СААК МАШИН

"Хаммер" жийп цахилгаан хөдөлгүүртэйгээр эргэн ирж байна (20 фото)

"Женерал Моторс" (GMC) компани 2010 оноос эхлэн үйлдвэрлэхээ зогсоосон "Hummer" загвартаа хэд хэдэн томоохон шинэчлэлт хийж, хамгийн анхны цахилгаан хөдөлгүүрт "Pickup Hummer EV 2020" загвараа танилцууллаа. Энэхүү шинэ загвар нь "Tesla", "Rivian", "Ford" зэрэг цахилгаан машины салбарт тэргүүлэгчидтэй өрсөлдөхүйц шилдэг төмөр хүлэг байх болно гэж авто мэргэжилтнүүд таамаглаж байна.

"Хаммер" жийп цахилгаан хөдөлгүүртэйгээр эргэн ирж байна (20 фото) Хадгалах
2020-10-21, 18:43

Шинэчлэгдсэн, 2021 оны "Land Cruiser Prado"-той танилц!

"Тоёота" компани 1985 оноос хойш үйлдвэрлэж буй бартаат замын шилдэг хүлэг "Ланд Круйзер Прадо"-ийн 2021 оны шинэчлэн сайжруулсан загварыг танилцуулжээ. Уг машин нь шинэ бөгөөд илүү хэмнэлттэй хөдөлгүүрээр тоноглогдсоны зэрэгцээ infotainment хэсэг нь илүү ухаалаг болжээ.

Шинэчлэгдсэн, 2021 оны "Land Cruiser Prado"-той танилц! Хадгалах
2020-09-22, 16:59

"Honda Fit" машиныг бартаат замын хүлэг болгон тоногложээ

Америкийн иргэн Жефферсон Пальма өөрийн жижиг, 4 хаалгат "Honda Fit" машинаа амьдралынхаа хэв маягт тохируулан бартаат замын машин болгон тоногложээ. тэрээр "YouTube"-д өөрийн гэсэн сувагтай бөгөөд үүгээрээ дамжуулж хэрхэн адал явдлаар дүүрэн аялж байгаа тухайгаа харуулдаг байна. Сүүлийн бичлэг дээрээ тэрбээр хаягдсан уурхайгаар аялж байгаагаа харуулжээ. 

"Honda Fit" машиныг бартаат замын хүлэг болгон тоногложээ Хадгалах
2020-07-17, 16:45

Зомбинуудаас хамгаалах тоногтой "Тоёота Тундра"-г дуудлага худалдаагаар зарахаар болжээ

АНУ-д нэгэн өвөрмөц "Toyota Tundra"-ийн загвар цахим дуудлага худалдаанд оржээ. Энэхүү машин нь зомбины дайралтаас бүрэн хамгаалах зорилгоор тоноглогдсон аж. Тус "Toyota Tundra" нь одоогийн байдлаар 28.7 мянган ам.долларын үнэ хүрээд байгаа бөгөөд энэ тоо цаашдаа ч өсөх нь мэдээж.

Зомбинуудаас хамгаалах тоногтой "Тоёота Тундра"-г дуудлага худалдаагаар зарахаар болжээ Хадгалах

Дэлхийн сүйрлийг давж гарах, 300 мянган долларын үнэтэй жийптэй танилц!

Дэлхийн сүйрлийг ч тэсээд гарахаар хүлэгтэй болмоор байна уу? Тэсрэлтээс, цахилгаан соронзон долгионоос, хулгайчаас, дээрэмчдээс гээд байж болох бүх аюулаас хамгаалах, танк шиг бат бэх мөртлөө хотын гудамжаар унаад явж болох "Rezvani Tank" жийпийг танилцуулж байна.

Дэлхийн сүйрлийг давж гарах, 300 мянган долларын үнэтэй жийптэй танилц! Хадгалах

Хамгийн даруухан машин унадаг 15 алдартан

Өнөө үед машин бол нэр хүнд, эд хөрөнгө цаашлаад нийгмийн зэрэг зиндааг илэрхийлэх гол хүчин зүйл болсон гэхэд хилсдэхгүй. Тийм ч учраас ихэнх алдартнууд хамгийн сүүлийн үеийн үнэтэй төмөр хүлгээр гангарах гэж хичээдэг. Гэхдээ тэдний дунд үнэтэй ганган машинд нэг их ач холбогдол өгдөггүй эрхмүүд бас байдаг аж. Ингээд жирийн хүмүүсээс ч хямдхан машин хөлөглөдөг холливудын алдартнуудтай танилцацгаая. 

Хамгийн даруухан машин унадаг 15 алдартан Хадгалах
2020-04-09, 17:04

"Rolls-Royce" компани анх удаа жийп машин үйлдвэрлэж эхэллээ

Тансаг зэрэглэлийн автомашинаараа алдартай “Rolls-Royce” компани жийп үйлдвэрлэдэггүй цөөн хэдэн үйлдвэрлэгчдийн тоонд багтаж байсан бол энэ байдлаа өөрчлөхөөр шийдэж “Cullinan” загвараа Лондонд танилцуулжээ. Тус жийп нь хагас метр гүн устай голыг түвэггүйхэн туулж, цас болоод элсэн шуургатай замд ч саадгүй зорчих чадалтай юм байна.

"Rolls-Royce" компани анх удаа жийп машин үйлдвэрлэж эхэллээ Хадгалах

2015 онд борлуулалтаараа тэргүүлсэн шилдэг 10 хүлэг

Та байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хувьд хэмнэлттэй, аятайхан үзэмжтэй машин хайж байна уу? Тэгвэл танд хэрэглэгчдийн судалгаанаас үндэслэн жагсаасан эдгээр машинуудыг санал болгож байна.

2015 онд борлуулалтаараа тэргүүлсэн шилдэг 10 хүлэг Хадгалах
2015-09-11, 20:30

Бартаат замын шилдэг 4 хүлэг

Он жил улиран өнгөрч байгаа ч "off-road" буюу бартаат замын машинуудын загвар 1980-аад оны хэв маягаараа үлдсэн бололтой. Гэхдээ зохион бүтээгчид тухайн хүлгийн хэв маяг загвараас гадна тав тухын байдал дээр нэлээд анхааралтай ажиллаж байгаа нь мэдээж. Ингээд орчин үед хэрэглэгчдийн сэтгэлд маш ихээр нийцэж буй шилдэг 4 машиныг танилцуулъя.

Бартаат замын шилдэг 4 хүлэг Хадгалах
2014-11-16, 05:56

Оросуудын бүтээсэн “мангас”

Таны харж буй энэ төмөр хүлгийг бүтээхэд Scania-ийн хөдөлгүүр, УАЗ-ын кузов, BMW-ийн халаагчтай суудал зэргийг ашигласан байна. Хүн төрөлхтөн өөрийн гараар шилдэг хүлгүүдийг бүтээсээр л байгаа нь бахархууштай. Ингээд “Жаал” хэмээн нэрийдсэн хүч чадлын гайхамшиг болсон гар хийцийн хүлгийг сонирхоцгооё.

Оросуудын бүтээсэн “мангас” Хадгалах
2014-10-02, 01:33

Суперкар “Lamborghini Veneno”

Италийн компани болох “Lamborghini” үүсгэн байгуулагдсаныхаа 50 жилийн ойн баярыг тохиолдуулан хоёр хаалгатай суперхүлэг “Veneno”-г Женевийн автосалонд танилцуулжээ. Veneno гэдэг нь “хор” гэсэн утгатай юм байна. Танилцуулгын үеэр сүртэй гэмээр дуу чимээ гарч “Lamborghini Veneno” машиныг орж ирэхэд цугласан олон алмайрч, хүлгийн дотроос Стефан Винкельманн гарч ирсэн аж. Ингээд энэхүү машины талаар сонирхоцгооё.

Суперкар “Lamborghini Veneno” Хадгалах
2013-03-06, 21:17