СААК САНАА

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Унтлагын өрөөгөө тохижуулах шилдэг санаанууд

Хүн нүднээс нууц байдаг газар ч гэсэн тохилог тав тухтай байх хэрэгтэй. Ялангуяа унтлагын өрөө гэдэг таны бүтэн өдрийн ядаргаа, алжаалыг тайлах газар юм. Тиймээс өөрийн хүссэнээр, өөрт тухтай байдлаар унтлагын өрөөгөө засах ёстой. Ингээд унтлагын өрөөний загваруудаас хүргэе.
Унтлагын өрөөгөө тохижуулах шилдэг санаанууд Хадгалах
2014-12-12, 00:04

Зангиаг хэрхэн зөв зангидах вэ?

Орчин үеийн ажил хэрэгч залуугийн хувцасны шүүгээнд заавал байх зүйлийн нэг нь мэдээж зангиа. Харин зангиаг зангидах нь эрчүүдийн хувьд нэлээд асуудал байдаг бололтой. Зангиа зангидах гэдэг бүхэлдээ нэг урлаг шүү дээ. Ингээд зангиаг хэрхэн зангидах талаар харцгаая.
Зангиаг хэрхэн зөв зангидах вэ? Хадгалах
2015-02-28, 02:43

Илүү талбайгаа зөвөөр ашиглацгаая

Таны хашаан дотор илүү талбай зай байна уу? Хэдий зай байсан ч та юу хийхээ мэдэхгүй байж болно. Нэгэн бүтээлч хосууд гэрийнхээ хойно байрлах илүү зайг гайхалтайгаар ашигласан байна. Ингээд ажилсаг хосуудын онлайнд тавьсан нийтлэлийг орчуулан хүргэе.
Илүү талбайгаа зөвөөр ашиглацгаая Хадгалах
2014-04-02, 22:00

95 сая долларын үнэтэй байр

Энэ 96 давхар орон сууц нь Америкийн Нью-Йорк хотод баригдаж дууссан байна. Барилга Манхэттены төв хэсэгт байрлах бөгөөд Эмпайр Стейт Билдинг, Крайслер Билдинг, "One World Trade Center" зэргээс ч өндөр юм байна. Орой дээрээс нь Нью-Йорк, Төв Парк, Манхэттен болон Атлантын далайн гайхалтай өнгө төрх алган дээр байгаа мэт харагддаг ажээ.
95 сая долларын үнэтэй байр Хадгалах
2014-10-19, 00:20

Амьдралыг хөнгөвчлөх гайхалтай санаанууд

Цаг бол алт гэдэг. Өнөөдөр бид цагтай уралдаж ажиллаж, хөдөлмөрлөж, хэрэггүй зүйлсэд аль болох анхаарлаа хандуулахгүй байхыг хичээдэг болсон. Иймд цаг заваа хэмнэж, амьдралд тулгарах асуудлуудыг илүү хялбар шийдэх гайхалтай санаануудыг танилцуулж байна. Бүтээлчээр сэтгэж, сайхан амьдралыг өөрсдөө бүтээцгээе!

Амьдралыг хөнгөвчлөх гайхалтай санаанууд Хадгалах

Нэг өдрийн дотор босгосон хаус

Архитекторч Марина Рубин (Marina Rubin) АНУ-ын Нью-Жерси мужийн Принстон хотод “Quarry” хэмээх хувийн байшингийн төслийг хэрэгжүүлжээ. Орчин үеийн энэ харш хотын яг төвд буюу Принстоны их сургууль, нийтийн номын сан, төмөр замын вокзал, мөн дэлгүүрүүд болон зоогийн газрууд хүртэл 5 минут алхаад хүрэх газар байрладаг байна.
Нэг өдрийн дотор босгосон хаус Хадгалах
2014-02-17, 21:00

Гэртээ гоёмсог лаа хийж сурцгаая

Бид энэ удаагийнхаа мэдээллээр та бүхэндээ гэрийн нөхцөлд, төрөл бүрийн гоёмсог лаа хийх хэрэгтэй мэдээллийг хүргэж байна. Дэлгүүрээс өөрийн цаг, мөнгийг үрэн байж лаа худалдан авах нь тийм сайхан санаа гэж үү? Түүний оронд энгийн нэгэн лааг хайлуулж, анхилуун үнэр шингээн, цор ганц, маш гоёмсог лааг хийх боломжтой. Нэг лаагаа дахин дахин өөрчлөн, өөр олон сайхан лаа хийж болно шүү дээ.

Гэртээ гоёмсог лаа хийж сурцгаая Хадгалах

Танд хэзээ нэгэн цагт хэрэг болох амьдралыг хялбарчилах аргууд

Аливаа зүйлсийг зөвөөр ашиглаж чадвал, цаг зав төдийгүй хөрөнгө мөнгөө ч хэмнэх боломжтой билээ. Тэр ч үүднээсээ өдөр тутамдаа хэрэглэдэг энгийн зүйлсээ өөрчлөн, хэрэгтэй зүйлд ашиглах аргуудыг танилцуулж байна. Танд хэзээ нэгэн цагт хэрэг болох биз ээ. Бүтээлчээр сэтгэж, сайхан амьдралыг өөрсдөө бүтээцгээе!

Танд хэзээ нэгэн цагт хэрэг болох амьдралыг хялбарчилах аргууд Хадгалах
2017-01-10, 17:30

Өмсдөггүй оймсоороо юу хийж болох вэ?

Хүн бүхэнд л өмсдөггүй хэрнээ шүүгээнийхээ буланд байлгаад л байдаг оймснууд байдаг. Зарим нь шинээрээ, материал нь онцгүй учраас "гологдсон" ч байж болно. Тэгвэл тэдгээрийг жижигхэн ч гэсэн хэрэгтэй зүйлд ашиглаж, хэргийг нь гаргацгаая. 

Өмсдөггүй оймсоороо юу хийж болох вэ? Хадгалах
2016-06-24, 09:10

Гал тогооны нууц өрөө

Гэрийн дотоод засал чимэглэл дээр олон хачирхалтай, сонирхолтой санаа, өвөрмөц засал нь тухайн өрөөний чимэг болж өгдөг билээ. Хамгийн анх үүнийг хараад ямар зорилготой хийсэн бол гэдэг нь ихээхэн сонирхолтой санагдах болов уу. Ингээд гал тогооны өрөөний шаландаа цонх хийсэн залуугийн нууцыг сонирхуулж байна.
Гал тогооны нууц өрөө Хадгалах
2015-07-02, 02:33

Зарим алдартнуудын хобби

Харж, үнэрлэж, хүрч, сонсохдоо таашаал авдаг, дэргэдээ байгааг нь мэдэхдээ баяр хөөрийг амсдаг тийм зүйлс хүн бүрт байдаг. Үүнийг л орчин үеийн хэллэгээр “хобби” гэж нэрлэдэг билээ. Тиймээс хүн болж төрсөн л бол заавал дуртай зүйлтэй байх учиртай. Тэгэхлээр хүн бүхэн хоббитой гэсэн үг. Алдар нэртэй, төгс төгөлдөрт ойрхон хүмүүс ч гэсэн ээжээс төрсөн хүн юм болохоор энэ тал дээр бидэнтэй ижилхэн. Ингээд бүгдээрээ зарим алдартнуудын хоббитой танилцацгаая.

Зарим алдартнуудын хобби Хадгалах
2012-03-22, 09:06

Гэрийн нөхцөлд гоо сайхны бүтээгдэхүүн хийх хялбар арга

Эдийн засгийн хямралыг дагаад гадуур зарагддаг гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн хэмжээ нь ч багасаж, үнэ нь ч өссөөр байна. Тэгэхээр бид энэ удаад гэрийн нөхцөлд биеин тос, гуужуулагч гэх мэт гоо сайхны бүтээгдэхүүнүүд хийх маш хялбар аргуудаас уншигч та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ. Магадгүй та эдгээрийг өөрийн гараар хийн, хайртай дотны хүмүүсдээ ч бэлэглэж болно шүү дээ.
Гэрийн нөхцөлд гоо сайхны бүтээгдэхүүн хийх хялбар арга Хадгалах
2015-12-24, 01:30