахыг хүсч байвал, аяганд кола хийж, хаа нэгтээ тавиарай. Ингэснээр коланд шавьж хорхойнууд цугларч, баригдана.

Шавьжнаас салгана

9 Зургийг эртний мэт болгоно

Та кола ашиглаж, ямар ч зургийг хуучны мэт болгож чадна. Ердөө л зургаа колан дотор хийж, хэсэг хугацаанд байлгаад, гаргаж хатаагаарай. 

Зургийг эртний мэт болгоно

10 Мөнгө өнгөлнө

Өнгөө алдсан мөнгөн эдлэлийг коланы тусламжтайгаар гялалзуулаарай. Ингэхдээ мөнгөн эдлэлээ аягатай коланд хийж, 4-5 минут байлгаад, гаргаж сайтар арчина.

Мөнгө өнгөлнө

11 Хөгжилтэй туршилт

Та ментос бохь болон колагаар хөгжилтэй туршилт хийгээрэй. Тарвасны дээр нүх гаргаж, доторх жимсийг нь гараж, кола болон ментос хийгээд нүхийг скочоор наагаарай. Дараа нь тарвасаа сэгсэрч тавих бөгөөд ингэснээр тарвас дэлбэрэх аж  

Хөгжилтэй туршилт

Та колаг ахуйн нөхцөлд ашиглах өөр аргуудыг мэддэг бол бидэнтэй хуваалцаарай!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()