Дэлхийг өөрчилж буй орчин цагийн гайхалтай 10 эмэгтэй

Дэлхий дээр маш олон эмэгтэйчүүд өөр өөрийн салбартаа гялалзсан амжилт гаргаж, тэдгээр нь нийгмийн бодол санаа, хэвшмэл ойлголтыг өөрчилж байна. Жишээ нь, өнөө цагт бизнес эрхлэгчдийн гуравны нэг нь эмэгтэйчүүд байгаа бөгөөд энэ тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа. Тэдгээрийн дундаас дэлхий ертөнцийг өөрчлөхүйц зүйлс хийж бүтээсэн, гайхалтай 10 эмэгтэйг танилцуулъя.

Дэлхийг өөрчилж буй орчин цагийн гайхалтай 10 эмэгтэй Хадгалах

Эмэгтэйчүүдийн хөхөнд зориулсан Япон сүм

Зөвхөн эмэгтэйчүүдийн хөхөнд зориулагдсан Японы нэгэн сүм байдаг аж. Күдояма хэмээх бяцхан суурингийн Коя-сан хэмээх уулын бэлд орших Зисон-ин сүм бол Японы буддын хамгийн өвөрмөц газар мөн юм. Гаднаас нь харахад бусад сүмээс ялгархааргүй энэ газрын дотор нь орж ирэхэд л хөхний хэлбэртэй зүйл энд тэндгүй өлгөөстэй байна. Үүгээр л та арай онцгой газар орж ирснээ мэднэ. Эндээс та порлон, даавуу, хуванцраар хийсэн модон тавцантай мянга мянган хөх харах боломжтой.

Эмэгтэйчүүдийн хөхөнд зориулсан Япон сүм Хадгалах

Улс орнуудын Засгийн газрууд эдгээр баримтуудыг иргэдээсээ олон жил нууцалжээ!

Улс орнуудын Засгийн газраас зарим ноцтой үйл явдлын талаарх нарийн мэдээллийг нуун дарагдуулдаг. Тэдгээр нууц нь бидний төсөөлснөөс хэд дахин илүү аймшигтай байх тохиолдол бий. Тэгвэл олон нийтэд ил болсон хамгийн цочирдом 5 нууцыг дэлгэе.

Улс орнуудын Засгийн газрууд эдгээр баримтуудыг иргэдээсээ олон жил нууцалжээ! Хадгалах

Толгой руугаа буудаад амьд үлдсэн хүмүүсийн гашуун түүх

Амиа хорлолт бол хөгжингүй, хөгжиж буй гээд улс орон бүрт тулгарч буй томоохон асуудлуудын нэг төдийгүй жилээс жилд өсөн нэмэгдэх хандлагатай байгаа юм. Ихэнх хүмүүс толгой руугаа буудах нь амиа хорлох хамгийн “үр дүнтэй” арга гэж үздэг байна. Гэвч толгой руугаа буудсан ч амьд үлдсэн олон хүн байдаг ба тэд эцэст нь тэд ямар үр дүнд хүрснийг 10 хүний жишээгээр хүргэе. 

Толгой руугаа буудаад амьд үлдсэн хүмүүсийн гашуун түүх Хадгалах

Гладиаторуудын амьдрал болон тэдний тулааны тухай сонирхолтой баримтууд

Гладиаторууд бол зөвхөн тулааны талбарт төдийгүй, эзэн хаад ихэс дээдэс, олныг зугаацуулах гэж тайзан дээр тулалддаг байсан анхны дайчид юм. Энэ бол тулааны урлагийн эртний төрлийн нэг яах аргагүй мөн. Гладиаторуудын тухай түүхэн ном зохиол, кино, эх сурвалжид янз бүрээр дүрсэлсэн нь бий. Гэхдээ бас үнэн худал нь мэдэгдэхгүй ташаа зүйлс ч олон байдаг. Мэдээж тэд боолууд байсан мөн үхтлээ тулалддаг нь үнэн, тэгвэл тэдний амьдралын зарим нэг сонирхолтой баримтыг хүргэе.

Гладиаторуудын амьдрал болон тэдний тулааны тухай сонирхолтой баримтууд Хадгалах

10 минутын дотор нурууны өвчин намдаах амархан дасгалууд

ДЭМБ-аас хийсэн нэгэн судалгаагаар хүмүүсийн 54 хувь нь ямар нэг хэмжээгээр нурууны өвчтэй байдаг нь тогтоогджээ. Харин тэдгээрийн 26 хувь нь дасгал хөдөлгөөн дутагдсанаас үүдэлтэй байдаг аж. Тэгвэл дасгал хөдөлгөөн дутагдсанаас үүдсэн нурууны өвдөлтийг намдаах 7 дасгалыг хүргэж байна.

10 минутын дотор нурууны өвчин намдаах амархан дасгалууд Хадгалах

Бидний үнэн гэж боддог худал зүйлс

Хар багаасаа сонсож дуулснаараа л ёстой маргашгүй үнэн гэж бодсоор ирсэн ч бодит байдал дээр огт худал зүйл олон бий. Лууван их идвэл хараа сайжирдаг гэдэг ч юм уу, шар айраг уухаар гүзээ суудаг, нойтон үстэйгээ гадаа гарвал ханиад хүрнэ шүү гээд л. Өнөөдөр ч та хүүхдүүддээ ингэж л ярьж хэлдэг байж магадгүй. Интернэт, мэдээллийн эрин зуунд хэн хүний хэлсэн бүхэнд итгээд, түүнийгээ цааш нь түгээх нь яавч зөв биш. Таныг ингэж төөрөгдүүлэхгүйн тулд дараах мэдээллийг хүргэж байна.

Бидний үнэн гэж боддог худал зүйлс Хадгалах

Хамгийн их хүн телевизээр үзсэн бүх цаг үеийн онцлох үйл явдлууд

Зурагт гэдэг төхөөрөмж бий болсноос хойш та бид томоохон үйл явдлуудыг тэр дээр нь хүлээж авах боломжтой болсон билээ. Сонин, сэтгүүл зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уншигчдын тоо, худалдан авалт зэргээрээ рейтингээ дүгнэх боломжтой байдаг. Харин хамгийн олон үзэгчтэй зурагтын нэвтрүүлэг үйл явдлуудыг тооцоолох нь тийм ч амар зүйл биш. Тэгвэл АНУ-ын "ABC" болон Английн "BBC" компаниуд хамтран бүх цаг үеийн хамгийн их хүн зурагтаар үзсэн үйл явдлуудын жагсаалтыг гаргажээ. Ингээд та бүхэнд тус жагсаалтыг хүргэе. 

Хамгийн их хүн телевизээр үзсэн бүх цаг үеийн онцлох үйл явдлууд Хадгалах

Дэлхийг алмайруулсан Солонгос залуу!

Энэ бол гэрэл зураг биш. Авьяаслаг зураачийн бодит байдалд хамгийн дөхүүлж зурсан уран зураг юм. Өмнөд Солонгосын иргэн 43 настай Ён-Сун Ким (Young-Sung Kim) хэмээх зураач АНУ-ын Нью-Йорк хотноо амьдардаг бөгөөд энэ төрлийн уран бүтээлээр 20 жилийн өмнөөс мэргэшиж иржээ. Энэ нь уран зургийн гиперреализм хэмээх төрөл бөгөөд 1990-ээд оноос анхны бүтээлүүд гарч байв. Энэ чадвараараа тэрбээр уран зураг сонирхогчдын дунд нэлээдгүй алдаршиж байна. Харин сүүлийн жилүүдэд илүү хүчтэй хөгжсөнөөр олон шүтэн бишрэгчидтэй болжээ. 

Дэлхийг алмайруулсан Солонгос залуу! Хадгалах

Тун удахгүй дэлхийг гартаа атгах хамгийн хүчирхэг 10 улс

Хүйтэн дайны төгсгөлд буюу 1991 онд тухайн үеийн гол өрсөлдөгч хоёр хүчний нэг болох ЗХУ задран унаснаар, АНУ XXI зууны хамгийн хүчирхэг гүрэн болсон. Гэвч дэлхийн хүчний тэнцвэр байнга өөрчлөгдөж байдаг. Хэдийгээр судлаачид АНУ-ын эдийн засгийн өсөлт улам нэмэгдэж, урт хугацаанд хүчирхэг гүрэн хэвээр байна гэж таамагладаг ч, бусад улс орон түүнтэй өрсөлдөхүйц хэмжээнд хөгжсөөр байна. Тэгвэл эдийн засаг, цэрэг арми зэргээрээ АНУ-тай өрсөлдөхүйц хэмжээнд хүрсэн 10 их гүрнийг танилцуулж байна.

Тун удахгүй дэлхийг гартаа атгах хамгийн хүчирхэг 10 улс Хадгалах

Ямар өнгийн хувцсыг хооронд нь хослуулбал бусдаас содон, дур булаам харагддаг вэ?

Өвлийн улиралд тэнгэр бүрхэг байх үед өөрийн амьдралд ямар нэгэн өнгөлөг зүйлсийг нэмэх хүсэл танд төрдөг л биз дээ? Харин энэ тохиолдолд сайхан хувцас таныг дур булаам харагдахад тус болох бөгөөд хамгийн гол нь зөв өнгөний зөв зохицолтой хувцас сонгох нь чухал юм. Ингээд өвлийн улиралд хэрхэн өнгөлөг, загварлаг хувцаслах аргыг бид танд хүргэе. Мөн ямар өнгө өөр хоорондоо зохицдогийг мэдэж аваарай.

Ямар өнгийн хувцсыг хооронд нь хослуулбал бусдаас содон, дур булаам харагддаг вэ? Хадгалах

Манай урд хөрш, Хятад улс парадыг урлаг болгож байна

Манай урд хөрш Хятад улс 5000 гаруй жилийн баялаг түүхтэй орон. Үүнийгээ дагаад тус оронд олон тооны өвөрмөц урлагийн хэлбэрүүд үүсэж хөгжсөн байдаг. Тэгвэл сүүлийн 50 хүрэхгүй жилийн дотор нэгэн шинэ төрлийн урлаг тус улсад үүссэн нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа юм. Энэ нь асар олон тооны хүмүүс нийлж нэгэн том нэгдлийг үүсгэх урлаг юм. Мэдээж хэрэг дэлхийн бусад орнуудад үүнтэй адил зүйл хийдэг ч Хятадын иргэд арай л өөр түвшинд байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй байх. 

Манай урд хөрш, Хятад улс парадыг урлаг болгож байна Хадгалах