Ferdi&Ziko хоёрын галзуу мэдээнүүд /2020.02.04/

Оройн мэнд өнөөдрийн подкаст Ferdi эргэн ирснээр эхэлж байна. Сонсогч та бүхэндээ Метроны шугамыг 27 жилийн турш орь ганцаараа барьсан хүний сонирхолтой түүх, Зөвхөн уйтгар гунигт автсан хүмүүс л үйлчлүүлдэг баар гэх мэт сонирхолтой солиотой цоо шинэхэн мэдээллийг бэлдлээ.

Ferdi&Ziko хоёрын галзуу мэдээнүүд /2020.02.04/ Хадгалах

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй улс төрч Наталья Поклонскаягийн шинэ дүр төрх

ОХУ-ын Төрийн Думын депутат, Крымийн экс ерөнхий прокурор Наталья Поклонскаягийн "Холливуд" маягийн шинэ дүр төрх бүхий зургууд цахим сүлжээнд нийтлэгджээ. Тэрбээр "та бүхэн намайг дэггүй депутат эсвэл ажилгүй болсон прокурор гэж бодож байсан уу? Тийм ээ, би бол Крымийн  "Ниш-Маш". Ингээд Холливудын од шиг татуулсан зургуудаа дэлгэх цаг боллоо" хэмээн фэйсбүүк хуудаснаа постлосон байна. 

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй улс төрч Наталья Поклонскаягийн шинэ дүр төрх Хадгалах

Манай гаригийн тухай итгэмээргүй 20 баримт

Бид төрөл бүрийн эх үүсвэрээс дэлхий ертөнцийн талаар маш олон зүйлийг мэдэж авдаг хэдий ч ертөнцийн сонин сайхан дундаршгүй билээ. Ганцхан цайны халбага зөгийн бал 12 зөгийний бүхий л амьдралын хөдөлмөр гэдгийг та мэдээгүй л биз дээ. Ингээд гайхамшигтай үзэгдлээр баян дэлхий ертөнцийн талаар сонирхолтой баримтуудтай танилцацгаая.

Манай гаригийн тухай итгэмээргүй 20 баримт Хадгалах
2020-02-04, 15:43

Ухань хотод 10-хан хоногийн дотор барьсан шинэ эмнэлэгтэй танилц!

Коронавирусийн голомт болоод байгаа Хятадын Хубэй муж дахь Ухань хотыг 1-р сарын 22-ны өдрөөс хойш тусгаарлаж, 50 сая орчим хүн халдварын голомтод үлджээ. Аюулт вирусийн халдвар авсан хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа учир засгийн газраас даруй арга хэмжээ авахаас өөр аргагүй болсон билээ. Энэ хүрээнд коронавирусын халдвартай өвчтөнүүдэд 1000 ортой томоохон эмнэлэг барих ажлыг 1-сарын 24-нд эхлүүлж 8 хоногийн дотор буюу 2 сарын 2-нд барилгын ажил дуусаж, 2-р сарын 3-ны өдөр Хошеншань эмнэлэг ашиглалтад орж, өвчтөнүүдийг хүлээн авсан байна. 

Ухань хотод 10-хан хоногийн дотор барьсан шинэ эмнэлэгтэй танилц! Хадгалах

Цаг агаарыг урьдчилан мэдэж чаддаг 10 амьтан

Манай малчин, нүүдэлчин ард түмэн эртнээс амьтдын зан байдлаар цаг агаар шинжиж ирсэн. Тэгвэл дэлхийн өнцөг булан бүрд ийнхүү амьтдыг ажиглан цаг агаар хэр ямар байхыг тааварласаар өнөөг хүрчээ. Ингээд цаг агаарыг урьдчилан хэлж өгдөг амьтдыг танилцуулж байна. 

Цаг агаарыг урьдчилан мэдэж чаддаг 10 амьтан Хадгалах

Бидний байнга хардаг тэмдэг, бэлгэдлүүдийн цаана ямар түүх нуугдаж байдаг вэ?

Бидний өдөр тутмын амьдралд замын тэмдгээс эхлээд янз бүрийн брэндийн лого, зарлал гээд тоолохын аргагүй олон янзын тэмдэг тэмдэглэгээнүүд тааралддаг. Тэдгээр нь яваандаа нүдэнд дасал болж, амьдралын маань нэг хэсэг болсон ч тухайн тэмдэг болгоны цаана ямар утга учир нуугдаж байгааг бид тэр болгон мэддэггүй. Ингээд бид бүхэнд хэдийн танил болсон бэлгэдэл, тэмдэг, тэмдэглэгээний утга учир, гарал үүслийг танилцуулъя. 

Бидний байнга хардаг тэмдэг, бэлгэдлүүдийн цаана ямар түүх нуугдаж байдаг вэ? Хадгалах
2020-02-04, 14:39

Нэгэн ээжийн хүүдээ бичсэн захидал эмэгтэйчүүдэд санал өгөх эрхийг авчирсан түүх

Одоогоос 100 жилийн өмнө Америк эмэгтэйчүүд санал өгөх эрхээ үндсэн хуулиар батлуулж байлаа. Гэвч түүхийн энэхүү чухал мөч тохиохгүй ч байж болох байжээ. Ганцхан саналын хүчээр энэхүү нэмэлт өөрчлөлт батлагдсан байдаг. Теннессигийн хууль тогтоогчийн ээжийн бичсэн захидал түүнийг саналаа өгч, түүхийн хуудсыг өөрчлөхөд хүргэжээ. Энэ бол Америкийн үндсэн хуулийн 19 дэх өөрчлөлтийг батлагдаж, яваандаа дэлхийн олон оронд тэрхүү эрхийг авчирсан, олны тэр бүр мэддэггүй, урам зориг өгөх түүх юм.

Нэгэн ээжийн хүүдээ бичсэн захидал эмэгтэйчүүдэд санал өгөх эрхийг авчирсан түүх Хадгалах

Хувцсыг материалаас нь шалтгаалан хэрхэн арчлах ёстой вэ?

Өөртөө хэр зэрэг арчаатай эр болохыг түүний хувцаслалт, биеэ авч яваа байдлаас хялбархан мэдэж болно. Ажилдаа, болзоондоо, ямар нэг уулзалтад индүүдээгүй, суга нь шарласан цамцтай ирэх нь түүнийг "ажилгүй, арчаагүй" нэгэн мэт харагдуулна. Залуус минь одоо ээжээрээ хувцсаа угаалгадаг цаг тань өнгөрсөн бол хувцас арчлах арга ухаанд өөрөө суралцах хэрэгтэй. Тиймээс хувцасны материалаас шалтгаалан хэрхэн арчлан ёстойг хэлж өгье. 

Хувцсыг материалаас нь шалтгаалан хэрхэн арчлах ёстой вэ? Хадгалах

"Super Bowl" дээр Шакира, Женнифер Лопез хоёр бут авлаа

Америкийн үндэсний хөл бөмбөгийн лигийн /NFL/ аваргыг тодруулах “Super Bowl-2020” тоглолт өчигдөр буюу 2-р сарын 3-нд болж өнгөрсөн. Уламжлал ёсоор тус тэмцээний хагас цагийн завсарлагааны үеэр алдартай дуучид үзэгчдэд тоглолт үзүүлдэг билээ. Тэгвэл энэ жилийн хувьд Латин Америк дуучид болох Шакира (Shakira), Женнифер Лопез (Jennifer Lopez) нар сүүлийн хэдэн жилд байгаагүй эрч хүчтэй үзүүлбэрийг үзүүлжээ.

"Super Bowl" дээр Шакира, Женнифер Лопез хоёр бут авлаа Хадгалах

"Next.mn - BLACK FRIDAY" - Гэрээсээ захиалаад гэр бүлээ хамгаалцгаая Худалдан авагчдынхаа хүсэлтээр 02 сарын 9-г хүртэл сунгагдлаа

Одоо та дэлгүүр рүү очих шаардлагагүй дэлгүүр өөрөө танайд ирэх болно. Сүүлийн хэдэн долоо хоног дэлхий даяар нүүрлээд буй амьсгалын замын коронавирус халдварт өвчнөөс сэргийлэх үүднээс сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хаах шийдвэр гаргасан. Мөн бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулан явахгүй байхыг асран хамгаалагч эцэг эхчүүдэд зөвлөж байна.

"Next.mn - BLACK FRIDAY" - Гэрээсээ захиалаад гэр бүлээ хамгаалцгаая  Худалдан авагчдынхаа хүсэлтээр 02 сарын 9-г хүртэл сунгагдлаа Хадгалах

Телевизийн шоу таныг хэрхэн хуурдаг вэ?

Сүүлийн үед бараг бүх телевиз л реалити шоугаар дамжуулан үзэгдийг татах болсон. Энэхүү шоунд энгийн хүмүүсийг хамруулж, тэдний ахуй амьдрал, авьяас чадвар гээд бүх зүйлийг жинхэнэ мэт олон талаас нь харуулан үзэгч олны сэтгэл зүрхэнд ойртуулж, анхаарлыг нь татдаг. Харамсалтай нь энэ бүхэн цэнхэр дэлгэцээр таны мэлмийд хүрч байгаа шигээ бодит байдаггүй ажээ. Ингээд реалити шоугаар биднийг хэрхэн сэнхрүүлдгийг мэдэж авцгаая.

Телевизийн шоу таныг хэрхэн хуурдаг вэ? Хадгалах