Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн Жаргалант сумын Ард Аюушийн нэрэмжит талбайд өнөөдөр “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы нээлтийн өдөрлөг боллоо. Тус аймгийн хувьд зүрх судасны тогтолцооны өвчлөл, тэр дундаа цусны даралт ихсэх, зүрхний шигдээсийн өвчлөлөөр улсын дунджаас өндөр үзүүлэлттэй байгаа нь аян хэрэгжүүлэх нэг зорилтот шалтгаан болсон гэдгийг эмч мэргэжилтнүүд онцолж байна. 2018 оны байдлаар Ховд аймгийн хэмжээнд өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд амьсгалын тогтолцооны өвчлөл нэгдүгээрт, зүрх судасны тогтолцооны өвчлөл хоёрдугаарт бичигдэж буй юм.