Японд очсон хойноо үзэж болох сонирхолтой зүйлс

2022-05-14, 18:12
5,045

Япон улс техникийн хувьд өндөр хөгжилтэй улсуудын нэг бөгөөд амьдралын түвшин ч хамгийн өндөрт тооцогддог билээ. Тухайн газар нутгийн оршин суугчдын амьдралын хэв маягт зан заншил нь ямар нэг хэмжээгээр нөлөөлөх бөгөөд эдгээр нь хамтдаа шинэ өвөрмөц зан үйлийг бий болгодог. Та Японд очоод ер бусын гэмээр хоол амсаж, хүний төлөө үйлчилгээ нь ямар нарийн нягт бодож боловсруулсныг мэдэрч, харилцан итгэлцэх, аюулгүй байдал гэдэг ямар өндөр хэмжээнд байдгийг өөрийн биеэр мэдэрч, харж болно.

Японд очсон хойноо үзэж болох сонирхолтой зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Муурны кафед цагаа өнгөрөө

Япончууд мууранд хамгийн ээлтэй ард түмний нэг. Тэд мууртайгаа цагаа өнгөрүүлэх маш дуртай. Харамсалтай нь гэрлэлт, хүүхэд, жижиг байр зэрэг асуудлаас болж өөрсдийн гэсэн тэжээвэр амьтантай байх боломж хомс байдаг гэнэ. Ийм хүмүүст зориулсан "Муурын кафе" гэх үйлчилгээ 90-ээд оноос Тайваньд дэлгэрч, Японд ч маш хүчтэй орж ирсэн юм.

Одоогийн байдлаар улс даяар 150 гаруй ийм кафе байх ба тус бүр 12-24 орчим мууртай гэнэ. Цэвэр цусны муур бараг байхгүй ба бүгд эрлийз аж. Аяга кофег 1.97 ам.доллароор худалдаж аван өвөр дээрээ хүржигнэн хэвтэх муужгайг эрхлүүлэнгээ буйдан дээр суун, стресстэй нийгмээс хөндийрөн тайвширдаг үйлчлүүлэгч элбэг аж. Зөвхөн япончууд гэлтгүй тэжээвэр амьтдаа санасан гадаад жуулчид хүртэл уг кафегаар өргөнөөр үйлчлүүлдэг байна. 

Муурны кафед цагаа өнгөрөө

2 Чихмэл тоглоомын аялал

2001 онд "Amelie" гэх кинонд гол дүрийн бүсгүй аавынхаа цэцэрлэгийн одой хүүхэлдэйг дэлхийгээр аялуулж, алдартай газруудад зургийг нь авахуулахаар онгоцны үйлчлэгчид ханддаг. Энэ киноны санааг Японы Соноэ Азума гэх бүсгүй хуулбарлажээ. Энэ үйлчилгээний төлөө багахан хэмжээний төлбөр авдаг Азума өөрийн гэсэн “Unagi Travel” гэх жижигхэн агентлагийг ажиллуулдаг юм. Асар завгүй ажил, хөрөнгө мөнгөний бололцоогүйгээсээ болоод аялах мөрөөдлөө биелүүлж чадахгүй байгаа хүмүүсийн хайртай чихмэл тоглоомуудыг аван Токио хотын үзэсгэлэнт газруудаар зугаалдаг аж.

Хэрэв Токиогийн цамхаг, Сенсо-жи сүм зэргийг үзүүлэх бол 45 ам.доллар, илүү тусгай үйлчилгээ болох халуун рашаанаар амруулах бол 55 ам.долларын төлбөр авна. Мөн Англи хэл дээр вэбсайт ажиллуулан Кёто (95 ам.доллар), Кумано Кодо (55 ам.доллар) болон онц сонирхолтой нууц аялал (35 ам.доллар)-ыг өөр оронд байгаа хүмүүст санал болгодог. Аяллын явцын талаар Фэйсбүүк хуудаснаа үргэлж мэдээлэх ба аяллын төгсгөлд эздэд нь тоглоомуудыг шуудангаар илгээж, гэрэл зургуудыг и-мэйлээр явуулдаг гэнэ. 

Чихмэл тоглоомын аялал

3 Нэг өдрийн найз хөлслөх

Ганцаардаж байна уу? Японд тан шиг хүн олон байдаг бололтой. Сая гаруй япончууд өөрсдийгөө бусдаас тусгаарлан ганцаардмал амьдралаар амьдардаг. Гэхдээ үүнээс ч олон хүмүүс тэгтлээ ганцаардаагүй ч гэсэн шинэ найзтай болох, хүнтэй харилцах тал дээр маруухан байдаг гэнэ. Энэ үед “Найз түрээслэх” агентлагууд хэрэг болдог байна.

“Хагемаши Тай” гэх энэ төрлийн бизнес эрхэлдэг компаниуд жүжигчин хөлслөн, найз залуу, сайн найз, тэр бүү хэл хуримын гэрч болох үйлчилгээг үзүүлдэг. Зарим үйлчлүүлэгчид дотнын найзгүй тул хадам болох хүмүүстэйгээ уулзахад найз нь болж жүжиглэх дажгүй, сонирхолтой хүмүүс хэрэг болдог гэнэ. Мөн завгүй хүмүүс өөрсдийнхөө оронд нийгмийн ажил хийх, сургуулийн ажилд хүүхдийнхээ авга ахын дүр эсгэн оролцуулах зэрэг зүйлсийн төлөө ч хөлсөлдөг. Мөн найз залуугаасаа салсан бүсгүй экс-ийнхээ харыг төрүүлэхийн тулд царайлаг жүжигчин хайж ирдэг гэнэ шүү. Төрлөөсөө хамаараад энэ үйлчилгээ харилцан адилгүй үнэтэй. 

Нэг өдрийн найз хөлслөх

4 Дарсан спад алжаалаа тайлах

"Хаконе Ковакиэн Юнессун" бол зүгээр нэг халуун рашаан биш юм. Халуун рашаанаар маш элбэг Япон орны хувьд бусдаас ялгарах үйлчилгээ үзүүлэх зорилгоор байгуулагдсан энэхүү амралтын газар жилд ердөө 12-хон өдрийн турш үйл ажиллагаагаа нээдэг. Онцлог нь арьсанд сайн ногоон цайн спа, кофен спа зэрэгт орох боломжийг өгдөг аж. Ажилчид нь асар их хэмжээний кофег өөрсдөө чанадаг бөгөөд торхонд хийн усан сан руу зөөдөг байна. Хэрэв танд илүү хатуу юм хэрэгтэй байгаа бол танд үрчлээ арилгадаг сакэ архин спа санал болгож болно. Хүсвэл гахайн шөлөнд орж болно. Хэрэглэгчдийн сонгох хамгийн дуртай нэг үйлчилгээ нь дарсан-спа гэнэ. Merlot дарс асар том лонхноос урсана. Харин "Валентины баяр"-аар Юунессуныг зорих гэж байгаа бол шоколадан спаг сонирхоод үзээрэй.

Дарсан спад алжаалаа тайлах

5 Хуурамч номлогч хөлслөх

Христийн шашин Японд тийм ч өргөн тархаагүй. Хүн амын ердөө 1 хувь нь Есүст итгэдэг. Үүнээс болж Японы хурим хачирхалтай болох нь бий. Хэдийгээр нийт хуримын ёслолын 90 хувь нь Христийн шашинтнуудын хуримуудтай адил хэв маягаар болдог ч жинхэнээсээ Христийн зан үйлийг дагах нь маш ховор. Ингэхдээ хуурамч номлогч ашигладаг байна.

1980-аад онд сая сая япончууд барууны киног үзэж, тэдний хуримын ёслолын сайхныг гайхан, биширч хүлээн авчээ. Үүнээс хойш ийм хуримын үйл ажиллагааны эрэлт асар ихэссэн байна. Хуримыг баталгаажуулж буй ихэнх номлогчид АНУ болон Европоос ирсэн цагаан арьстнууд байдаг. Хэдийгээр албан ёсны пасторууд их байдаг ч тоо нь хүрэлцдэггүйн дээр Христийн ёс жаягийг дагадаггүй учир хуримуудад тэр бүр оролцоод байдаггүй юм. 

Гурав дахь шалтгаан нь хүмүүс жинхэнэ пастор авах дургүй. Зүгээр дүр эсгэх цагаан арьст хүн байхад хангалттай байдаг гэнэ. Хуурамч номлогчид цагт хамгийн багадаа 120 ам.долларын хөлс авдаг байна. Үүнээс гадна зарим газрууд Христийн сүм хийдүүдийг дуурайлган хийсэн зочид буудлуудыг байгуулж, хурим хийж буй хосуудад үйлчилдэг юм. 

Хуурамч номлогч хөлслөх

6 Чих ухдаг салон

Японд бага зэрэг мөнгөөр хүний чихийг цэвэрлэж өгдөг тусгай салон бий. Японы нийгэмд чих арчилгаа маш чухал. Зөвхөн сонсохоос гадна чихээ цэвэрлэх нь арьсны эрүүл мэндэд сайн төдийгүй жин хасахад тустай гэж үздэг байна. Мөн эх хүн өөрийн хүүхдүүд болон нөхрийнхөө чихийг цэвэр байлгах үүрэгтэй гэх нь бий. Эдгээр хүүхдүүд том болохтой зэрэгцэн ээжийнх нь ажлыг хийж өгдөг үйлчилгээ ч даган хөгжсөн бололтой. Мэргэжлийн чих ухагчид 7-10 хоногийн сургалтад сууж бэлтгэгддэг байна.

Кимоно өмссөн бүсгүй танд цай аягалж өгөөд, бага зэрэг яриа өдөнгөө урд чинь шалан дээр сууна. Та түүний өвөр дээр нь толгойгоо тавин хэвтэх ба бүсгүй нүүрэн дээр чинь алчуур тавиад, хулс, төмөр, эсвэл хуванцраар хийсэн чих ухах хэрэгслээ гарган таны чихийг жимбийтэл нь цэвэрлэдэг байна. Энэ үйлчилгээ дунджаар 30-70 минут үргэлжлэх бөгөөд 32-100 ам.доллар орчим үнэтэй. Чихний массаж ч нэмэлтээр санал болгох газар байдаг бол гарч ирсэн хулхины хэлбэрээс хамаарч ирээдүйг чинь хэлж өгдөг салон ч байдаг гэнэ. Үйлчлүүлэгчид нь ихэвчлэн эрчүүд байдаг ба ямар нэг өөр далд санаа илрэх юм бол уг шалиг эрд үйлчлэхээс татгалзах эрхтэй байдаг ажээ. 

Чих ухдаг салон

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()