Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
20 жилийн өмнө Небраска мужийн жижиг хотууд дахь хэд хэдэн банкыг дээрэмдэж, 11 жил шоронд ял эдэлсэн Шон Хопвул (Sean Hopwood) гэх эр саяхан Жоржтауны их сургуульд багшлах эрх авчээ. Тэрээр өөрийн бурууг ухамсарлаад зогсохгүй шоронд байхдаа нэгэн хоригдлын өмнөөс өргөдөл гаргаж, түүний хэргийг давж заалдах боломжтой болгожээ. Суллагдсаныхаа дараа тэрээр хуулийн чиглэлээр их сургуульд сурч, өөрийн номоо гаргаж, хайртай бүсгүйтэйгээ гэрлэсэн байна. Шоронд орсноор Хопвуд хуулийг өөр өнцгөөс харж, бусад хуульч болон өмгөөлөгчдийн анхаардаггүй зүйлсийг орж харсан аж.