Ойрын ирээдүйд хоол хүнсэнд гарах технологийн хувьсал

Шинжлэх ухаан, техник технологийн хөгжил дэвшил бидний хоол хүнсэнд өөрчлөлт хийхээр зэхэж байна. Тодруулбал, эрдэмтэд ирээдүйд хуруу шилний мах, хоолны 3D принтерийг гаргахаар ажиллаж байгаа гэнэ. Ингээд ойрын жилүүдэд хүмүүсийн одоо хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүнүүд хэрхэн өөрчлөгдөхийг хамтдаа харцгаая.

Ойрын ирээдүйд хоол хүнсэнд гарах технологийн хувьсал Хадгалах

"Сатанист" шашинтнуудын мөрддөг зарчмууд

Сатаны шашны урсгалыг 1960 оны үед Антон Ла-вей (Anton LaVey) үүсгэн байгуулсан бөгөөд тэрээр “Сатаны номлол”-ыг бичиж, Сатаны сүмийг хүртэл босгожээ. Сатанизм Ла-вейг дэлхий даяар эрх чөлөө, өөрийгөө хөгжүүлэх, хувь хүн болж хөгжих, шударга бусын эсрэг тэмцэгч мэтээр хүлээж авдаг. Шашны урсгал бүхэн өөрийн гэсэн дэгтэй гэдгийг бид сайн мэднэ. Тэгвэл Сатан шашны хувьд дараах журмыг баримталдаг бөгөөд 1, 2 болон 8-ийг бүр ягштал сахидаг гэнэ шүү.

"Сатанист" шашинтнуудын мөрддөг зарчмууд Хадгалах

Дэлхийн мэдээг цөөн үгээр 09.20

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. Хятад улс иргэддээ "Гадаад хүнд хүрч болохгүй" гэж сэрэмжлүүлэв, “Volkswagen” Европт сүүлийн 10 гаруй жилд хийгдээгүй том IPO хийхээр зэхэж байна, Цахилгаан автомашины борлуулалтын өсөлтийг нийлүүлэлт гүйцэхгүй болсноор литийн үнэ дээд түвшинд хүрлээ зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 09.20 Хадгалах
2022-09-20, 10:32

Таныг муу эхнэр гэдгийг илтгэх 6 шинж

Харамсалтай нь бидний бүх үйлдэл, зуршил гэрлэлтийг бэхжүүлдэггүй. Өдөр бүр өөрөө ч мэдэлгүйгээр гэр бүлийнхээ аз жаргалд аюул учруулж болзошгүй юм. Гэр бүл салахад хүргэдэг олон зүйл байдаг. Жишээлбэл: хэрэв та хайртай хүндээ анхаарал хандуулахын оронд хэт их шаардлага тавьдаг гэх мэт. Бидний зарим үг, үйлдэл нь ханиа үүрд хөндийрүүлж, түүнд дургүйцэл, уур уцаарыг төрүүлдэг. Харилцааны шинжээч Сюзан Винтерийн хэлснээр уг асуудлын талаарх мэдлэг нь эерэг өөрчлөлтийн эхний алхам юм. Хэрэв та өөртөө үнэнч байж, алдаагаа хүлээн зөвшөөрч чадвал гэр бүлийнхээ сэтгэл санааны эрүүл мэндийг сэргээхэд нэг алхам ойртох болно.

Таныг муу эхнэр гэдгийг илтгэх 6 шинж Хадгалах

Орон орны сургуулиудад заадаг хачирхалтай хэдий ч амьдралд хэрэгтэй хичээлүүд

Дэлхийн өнцөг булан бүрд арван жилийн сурагчид уран зохиол, тоо бодлого биеийн тамир гээд тогтсон хичээлүүдийг үздэг хэдий ч үүнээс гадна хүмүүсийн гайхширлыг төрүүлэм хичээлүүдийг судалдаг байна. Тэд цахим аюулгүй байдлын хичээлээс эхлээд үндэсний бүжиг, серфинг, зөгийн бал хэрхэн боловсруулах гэх мэт хичээлийг үздэг аж. Ингээд энэ талаар дэлгэрэнгүй сонирхоцгооё.

Орон орны сургуулиудад заадаг хачирхалтай хэдий ч амьдралд хэрэгтэй хичээлүүд Хадгалах

Хүний мах иддэг "муурын сахалт" омгийнхон

Жил ирэх тусам дэлхий даяаршиж байгаа гэдэг ч биднээс тэс өөр ертөнцөд амьдардаг овог аймгууд байсаар байгаа билээ. Тэгвэл та бүхэндээ Перу улсын нутагт Амазоны ширэнгэн ойн гүнд орших Матсес омгийг танилцуулж байна.

Хүний мах иддэг "муурын сахалт" омгийнхон Хадгалах

Бидний хэтэрхий өндөр үнээр худалдаж авдаг 10 бараа

Бид зарим барааг бодит хэрэгцээ, чанараасаа давсан өндөр үнэтэй байсан ч худалдаж авдаг. Тэгвэл бид таныг ямар бүтээгдэхүүнд илүү их  мөнгө зарцуулдаг болохыг, түүнд хэрхэн бага мөнгө зарцуулж болох талаар зөвлөгөөг хүргэе.

Бидний хэтэрхий өндөр үнээр худалдаж авдаг 10 бараа Хадгалах

14-хөн насандаа дэлхийн шатрын их мастеруудыг ялж байсан суут хүүгийн амьдралын түүх

1970-аад оны хамгийн сод хүүхэд хэмээн нэрлэгдэж, АНУ-ын шатрын гурван удаагийн аваргыг ялж аварга болж явсан 14 настай Питер Уинстоны амьдралд золгүй явдал тохиолдоогүй байсан бол өдгөө түүнийг танихгүй хүн үгүй, шатрын спортын түүхэн дэх хамгийн агуу гэх тодотголтой хүмүүсийн нэг болох байсан биз ээ. Түүний алга болсон хэрэг болоод даруй хагас зууны нүүрийг үзэж байгаа ч чухам юу болж өнгөрсөн талаар тодорхой мэдээлэл одоог хүртэл үгүй хэвээр байгаа билээ.

14-хөн насандаа дэлхийн шатрын их мастеруудыг ялж байсан суут хүүгийн амьдралын түүх Хадгалах

Дэлхийн мэдээг цөөн үгээр 09.19

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. Олон улсад Путины нэр хүнд унажээ, Казахстаны нийслэлийн нэрийг Астана болголоо, Дэлхийн эдийн засагт уналт айсуйг Дэлхийн банк анхааруулав зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 09.19 Хадгалах
2022-09-19, 09:34

Азид байсан хамгийн хэрцгий эрүү шүүлтийн аргууд

Эрүүдэн шүүх нь хохирогчдод бие махбодын болон сэтгэцийн хүчирхийлэл учруулах замаар мэдээлэл олж авах арга юм. Эрт дээр үеэс үүнийг гэмт хэрэгтэн, тагнуул, урвагч, тэр байтугай шулам гэж сэжиглэж буй хүмүүсийнхээ эсрэг ашигласаар ирсэн юм. Одоогийн байдлаар эрүүдэн шүүлт нь олон улсын конвенц болон үндэсний хууль тогтоомжоор хориглогдсон байдаг. Гэсэн хэдий ч бүх хоригийг үл харгалзан ийм тамлалтыг одоо хүртэл зарим газарт нууцаар үйлддэг ажээ.

Азид байсан хамгийн хэрцгий эрүү шүүлтийн аргууд Хадгалах

Дэлхийн дулаарлаас хэн "хожих" вэ?

Дэлхийн дулаарал бол урт хугацаанд сүйрэлд хүргэх ноцтой асуудал гэдгийг эрдэмтэд дуу нэгтэй хэлдэг. Африкийн улс орнууд аль хэдийн эл асуудлын эхний хохирогчид болоод байгаа билээ. Гэхдээ энэхүү уур амьсгалын өөрчлөлт нь зарим улс оронд ашигтайгаар эргэх боломжтой гэсэн таамгийг эрдэмтэд дэвшүүлээд байна. 

Дэлхийн дулаарлаас хэн "хожих" вэ? Хадгалах