Шумбагч онгоц дотор амьдрал хэрхэн өрнөдөг вэ?

Энгийн хүмүүсийн хувьд усан цэргүүдийн амьдралыг төсөөлөхөд үнэхээр бэрх санагдана. Мэдээж тэд шаардлагатай бүхий л тоног төхөөрөмжөөр хангагдсан байдаг ч маш давчуу зайд олон хоногоор амьдрах хэрэгцээ тулгардаг нь лавтай. Тэд хаана унтаж, хаана шүршүүрт орж, хаана хоолоо идэж, хаана амардаг юм бол?

Шумбагч онгоц дотор амьдрал хэрхэн өрнөдөг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Нэгдүгээрт, хамгийн түрүүнд ажиглагдах зүйл бол зай багатай байршил. Орон зайн сантиметр бүрийг хэмнэх хэрэгтэй болно.  Зураг дээр байгаа зүйл бол цэргүүдийн шумбагч руу ордог шат. Бүх зүйл авсаархан, нарийн харагдаж байгаа биз. Энэ бүхэн туранхай эрчүүдэд зориулсан мэт санагдана. 

Үүнээс гадна дотроо ч гэсэн зай маш багатай. Дээр, дооргүй төрөл бүрийн төхөөрөмжөөр тоноглогдсон нарийн коридор харагдана. Энэхүү тоног төхөөрөмжүүд цэргүүдийн амардаг, унтдаг өрөөнд хүртэл бий.

Хөлөг онгоцон дээрх талбай бүрийг ямар нэг зүйлд зориулсан байдаг. Жишээлбэл: Жижиг шумбагчийн хувьд гал тогооны өрөө нь шаардлагатай тохиолдолд ажиллагааны өрөө болох бол, торпедогийн хэсгийг ихэнхдээ фитнессийн өрөө эсвэл угаалгын өрөө болгож ашигладаг байна. Харин орчин үеийн шумбагч хөлгөнд энэ бүхэнд зориулсан тусгай өрөө байдаг юм.

Офицеруудын өрөө

Унтлагын өрөө

Унтлагын өрөөн дэх орнууд нь маш нарийн байдгаас гадна санаанд оромгүй газар байрладаг. Заримдаа цэргүүдэд бүгдэнд нь хүрэлцэхгүй байх нь бий. Учир нь тэд ээлжилж ажилладаг учир бүгд нэг дор унтана гэсэн ойлголт байхгүй. 

Унтлагын өрөө

Унтлагын өрөө

Унтлагын өрөө нь түгжээгүй байдаг учир шумбагчид хаалга тогшихгүйгээр хүссэнээрээ орж гарна.

Хоолны өрөө

Хоолны өрөөнд цэргүүд тайван хоолоо идэх боломжтой болдог. Тэдний ажлын нөхцөл байдлыг харгалзан үзэж мэргэжилтнүүд тэдэнд зориулсан тусгай хоолны цэсийг гаргасан бөгөөд үүний ачаар орон зайн дутагдал, нарны гэрлийн дутагдал зэргийг шийдвэрлэхийг оролдож байгаа гэнэ. Бүх хоолыг зөвхөн нэг удаад л идэх зориулалтаар хийдэг бөгөөд дахин хадгалдаггүй аж. Тиймээс тэд үргэлж шинэ хоол иддэг.

Хоолны өрөө

Аяллын эхний өдрүүдэд амархан мууддаг бүтээгдэхүүнүүдээ хэрэглэдэг учир үүнд загасны түрс, хилэм болон давс багатай улаан загас зэрэг багтана. Жишээлбэл: Оросын шумбагч хөлгүүдэд дараах цэсээр явна.

Өглөөний цай:

Овьёос, элэгний нухаш, бяслаг, масло, цагаан талх, жигнэмэг, кофе, цай, өтгөрүүлсэн сүү буюу молоко, элсэн чихэр- сонголтоор.

Өдрийн хоол:

Зууш- хүрэн манжингийн салат эсвэл түрс, нэгдүгээр хоол- ногоотой махны шөл, хоёрдугаар хоол- гахайн махтай, гоймонтой хуурга, амттан- шинэхэн жимс, компот

Оройн хоол:

Зөвхөн хоёрдугаар хоол хийх бөгөөд нэмэлтээр 50 грамм дарс өгнө.
 

Далай доор өнгөрүүлэх хугацаанаас хамаарч хүнсний бүтээгдэхүүнээ их хэмжээгээр авч хадгалдаг. Шумбагчийн доор ус цэвэршүүлэгч суулгасан байдаг учир ундны усны тал дээр санаа зовох зүйлгүй.

50 грамм хуурай улаан дарс бүх шумбагч онгоцонд байрлах бөгөөд цэргүүд өдөрт 50 грамм дарс уух нь тогтоосон хэмжээ гэнэ. Улаан хуурай дарс нь орон зайн хувьд хязгаарлалттай байгаа хүмүүсийн эрүүл мэндэд тустай бөгөөд радионуклидын төвшинг бууруулж, стресстэхээс сэргийлдэг байна. 

Шумбагч онгоцны хоол хүнсний нэг онцлог нь спиртжүүлсэн эсвэл хөлдөөсөн байдаг гэнэ. Өмнө нь талхыг хөлдөөхгүйгээр спирт шингээдэг байжээ. Ингээд идэхийн өмнө богино долгионы шарах шүүгээнд хийж, спиртийг нь ууршуулж иддэг байжээ. Энэ тохиолдолд талх яг л шинэ мэт болдог аж.

Хувийн ариун цэвэр

Битүү  орчинд байгаа учир хувийн ариун цэврийг маш сайн сахих хэрэгтэй. Жижиг шумбагч онгоцонд зөвхөн шүршүүр байдаг бөгөөд ердөө 3-5 минутын дотор биеэ угаах хэрэгтэй болдог. Харин орчин үеийн томоохон шумбагч онгоцонд саун, бассейн гэх мэт зүйлс бий.

Хувийн ариун цэвэр

Чөлөөт цаг

Урт хугацаанд далайд гарах шумбагч онгоцонд цэргүүдийн тав тухад зориулсан бүхий л зүйл бий. Дасгалын өрөө, амралтын өрөө гэх мэт. Амралтын өрөөнд зурагт үзэж, видео тоглоом тоглож, хөгжим сонсож, баяр тэмдэглэдэг байна.

 

Чөлөөт цаг

Харин жижиг шумбагч онгоцонд энэ төрлийн өрөө байдаггүй ч гантел үргэлж бий.

Ийнхүү цэргүүд хэсэг хугацаанд хувийн амьдрал гэгч зүйлийг мартах хэрэгтэй болно. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()