Та бодож байгаагаасаа илүү царайлаг гэдгийг батлах 6 шинж

Заримдаа та эргэн тойрны хүмүүстээ таалагддаг гэдгээ мэдэх хэрэгтэй байдаг. Учир нь өөртөө маш их итгэлтэй хүн ч гэсэн үе үе сул талуудаа тоолж суух нь бий. Гэхдээ энэ нь бүх хүмүүс өөрийнхөө дутагдлыг хараад завгүй байдаг гэсэн үг биш юм. Ингээд таныг бодож байгаагаас чинь ч илүү сайхан хүн болохыг батлах сонирхолтой 6 баримттай хамтдаа танилцацгаая.

Та бодож байгаагаасаа илүү царайлаг гэдгийг батлах 6 шинж Хадгалах

100 жилийн өмнөх гоо үзэсгэлэн

Хуучин цагийн гоо бүсгүйчүүд гайхалтай эрхэмсэг, дэгжнээр биеэ авч явдаг байсныг зурагнаас нь харахад л мэдэгдэнэ. Энэ үүднээс та бүхэнд 100-аад жилийн өмнө мэк-ап, гоо сайхны хагалгаа, фотошопгүйгээр, цэвэр төрөлхийн гоо үзэсгэлэнгээр бусдад гайхагддаг байсан бүсгүйчүүдийг танилцуулж байна.

100 жилийн өмнөх гоо үзэсгэлэн Хадгалах

Зун цагийн зууш: Францын алдарт "Рататуй"-г хийж сурцгаая

Францын уламжлалт рататуй нь (ratatouille) зуны улиралд идэхэд хамгийн тохиромжтой хөнгөн зуушнуудын нэг юм. Тус улсын алдартай хоолнуудын адилаар рататуйг нутаг нутгаас нь шалтгаалаад өөр жороор хийдэг. Өнөөдөр та бүхэнд тэр дундаас хийхэд хамгийн амархан хэрнээ амттайг нь хүргэж байна.

Зун цагийн зууш: Францын алдарт "Рататуй"-г хийж сурцгаая Хадгалах

Чанартай, амттай хиамыг хэрхэн таньж сонгох вэ?

Судалгаанаас харахад хиам нь хамгийн өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний тавд багтжээ. Хэдийгээр энэ нь маш олон төрлийн сонголттой байдаг ч чанартай хэрнээ амттай хиамыг сонгоход бага зэрэг хүндрэлтэй байдаг юм. Тиймээс бид танд шинэхэн, амтлаг, чанартай хиамыг хэрхэн сонгох ёстойг зөвлөж байна.

Чанартай, амттай хиамыг хэрхэн таньж сонгох вэ? Хадгалах

2 сая хүүхдэд амьдрал бэлэглэсэн эр

Олон жилийн өмнө Жэймс Харрисон гэх энэхүү австрали эр хүнд өвчнөөр өвдөж бараг үхлийн ирмэг дээр очжээ. Цээжний хөндийд нь хийсэн хагалгаа арав гаруй цаг үргэлжилж, 13 литр цус сэлбүүлсний дараа түүний амь аврагджээ. Ингээд залуухан Жэймс амийг нь аварсан цусны доноруудын ачийг хариулж, өөрөө бусдад буян болохоор сэтгэл шулуудсан байна.

2 сая хүүхдэд амьдрал бэлэглэсэн эр Хадгалах

Дэлхийн хамгийн нам гүм бөгөөд хамгийн аюултай өрөө

Өөрийн бодлоо сонсох эсвэл зүгээр л амарч авахын тулд хүн бүр л нам гүм, амар амгалан газар руу тэмүүлдэг. Тэгвэл АНУ-ын Миннесота мужийн Орфильдийн лабораторид дэлхийн хамгийн чимээгүй өрөө байдаг аж. Гэхдээ тэнд удаан байвал тайвшрах бус, харин эсрэгээрээ галзуурах аюултай гэнэ.

Дэлхийн хамгийн нам гүм бөгөөд хамгийн аюултай өрөө Хадгалах
2019-07-18, 17:47

Илон Маск хүний тархийг ухаалаг утас, компьютертэй холбох төслөө танилцууллаа

Орчин үеийн технологийн ертөнцийн томоохон тоглогч болох Илон Маск "Neurаlink" компанийн хөгжүүлж буй хүний тархитай шууд холбогдож ухаалаг электрон төхөөрөмжүүдийг бодлоороо удирдах боломжийг олгох шинэ технологио анх удаа олон нийтэд танилцууллаа. Ингээд уншигч та бүхэнд тэрхүү гайхамшигт технологийн талаарх мэдээллийг хүргэж байна.

Илон Маск хүний тархийг ухаалаг утас, компьютертэй холбох төслөө танилцууллаа Хадгалах

Эрхүү мужид болсон үерийн гамшгийн дараах дүр зураг

Энэ сарын эхээр олон хоног үргэлжилсэн аадар борооны улмаас Оросын Эрхүү мужид Саяны нуруунаас эх аван Ангар мөрөнд цутгадаг голууд эргээсээ хальж тус мужид урьд өмнө үзэгдээгүй аймшигт үер болсон билээ. Үерийн улмаас 20 хүн амь үрэгдэж, усанд автсан 3.5 мянган барилга байшинг дахин сэргээх боломжгүй болсон ба урьдчилсан тооцоогоор 29 тэрбум рублийн хохирол учирсан юм.

Эрхүү мужид болсон үерийн гамшгийн дараах дүр зураг Хадгалах

Таны сургуульд байхдаа заалгасан 10 худал баримт

Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр шинжлэх ухааны нээлтүүд ч шинэчлэгдсээр байгаа. Үүнд таны мэддэг байсан зүйлсийн өөрчлөлтүүд ч багтана шүү. Тиймээс та энэхүү нийтлэл дээрх сонирхолтой баримтуудыг уншин тархиа цэнэглэж, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаарай.

Таны сургуульд байхдаа заалгасан 10 худал баримт Хадгалах

Зөвхөн Энэтхэгт харж болох зүйлс

Дэлхийн хүн амын зургааны нэгийн орон гэр болсон, 1600 гаруй хэлээр ярьдаг Энэтхэг нь маш өвөрмөц улс юм. Тиймдээ ч нутаг дэвсгэрийн олон төрлийн байдлаас хамаарч энэ улсын хоол хүнс, цаг агаар гэх мэт бүх зүйлс нь тэс өөр орнууд шиг л ялгаатай байдаг аж. Тэгвэл Энэтхэгийг бусдаас онцгойруулдаг сонирхолтой 16 шалтгааныг хамтдаа сонирхоцгооё.

Зөвхөн Энэтхэгт харж болох зүйлс Хадгалах

Өдөр бүр нимбэгтэй ус уух 8 шалтгаан

Зарим хүмүүс төрөл бүрийн хүнсний нэмэлт тэжээл хэрэглэж бие организмоо цэвэрлэж, эрүүл зөв хооллолтыг эрхэмлэх болсон. Мөн гадаад төрхөө үзэсгэлэнтэй байлгахын тулд гоо сайханд орж, өндөр үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх нь ч бий. Гэтэл үнэн хэрэгтээ эрүүл мэндэд тустай маш олон төрлийн уламжлалт аргууд байдаг юм шүү дээ. Ингээд та бүхэнд өдөр бүр нимбэгтэй ус уухын давуу талуудыг танилцуулж байна.

Өдөр бүр нимбэгтэй ус уух 8 шалтгаан Хадгалах

Далай дээр, оддыг харан шөнийг өнгөрүүлэх боломжтой зочид буудал

Хэрвээ та гадаа, байгаль дэлхийгээс тав тухыг олдог бол энэхүү өвөрмөц газарт зочлоод үзээрэй. Арлын улс Мальдивт байрлах "Grand Park Kodhipparu" зочид буудал нь зочдоо далай дээрх "өрөөнүүдэд" хоногийн 400 ам.доллараар байрлуулдаг аж. Энд та зочилсноор шөнийг задгай далай дээр давлагааны чимээнд бүүвэйлэгдэн, тэнгэрийн оддыг харан өнгөрөөх боломжтой.

Далай дээр, оддыг харан шөнийг өнгөрүүлэх боломжтой зочид буудал Хадгалах