Япон дахь ямар ч хог хаягдал гаргадаггүй хот

Токушима мужийн Камикацу хот нь "Тэг хаягдал" бодлогыг хэрэгжүүлсэн Японы анхны хот болжээ. Хотын оршин суугчид хог хаягдлыг 13 бүлэгт хуваан, 45 төрлийн хаягдал цуглуулж, 81 хувийг нь дахин боловсруулж чадсан байна.

Япон дахь ямар ч хог хаягдал гаргадаггүй хот
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Камикацу хот нь Токушима мужийн төв хэсэгт нь Кацура голын эрэгт байрладаг. Ихээхэн уулархаг газар байрлах тул хүн ам цөөтэй, одоогоор 1580 гаруй оршин суугч, 800 гаруй өрхтэй аж. 2003 онд Камикацу 2020 он гэхэд хогийн цэг ашиглалгүйгээр бүх хог хаягдлыг арилгах зорилго дэвшүүлснээр "Тэг хаягдал" бодлогыг бүрэн хэрэгжүүлсэн Японы анхны хот болсон юм. Үүний дагуу "Тэг Хаягдал Академи"- ийн дөрөв дэх тэргүүн Сакано Акира бодлогын хүрээнд хэрхэн ажилласныг тайлагнажээ.

Япон улсын хог хаягдал яагаад ихэссэн бэ?

1950-аад оны үед Япон улс хог хаягдал багатай, дахин боловсруулалт эрчимтэй явуулдаг улс байв. Дайны дараа улс орны эдийн засаг дахин сэргэж, аж үйлдвэр, хотжилт тэлж, үйлдвэр, барилга байгууламжийн хог хаягдал нэмэгдсэнээр, 20 жилийн дотор Япон улсын хогны хэмжээ 5 дахин нэмэгджээ. 1960 онд 8,9 сая тонн хог хаягдал гарч байсан бол 1980 онд 43,9 тонн болж өссөн байна. ("Tokyo Dome" бейсболын цэнгэлдэхийг 116 удаа дүүргэсэнтэй тэнцүү) Японы засгийн газар улс орон дахь жижиг, том бүхий л хотуудад хог шатаах зуух барихад улсын төсвөөс их хөрөнгө зарцуулсан ч хог хаягдлыг цуглуулахад ихээхэн хүндрэл учирч байв. 1980- аад оноос хотын засаг захиргаад хог хаягдлыг шатаах замаар арилгаж байсан бол 1990-д онд Камикацу хот үр дүнтэй шийдэл гаргасан нь "Тэг хаягдал" компанит ажил байжээ. "Тэг хаягдал" бодлогын бэлгэ тэмдэг, амин сүнс нь болсон Хибигаяа хогны станц ч өмнө нь хог шатаах зуух байсан аж.

Япон улсын хог хаягдал яагаад ихэссэн бэ?

Өргөн газар нутагтай энэхүү хотын зах хавийн хогийг цуглуулж, ялгаж, шатаах хогны машин авахад тосгоны хөрөнгө хүрэлцэхээргүй байсан учраас 1994 онд нутгийн удирдлага хог хаягдлыг дахин боловсруулах төсөл санаачилжээ. Хог хаягдлын гарал үүсэл, найрлагыг судалтал нийт хогийн 30 хувийг хүнсний хог эзэлж байв. Ийм төрлийн хог хаягдал нойтон, чийгшил ихтэй байдаг тул шатаахад хэд хэдэн төрлийн чулуужсан нүүрс ашиглах хэрэгтэй болно. Энэ арга нь тосгоны эдийн засагт хүндрэл учруулах тул 1995 онд Камикацугийн удирдлага өрх бүрт хүнсний хог хаягдлын бутлуур авахад санхүүгийн туслалцаа үзүүлэхээр шийдэж, айл бүр нэг бутлуурыг 10,000 иенээр худалдаж авах боломжтой болжээ.

Хотын иргэдийн 97 хувь бутлуурыг хэрэглэж заншсанаар бүх хүнсний хог хаягдлыг арилах аж. 1997 онд улсын хэмжээнд хуванцар сав, баглаа боодлын хаягдлыг дахин боловсруулах хууль тогтоомж гарсан. Хуулийн хэрэгжилтийн хүрээнд хот, тосгон бүр хуванцар хаягдлыг цуглуулах ажлыг зохион байгуулжээ. Камикацу хог хаягдлыг эхлээд 9 төрөлд хуваан ангилж цуглуулсан бол өдгөө 45 төрөлд хуваан цуглуулж, 81 хувийг нь дахин боловсруулж чадсан байна.

Гэрийн бутлуур нь хүнсний түүхий хог хаягдлыг задалж, дахин боловсруулдаг.

Хогийн станц дахь хаягдал ангилах хайрцаг.

Хогийн станцын дотоод засал, тэмдэг, бусад бэхэлгээг дахин боловсруулсан хогны материалаар хийсэн.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()