Кайли Женнерийн гэрээр зочилцгооё

Цахим хуудсаар л нэг нүүр будалт, шинэ трэнд, сенсацитай үйл явдлаараа олны нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгэж байдаг Кардашьяаны гэр бүлийн отгон гишүүн Кайли Женнер (Kylie Jenner) өдгөө 18 настай билээ. Эгч нарынхаа нөмөр нөөлөг, далбаан доор нь чамгүй нэр хүнд, туршлагыг хуримтлуулаад авсан тэрээр өөрийн бизнесээ эхлүүлээд завгүй яваа юм. Ингээд та бүхэндээ түүний гэрийг танилцуулья.

Кайли Женнерийн гэрээр зочилцгооё
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Мэдээж түүний хувьд сайхан харагдахад хамгийн чухал зүйл бол нүүр будалт, хувцаслалт билээ. Тиймдээ ч тэрээр бүхэл бүтэн салоныг санагдуулам, өөрийн гэсэн гоо сайхны өрөөтэй ажээ. Үнэхээр гоё байгаа биз.

Түүнд нь охидын мөрөөдөл болсон олон төрлийн нүүр будгийн хэрэгслүүд, өнгө өнгийн хиймэл үснүүд гээд цөм байх ажээ.

Тэрээр мөн цүнхны цуглуулгандаа үнэхээр хайртай. Энэхүү цуглуулганд нь алдарт “Louis Vuitton”, “Prada” зэрэг дэлхийн алдартай брэндийн шинэ загварын цүнхнүүд байх ажээ. Хүүхэд байхдаа барьж байсан жаахан цүнхээ ч мөн хадгалдаг. Учир нь түүний анхны цүнхнээс л загварын сонирхол, цуглуулга зэрэг нь эхэлсэн гэж тэр дурсчээ.

Хувцасны шүүгээг ч энд мартаж болохгүй. Учир нь түүнд бүхэл бүтэн бэлэн хувцасны дэлгүүр нээчих хэмжээний хувцасны өрөө байдаг. Кайлигийн хувьд, түүний хамгийн дуртай зүйлс нь өндөр өсгийтүүд ажээ. Тиймээс ч тансаг, гутал хувцсанд хэзээ ч гар татдаггүй гэнэ шүү.

Кайлигийн хувцасны шүүгээнд эмэгтэй хүн бүү хэл, эрэгтэй хүн ч нүд унагахгүй байхын аргагүй. Охидын мөрөөдөл болсон шинэ трэнд загварын бүхий л содон чамин хувцаснууд байх агаад тэрээр энэ талаараа, “Би тийм, ийм хэмээн стиль имиж бүрдүүлэх дургүй. Зүгээр л тухайн өдөр юу өмсмөөр санагдсан, тэр мэдрэмжээрээ хувцасладаг. Тиймээс ч би өөртөө сэтгэл хангалуун байдаг шүү. Юу өмсөх вэ хэмээн толгой гашилгахгүй, өөрийн сонголтондоо үргэлж сэтгэл өндөр байдаг.” гэжээ.

Түүний гал тогооны өрөө мөн л маш уужим саруулхан талбайтайн дээр тохилог юм. Тэрээр ихэнхдээ гадуур хооллодог бөгөөд харин амралтынхаа өдрөөр гэртээ амттай хоол хийж идэх дуртай гэнэ. Түүнчлэн гэр бүлийн уулзалтаас хэзээ ч хоцорч байгаагүй гэдэг шүү. Кардашьяаны гэр бүл бүхий л цаг үед нэг бүхэл, цул байж чаддагаараа онцлог юм.

Зочны өрөөний ханын стенкийг түүний найз залуу реппер Тайга (Tyga)-гийн зураг чимнэ. Тэд мөн л олны анхаарлыг татсан сайхан хосуудын нэг билээ.

Гэрийн ерөнхий дотоод засал нь саарал, цагаан өнгийг хослуулсан байх бөгөөд орчин үеийн шийдэл бүхий саруулхан, тохилог орчинтой.  Яг л түүнд зориулагдсан мэт харагдах өөрийн гэртээ байхдаа тэрээр хамгаас тайван, эрх чөлөөтэй байдаг гэжээ.

Мөн гэр бүлийн хөрөг зураг, өнгөрсөн цаг үеийг илтгэх ховор сайхан зургууд ч харагдана. Түүний гэр бүл үнэхээр чөлөөтэй, нээлттэй гэр бүл биш гэж үү?

Түүний унтлаганы өрөө

Угаалгын өрөөг ч мөн мартаж болохгүй. Тансаг, чамин загвар бүхий дизайнтай, усны онгоц, хар цагаан өнгө бүхий хана шал, шүүгээнүүдтэй саруулхан талбайтай юм. Түүний үзэсгэлэнтэй харагдах эсэх нь тус өрөөтэй ч мөн нягт холбоотой.

Дөнгөж 18 настай гэхэд хийж бүтээсэн зүйлтэй, авьяаслаг үзэсгэлэнтэй бүсгүй Кайли өөрийн нэрийн гоо сайхны бүтээгдэхүүнийг гаргасан бөгөөд түүнчлэн хувцас загварт ч мөн хүч сорьж байгаа билээ. Магадгүй түүний загварын коллекц удахгүй бидэнд хүрэх бизээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()