Таныг дур булаам сайхан өгзөгтэй болгох 7 хялбар дасгал

Орчин үед туранхай, жижигхэн охидоос илүү махлаг, бандгар өгзөгтэй охид моодонд орох болсон. Тиймээс ч бидний мэдэх Ники Минаж болон Ким Кардашьян нар өгзөгнийхөө зургийг цахим ертөнцөд тавьж олныг шуугиулсаар байна. Энэ үүднээс та бүхэнд зориулж сайхан өгзөгтэй болох 7 энгийн дасгалыг хүргэж байна. 

Таныг дур булаам сайхан өгзөгтэй болгох 7 хялбар дасгал Хадгалах

Та жинхэнэ хуурамч хоёрыг ялгаж чадах уу?

Бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч жижиг компаниуд худалдан авагч нарыг өөртөө татахын тулд олонд танигдсан томоохон брендүүдийн барааг хуулбарлах болсон нь нууц биш. Тийм ч учраас зарим дуураймал бараануудыг жинхэнээс нь ялгахын аргагүй сайн хийсэн байдгаас цөөнгүй хүмүүс мэхлэгддэг. Энэ үүднээс та бүхэнд алдартай брендийн барааг хуурамчаас нь хэрхэн ялгах талаар мэдээ бэлтгэн хүргэж байна. 

Та жинхэнэ хуурамч хоёрыг ялгаж чадах уу? Хадгалах

Англи залуугийн ер бусын бүтээлүүд

Британийн уран барималч Ален Уильямс (Alan Williams) нь хаягдал төмрөөр гайхамшигтай уран баримал бүтээдэг нэгэн юм. Тэрбээр хүүхэд байхаасаа эхлэн төмрөөр тоглоом урладаг байсан бөгөөд өдгөө түүний баримлууд урлагийн бүтээл болтлоо сайжирчээ. Тэрээр "Хүмүүс төмрийг хатуу, ямар ч эв дүйгүй зүйл гэж боддог. Харин би түүгээр ямар ч шавар, гантигаас илүү чамин зүйл бүтээж чадна" хэмээн хэлсэн юм. Түүнчлэн Ален өөрийн гэсэн веб сайттай бөгөөд түүгээрээ дамжуулан бүтээлүүдээ худалддаг аж. Ингээд та бүхэнд Ален Уильямсын төмөр баримлуудын дээжээс хүргэж байна. 

Англи залуугийн ер бусын бүтээлүүд Хадгалах

Нэгэн цагт Оросын колонид байсан үнэлж баршгүй газар нутгууд

Петр I хаан Оросын эзэнт гүрний эрх мэдлийг авч улс орноо захирч эхэлсэн эхний мөчөөсөө л Америк, Африкт колони байгуулахаар төлөвлөж эхэлсэн гэдэг. Хэдийгээр төсөөлөл бүрэн биеллээ олоогүй ч Оросын эзэнт гүрэн гадаад оронд хэд хэдэн колонийн эзэмшилтэй болж чадсан юм. Оросын хамгийн нэртэй колони нь хожмоо АНУ-д худалдсан Аляск байсан юм. Гэвч Аляскаар тогтохгүй диваажин мэт газрууд Оросын эзэмшилд байсан үе бий. Ингээд нэгэн цагт Орос улсын эзэмшилд байсан таван газар нутагтай танилцъя.

Нэгэн цагт Оросын колонид байсан үнэлж баршгүй газар нутгууд Хадгалах

44 хүүхэд төрүүлсэн эмэгтэйн итгэмээргүй амьдрал

Уганда улсад нэгэн ер бусын гэмээр олон хүүхэдтэй эмэгтэй амьдардаг гэнэ. Учир нь Мариам Набатанзи Бабирье хэмээх 39 настай энэ эмэгтэй аль хэдийнээ 44 хүүхэд төрүүлээд амжжээ. Тэд бүгд нэг эцгийн хүүхдүүд гэнэ. Харин саявтархан түүний энэхүү ер бусын амьдралыг дэлхийн олон орны хэвлэл мэдээллийн салбарынхан анзаарч эхэлсэн бөгөөд түүний талаар мэдээлэл дэлхий даяар тархсан юм. Зарим хэвлэлийн мэдээлснээр бол Мариам 38-39 настай гэх бөгөөд харамсалтай нь 44 хүүхдийн эцэг нь гэр бүлээ орхин салж оджээ.

44 хүүхэд төрүүлсэн эмэгтэйн итгэмээргүй амьдрал Хадгалах

Италийн алдарт зураач Да Винчигийн 10 гаруй мэргэжил эзэмшиж чадсан нууцаас...

Шинжлэх ухаан, урлаг, бизнесийн салбарын бурхад гэж хэлж болох Бенжамин Франклин, Айзек Азимов, Генри Форд, Исаак Ньютон, Альберт Эйнштейн нар анх ажил хөдөлмөрийн гараагаа юу ч үгүй эхэлж байсан билээ. Харин тэр дундаа зарим алдартай зохиолч, зохион бүтээгч нар бүх зүйл тогтсон хууль дүрэмд захирагддаг учир чанартай бүтээл гардаг гэсэн үзэл баримтлалтай байснаараа бусад салбарынхаа суутнуудаас ялгардаг байсан аж. Тийм ч учраас тэдгээр хүмүүс хэрхэн цаг хугацааг зөв зарцуулах, хуваарилах талаар асар их мэдлэгтэй байсан бөгөөд тэрхүү нарийвчлал бүхий цагийн хуваарийн талаар сонирхуулъя.

Италийн алдарт зураач Да Винчигийн 10 гаруй мэргэжил эзэмшиж чадсан нууцаас... Хадгалах

Элдэв зураг (80 фото) №580

Гадаа хүйтэрч өвөл айсуй. Харин бидний бэлтгэн хүргэдэг "Элдэв зураг" нийтлэлд маань ч таныг сэтгэлийг дулаацуулах, халуун дотно басхүү халуухан зургууд зонхилж байгааг дуулгахад таатай байна. Та бүхэн элдэв зураг цувралынхаа шинэхэн дугаарыг шимтэн үзэж, өдрийг хайртай дотны хүмүүстэйгээ аз жаргалтай өнгөрүүлээрэй!

Элдэв зураг (80 фото) №580 Хадгалах
2018-10-26, 11:33

Энэ зургаас ямар дүрс түрүүлж харснаараа өөрийгөө олж мэдээрэй! /Сонжоо/

Өөрийгөө илүү сайн таньж мэдэхэд тань туслахаар бид та бүхэнд дараах энгийн сонжоог бэлдлээ. Доорх зургийг анхааралтай ажиглаад давхцал дундаас хамгийн эхэнд олж харсан амьтнаа сонго. Удаан харж бодох хэрэггүй зүгээр л хамгийн түрүүнд нүдэнд туссан амьтнаа хараад өөрийн асуултын хариултыг аваарай. Тэр амьтан таны зан төлөвийн талаар олон зүйлийг хэлэх болно.

Энэ зургаас ямар дүрс түрүүлж харснаараа өөрийгөө олж мэдээрэй! /Сонжоо/ Хадгалах

Дотуур хувцасныхаа эдэлгээг уртасгах үр дүнтэй аргууд!

Гоо сайхан байдлаа хадгалах гэсэн хүсэл эргээд бүсгүйчүүд биднээс санхүүгийн хувьд бие даасан байхыг шаарддаг нь нууц биш. Учир нь сар бүр гоо сайхны хэрэгсэл, үс засалт, маникюр, дотуур хувцсанд багагүй мөнгө зарцуулах шаардлагатай болно. Тэр дундаа өөрт эвтэйхэн чанартай дотуур хувцас сонгох гэдэг амаргүй ажлын нэг бөгөөд бидний гоо сайхан байдалд дотуур хувцас маш чухал нөлөөтэй гэдгийг мартаж болохгүй. Гэвч чанартай дотуур хувцас маш үнэтэй байдаг учир нэг үнэтэй авсан дотуур хувцсаа гамтай эдлэх шаардлага ч тулгарч болно. Ингээд дотуур хувцасныхаа өнгийг алдагдуулахгүйгээр хэрхэн удаан өмсөх талаар сонирхоцгооё.

Дотуур хувцасныхаа эдэлгээг уртасгах үр дүнтэй аргууд! Хадгалах

Питер Морроугийн нэрэмжит олон улсын “ГЭРЭЛТ МОРЬД” хөтөлбөрийн шилдэг уран бүтээлийн үзэсгэлэн нээгдлээ

“Хүн байгаль, хайр, эрх чөлөө” орчин үеийн урлагийн хөдөлгөөний “ХУРВАС” медиа арт үзэсгэлэн 10-р сарын 26-нд ХААН Галерейд нээлтээ хийлээ. Уран бүтээлч Ж.Гантулга, Ц.Даваажаргал, Г.Мөнхболор, Д.Дорждэрэм нарын хамтарсан энэхүү “ХУРВАС” медиа бүтээл нь Питер Морроугийн нэрэмжит олон улсын “Гэрэлт морьд” тэтгэлэгт хөтөлбөрийн 2018 оны шилдэг уран бүтээлээр тодорсон билээ.

Питер Морроугийн нэрэмжит олон улсын “ГЭРЭЛТ МОРЬД” хөтөлбөрийн шилдэг уран бүтээлийн үзэсгэлэн нээгдлээ Хадгалах

ХААН Банкны боловсролын салбарт хийж буй бодитой хөрөнгө оруулалт үргэлжилсээр байна

Боловсрол яагаад чухал вэ? Яагаад бид үр хүүхдээ, ирээдүй хойч үеэ эрдэм мэдлэгтэй, өндөр боловсролтой хүн болгох гэж зорьдог вэ? Хариултыг тун энгийнээр тайлбарлахад, хамгийн наад зах нь боловсролтой хүн амьдралдаа бусдаас илүү зөв шийдвэр гаргаж чаддаг. Өөртөө итгэлтэй, ухаалаг, шинийг санаачлагч, баялгийг бүтээгч, хөгжлийг түүчээлэгч гэхчилэн олон давуу тал, тодотголыг нэмж болно. Тэгвэл дэлхий нийтээрээ тогтвортой амьдралыг цогцлоохыг эрмэлзэх болсон энэ цаг үед боловсрол мэдлэг хамгийн гол хөшүүрэг гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Тийм ч учраас Нэгдсэн Үндэсний Байгууллагаас 2015 онд “Тогтвортой хөгжлийн 17 зорилт”-ыг тунхагласны 4-р зорилт нь “бүх нийтээрээ чанартай боловсрол эзэмших” хэмээн онцолжээ.

ХААН Банкны боловсролын салбарт хийж буй бодитой хөрөнгө оруулалт үргэлжилсээр байна Хадгалах