Хувцас, гутлаа арчлах гайхалтай санаанууд

Өмсөх дуртай гутал хувцсаа санаандгүй байдлаар толботуулж, өнгийг нь алдуулсан бол битгий санаа зовоорой. Учир нь бид та бүхэндээ хувцсыг гэрийн нөхцөлд хэрхэн хялбар цэвэрлэж, шинэ мэт өнгөлөг толигор болгох тухай хэрэгтэй зөвлөгөөг хүргэе. 

Хувцас, гутлаа арчлах гайхалтай санаанууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

Арьсан эдлэлийг шинэ мэт харагдуулахын тулд, гутлаа сайтар арчиж, цэвэрлэсний дараа чийгшүүлэгч тосыг жигд түрхэж өгөөрэй. Хормын дотор сэргээж, гайхалтай болох болно.

2

Бид бүхэн шагай татсан урттай гутлыг өнөөг хэр нь буруу өмссөөр иржээ. Эдгээр гутлыг өмсөхдөө өмдөө эргүүлэн шууж, гутлын түрийг гарган өмсөх хэрэгтэй. Илүү загварлаг, дэгжин харагдаж байгаа биз.

3

Салад холих төхөөрөмжид овор хэмжээ багатай жижигхэн хувцсаа хийгээд угаах боломжтой юм. Яг л бяцхан угаалгын машин шиг сайтар угаах болно.

4

Улаан дарсны толбыг соданы уусмалаар арилгах боломжтой.

5

Өмд авахдаа өмсөж үзэхгүйгээр хүзүүндээ энэ маягаар зүүгээд үзээрэй. Өөрт таарах эсэхийг ийм аргаар хялбархан мэдэж болдог.

6

Өмдний цахилгаан үе үе доошоо буучихаад таныг эвгүй байдалд оруулдаг уу. Тэгвэл цахилгаандаа жижигхэн тууз уяж, товчиндоо бэхлээрэй. 

7

Ангорон материалтай цамцыг сунахаас сэргийлэх болон агшаахыг хүсвэл цахилгаантай уутанд хийгээд хөлдөөгчинд хэсэг байлгаарай.

8

Хуучин жинсэн өмдөө загварлаг болгохын тулд дотуур нь торон оруулга оёж өгөх боломжтой. Яг л шинэ, загварлаг өмд шиг харагдаж байгаа биз.

9

Хувцсан дээр болсон толбыг тодруулагч будгаар дарж, түр зууртаа өөг нь дараарай. Угаахад арилахгүй учраас болгоомжтой будах нь зүйтэй.

10

Цамцан дээр болсон хөлс дарагчны толбо болон бусад цагаан толбыг нойтон салфеткаар хялбархан арилгах боломжтой.

11

Хувцасны товчоо унагаж эвгүй байдалд орохгүйн тулд, өнгөгүй хумсны будгаар тогтоож, түрхэж өгөөрэй. Товч тань хэзээ ч тасрахгүй гэдэгт итгэлтэй байж болно.

12

Өмдний бөөс, хог шороог нэг удаагийн сахлын татуургаар хялбархан цэвэрлэх боломжтой. Харин дараа нь скочоор хогийг нь бөөгнүүлж аваарай.

13

Хуучин футболк, майкаа битгий хаяарай. Энэ мэтээр загварыг нь өөрчлөөд өмсвөл, илүү хэмнэлттэй бас дэгжин харагдах болно.

14

Цамцны суганд шингэсэн эвгүй үнэрийг арилгахын тулд лимоны шүүсийг багахан устай хольж, шүршдэг саванд хийгээд цацаж өгөөрэй. Гэхдээ цайвар хувцсан дээр толбо үлдээх магадлалтай тул зайнаас цацах нь зүйтэй. 

15

Тод өнгийн уруулын будагны толбыг үсний бэхжүүлэгч лакаар арилгаж болно. Угаахаасаа өмнө тухайн хэсэгт шүршээд 2 минут болсны дараа угаагаарай.

16

Арьсан гутлыг цэвэрлэхдээ, савантай халуун усаар бохирдлыг арчиж аваад, цагаан цуу, усны уусмалыг шүршдэг саванд хийж, шүршиж өгөөрэй. Толбо нь арилж, яг л шинэ мэт харагдана. Хүсвэл усны хамгаалалттай шүршлэгийг ч цацаж болох юм.

17

Үсний индүүгээр цамцны зах, индүүдэхэд төвөгтэй хэсгийг хялбархан индүүдэж болно.

18

Хувцсанд шингэсэн таагүй үнэрийг архины уусмал, эсвэл лимоны уусмалаар шүршиж, арилгах боломжтой.

19

Тосон толбыг арилгахад үнэхээр хэцүү байдаг. Тэгвэл үүнийг арилгахдаа хүүхдийн нунтаг цацлага буюу тальк ашиглаарай. Тостой толбон дээрээ жаахныг цацаж өгөөд, шөнөжин байлгаад, угаахад арилна.

20

Индүүгээ 5 орчим минут халаасны дараа индүүдвэл, хувцас илүү хурдан, хялбар индүүдлэг авдаг юм шүү. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()