Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1892 оны 3-р сараас эхлэн цустай ханиалгах нь ихэссэн Эдвин Брауны бие аажим, аажмаар муудан доройтсоор байлаа. Сүрьеэ өвчин туссан нь ийнхүү залуу эрийг хоёр жилийн турш дотроос нь идэж, шаналгасаар өдийг хүрчээ. АНУ-ын зүүн эргээс өрнөд рүү аялан, Колорадо мужийн Колорадо Спрингсийн эрдэст усыг хүртэж, онгон дагшин байгалийн цэвэр агаар амьсгалан биеэ анагаах гэж оролдсон ч тусыг эс олж, гэрээ санагалзах болсон тул 18 сарын аялалаа эцэс болгон төрөлх Рөүд-Айлэндын Эксетер сууриндаа эргэн ирээд удаагүй нь энэ ажээ.