Дэлхийн дулаарлаас хэн "хожих" вэ?

Дэлхийн дулаарал бол урт хугацаанд сүйрэлд хүргэх ноцтой асуудал гэдгийг эрдэмтэд дуу нэгтэй хэлдэг. Африкийн улс орнууд аль хэдийн эл асуудлын эхний хохирогчид болоод байгаа билээ. Гэхдээ энэхүү уур амьсгалын өөрчлөлт нь зарим улс оронд ашигтайгаар эргэх боломжтой гэсэн таамгийг эрдэмтэд дэвшүүлээд байна. 

Дэлхийн дулаарлаас хэн "хожих" вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Виржиниа Политехникийн Их Сургуулийн мэргэжилтнүүдийн үзэж буйгаар уур амьсгалын өөрчлөлтөөс Этиоп улс хамгийн их ашиг хүртэх боломжтой гэнэ. Учир нь өнөөгийн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Нил мөрний баруун цутгал болох Цэнхэр Нил голын урсац үлэмж хэмжээгээр нэмэгдэх аж. Ингэснээр ойролцоох нутаг дэвсгэрийн хөрс илүү үржил шимтэй болж, иргэд их хэмжээний үр тариа хураах боломжтой болох юм. Ийнхүү ойрын ирээдүйд Этиопын иргэд одоогийнхоос хоёр дахин их ургац хураан авах таатай нөхцөл бүрдэх юм. Үүнээс гадна Этиоп улс зөвхөн ус, хүнсний хэрэгцээгээ хангаад зогсохгүй дэлхийн хүнсний бүтээгдэхүүний гол экспортлогч улс болно.Цаашлаад усан цахилгаан станцуудыг үр ашигтай хөгжүүлж чадвал Этиопын сэргэн мандалтын эрин үе ч ирэх боломжтой аж. 

Үүнээс гадна дэлхийн дулаарлаас ашиг хүртэж болох өөр нэг улс ОХУ юм. Одоогийн уур амьсгалын өөрчлөлт нь яваандаа мөнх цэвдгийг хайлуулах болно. Оросын өргөн уудам газар нутгийн ихэнх нь цэвдэгт хөрстэй, жилийн ихэнх үед цасан бүрхүүлтэй байдаг бөгөөд энэ нь үр тариа ургахад тохиромжгүй нөхцөл бүрдүүлдэг. Уур амьсгалын өөрчлөлт тус улсын газар нутгийг хамарсан тохиолдолд дэлхийн зах зээл дээрх хүнсний бүтээгдэхүүний үнэ буурахад хүргэж болзошгүй.

Учир нь ОХУ улаан буудайн томоохон үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч билээ. Оросын газар нутаг дулаан уур амьсгалтай болсноор улаан буудайн ургац нэмэгдэж, нийлүүлэлт өсөх юм. Ийнхүү Орос улс богино хугацаанд дэлхийн хамгийн том улаан буудайн нийлүүлэгч болох юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()