Саудын Арабчууд яагаад 170 км үргэлжлэх "шугаман" хотыг барьж байгаа вэ?

Дэлхийн улс орнууд өөрсдийн газар нутгийн онцлог, эдийн засгийн чадамж, улс нийтийн хэтийн төлөвлөгөө зэрэг олон шалгуурт нийцүүлж, томоохон шинэчлэл бүхий бүтээн байгуулалт хийсээр байна. Үүний нэгэн баталгаа болсон Саудын Араб улс нэг захаас нь нөгөө зах хүртэлх замыг ердөө 20 минутын дотор туулах боломжтой "шугаман хот"-ыг байгуулахаар төлөвлөжээ. Тус улсын засгийн газар 200 тэрбум ам.долларын асар том төсөл эхлүүлж, оршин суугчдын бүхий л тав тухыг хангасан өндөр зохион байгуулалттай сууринг барихаар болсон байна. 

Саудын Арабчууд яагаад 170 км үргэлжлэх "шугаман" хотыг барьж байгаа вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

"Шугаман хот"-ын нутаг дэвсгэрийн нийт урт 170 км байх бөгөөд бүтээгчид нь архитектурын салбарт жинхэнэ хувьсгал авч ирнэ хэмээн найдаж байгаа юм. Энэ оны 1-р сард Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Сальман Аль Сауд тус төслийн зарим нарийн мэдээллээс танилцуулжээ. Улсын баруун хойд хэсэгт байрлах өвөрмөц хот нь хүрээлэн буй орчинтойгоо төгс зохицохын хажуугаар ард иргэдийн тохь тухыг дээд зэргээр хангах гэнэ. 

2017 оноос хойш Саудын Арабчууд улс орны эдийн засгийг газрын тосны ордоос бусад салбар руу чиглүүлж, байгальд ээлтэй өндөр технологи бүхий суурингуудыг байгуулах NEOM төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Энэ нь "шинэ ирээдүй" гэсэн араб үгний товчлол юм. Хотын гол онцлог нь Улаан тэнгисийн эргээс Табук хот хүртэл үргэлжилсэн шугаман хэлбэртэй байх аж.

Төслийн дагуу "Шугам" нь хоорондоо холбоотой гурван хэсгээс бүрдэх гэнэ. Хамгийн гол нь тус хот хүн төрөлхтний сууринг байгалийн хүчин зүйлстэй зэрэгцэн оршиж чадна гэдгийг батлан харуулах зорилготой аж. 

Одоогийн байдлаар тус хотын дайрч өнгөрөх уулын бүсэд хүмүүсийн тав тухтай амьдрах, амралт чөлөөт цагаа өнгөрөөх байгууламжуудын бүх дэд бүтцийг байгуулаад амжжээ.

Төслийн зохион байгуулагч баг барилгуудын архитектурын онцлогийг нууцалж байгаа боловч 2021 оны 1-р улиралд болсон танилцуулгын үеэр заримаас нь дэлгэсэн байна. Үүнд: 

  • явган хүний орчин
  • зам тээврийн орон зай
  • үйлчилгээний ложистик хэмээх 3 түвшинд хотыг хуваажээ. 

Тээвэр, ложистикийн шугамыг хор хөнөөлийг багасгах, замын түгжрэлийг арилгах зорилгоор газар доор байгуулахаар төлөвлөж байгаа гэнэ. Өндөр хурдны нийтийн тээврийн хэрэгслийн замыг газар доор байрлуулснаар 170 км зайг 20 минутын дотор туулах боломжтой болно гэж тооцоолж байгаа юм байна. 

Дэд бүтцийг бүхлээр нь нарийн төлөвлөсөн тул ердөө 5 минутын дотор хүссэн газраа очих боломжтой. Ийм олон шинэчлэл хийсэн хэдий ч тус хот харилцаа холбооны шугамд огт дарагдахгүй. Хотын эрчим хүчийг зөвхөн сэргээгдэх байгалийн эх үүсвэрээс гаргаж авах бөгөөд бүх барилгууд CO2-ийг шингээх чадвартай байх аж. Энэ нь томоохон хотуудад зайлшгүй байдаг нүүрстөрөгчийн ул мөрийг багасгахад том үүрэг гүйцэтгэх юм. Хотын захиргааны зарим хэсгийг хиймэл оюун ухаанаар орлуулах гэнэ. 

Шинэ хотын ихэнх шийдлийг харахад түгжрэл, бохирдол зэргийг арилгахад анхаарлаа хандуулсан болох нь тодорхой банйа. Ийм хэмжээний бүтээн байгуулалтад асар их хөрөнгө оруулалт шаардагдах нь мэдээж. Тэр их хөрөнгийг Саудын Арабын халамжийн сангаас гаргах гэнэ. Урьдчилсан тооцоогоор уг хот нь шууд 1 сая хүртэлх оршин суугч хүлээн авах боломжтой бөгөөд 380,000 мэргэжлийн хүмүүсийг ажлын байраар хангах аж. Шугаман хотын төсөл 10 жилийн дотор улсын санд 48 тэрбум долларын орлого оруулна. Нийт барилгын ажлыг 2025 онд дуусгахаар төлөвлөжээ.

Хэдий энэхүү шийдэл нь шинэлэг санагдаж байж болох ч шугаман загварын хотын санааг өмнө нь хэрэгжүүлж байжээ. Бидний сайн мэдэх Мадрид хот нь ийм шугаман загвараа өнөөг хүртэл хадгалж ирсэн байна. Мөн ОХУ-ын Урал голын дагуу орших Магнитогорскийг шугаман хотын жишээ гэж үзэж болно. Харамсалтай нь аж үйлдвэрийн хөгжлийн дагуу хотын зохион байгуулалт өөрчлөгдөж, өдгөө тус хот урт зууван хэлбэртэй болсон байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()