Элдэв зураг (70 фото) №647

Уншигч та бүхэндээ гэгээн хайрын Валентиний баярын мэндийг хүргэе. Ингээд баасан гараг бүр хөгжилтэй, содон, сонирхолтой мөчүүдийг хүргэдэг "Элдэв зураг" цувралын ээлжит дугаарыг толилуулж байна.

Элдэв зураг (70 фото) №647 Хадгалах
2020-02-14, 16:56

"Анхны харцаар дурладаг" гэдэгт итгэхгүй байх 13 шалтгаан

Хайр дурлалын бэлгэ тэмдэг болсоор ирсэн алдарт хос Ромео, Жульетта бие биенээ анх хармагцаа л дурласан байдаг. Бүх цаг үеийн шилдэгт тооцогдох “Титаник” кинонд ч анхны харцаар дурлахын ид шидийг харуулсныг бид бүхэн мэднэ. Гэвч үнэн хэрэгтээ анхны харцаар дурлана гэдэг нь тийм ч ер бусын зүйл биш аж. Хүмүүс чухам бие биедээ яагаад анхны харцаар дурладаг болохыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлаж болно. Анхны харцаар яагаад дурладгийн нууц болоод ийм дурлалд итгэж болохгүй шалтгаануудыг та бүхэндээ хүргэж байна.

"Анхны харцаар дурладаг" гэдэгт итгэхгүй байх 13 шалтгаан Хадгалах

60 жилийн турш үл мэдэх хүнээс хайрын захидал авсан эмэгтэй

Канадын иргэн Мэрил Дансмор 60 жилийн турш Гэгээн хайрын баярын өдрөөр захидал хүлээн авдаг байжээ. 1928 онд түүнийг 16 настайд анхны эзэн нь үл мэдэгдэх захидал ирсэн байна. Тэр цагаас хойш бүсгүй 1988 онд нас барах хүртлээ Валентины баяраар захидал хүлээн авсан боловч тэрхүү нууцлаг эрхэм хэн болохыг мэдэж чадаагүй гэнэ. 

60 жилийн турш үл мэдэх хүнээс хайрын захидал авсан эмэгтэй Хадгалах

Британи эр охиныхоо экс найз залуутай үерхэж, хүүхэдтэй болохоор төлөвлөжээ

Өнөө үед ижил хүйстнүүдийн гэрлэлт хэвийн үзэгдэл болж байна. Үүнтэй холбоотойгоор төрөл бүрийн хачирхалтай үйл явдлууд ч газар авсаар. Их Британийн нэгэн чинээлэг гэй эр, охиныхоо салсан найз залууд дурлаж, хайр сэтгэлийн холбоотой болоод зогсохгүй хүүхэдтэй болох төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Тэд одоо нэг байшинд хамт амьдардаг бөгөөд адал явдалт, уянгын драм мэт энэ бүлийн түүх нэг хэсэгтээ л шуугиан тарьсан юм. 

Британи эр охиныхоо экс найз залуутай үерхэж, хүүхэдтэй болохоор төлөвлөжээ Хадгалах

Таксины арын суудал дээр юу болдог вэ? (Фото төсөл)

Гэрэл зурагчин Майк Харви нэгэн сонирхолтой фото төсөл эхлүүлжээ. Тэрээр өөрөө таксинд явж, машинаараа хүмүүст үнэгүй үйлчилсэн бөгөөд энэ үедээ үйлчлүүлэгчдийнхээ зургийг даржээ. Үүгээр таксины жолоочийн машины арын суудал дээр юу болдог, ямар байдгийг харуулахыг зорьсон байна. Харви "миний зорилго бол хүмүүсийн харилцаа холбоогоор дамжуулан орон зайг баримтжуулж үлдэхээс гадна үүний соёл болон газарзүйн нөлөөг харуулах явдал" хэмээн ярьжээ. 

Таксины арын суудал дээр юу болдог вэ? (Фото төсөл) Хадгалах

Хамгийн хачирхалтай байдлаар үржилд ордог 10 амьтан

Хүн, амьтан, хорхой шавж гээд манай дэлхий дээр амьдарч байгаа амьтай бүхний хувьд үр төлөө үлдээх нь амьдралынх нь хамгийн гол утга учир байдаг. Тэгвэл зарим төрлийн эрэгчингүүдийн хувьд эмэгчнийхээ анхаарлыг өөртөө татаж, тэдэнтэй үржилд орох амаргүй байдаг ажээ. Ширүүн өрсөлдөөн дунд хүч чадал, овсгоо самбаагаараа ялгарч байж арайхийн үржилд ордог 10 амьтантай танилцацгаая.

Хамгийн хачирхалтай байдлаар үржилд ордог 10 амьтан Хадгалах

20-р зууны хамгийн сэтгэл хөдөлгөм, цуутай хайрын түүхүүд

Жейн Биркин ба Серж Генсбур, Жон Леннон болон Йоко Оно гэх мэт XX зууны нөлөө бүхий алдартнуудын хайр дурлал, гэр бүлийн амьдрал олон сая шүтэн бишрэгчдийнх нь нүдний өмнө ил тод өрнөж, догдлуулж байсан нь саяхан мэт.  Тэд бол XX зууны хамгийн гайхалтай, мартагдахааргүй, нулимс дуслуулам хайрын түүхийн эзэд юм.

20-р зууны хамгийн сэтгэл хөдөлгөм, цуутай хайрын түүхүүд Хадгалах

Хохирогчийн сэтгэхүйтэй хүний 10 шинж (Яагаад тэднээс зайгаа барих хэрэгтэй вэ?)

Байнга л сөрөг сэтгэл хөдлөл гаргаж, өөрийнхөө одоогийн нөхцөл байдалд юм л бол бусдыг буруутгаж явдаг хүмүүс бидний эргэн тойронд олон байдаг. Тэд таарсан болгондоо асуудал зовлонгоо тоочин, өөрийгөө өрөвдүүлж л байвал сэтгэл нь ханана. Ойр дотныхон нь тэдэнд туслахыг байдаг чадлаараа хичээх хэдий ч хохирогчид зөвлөгөөг нь сонсож, хэрэгжүүлнэ гэж огт байдаггүй. Энэ нийтлэлээрээ ийм төрлийн сөрөг хүмүүсийг хэрхэн яаж таних, тэдэнд яаж автахгүй байх талаар өгүүлэх болно.

Хохирогчийн сэтгэхүйтэй хүний 10 шинж (Яагаад тэднээс зайгаа барих хэрэгтэй вэ?) Хадгалах

Хар өнгө оруулсан бүтээгдэхүүнийг хэрэглэх нь аюултай юу?

Орчин үед нүүрсэн эмийг төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүнд, тэр дундаа амттанд ихээр нэмэх болсон. Мэдээж нүүрсэн эм агуулсан бүтээгдэхүүн нь тас хар өнгөтэй байх бөгөөд энэ нь гаднаасаа өвөрмөц, тансаг харагдах болов ч тогтмол хэрэглэвэл эрүүл мэндэд сөрөг үр дагавартай юм байна. Тиймээс та нүүрсэн эм агуулсан дараах хүнсний бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэхээс зайлсхийгээрэй.

Хар өнгө оруулсан бүтээгдэхүүнийг хэрэглэх нь аюултай юу? Хадгалах

Ferdi&Ziko - Танин мэдэхүйн подкаст (2020.02.14)

Өдрийн мэнд. Ferdi & Ziko podcast эхэлж байна. Өнөөдөр сонсогч та бүхэндээ гэгээн хайрын баярыг тохиолдуудан Валентинаар хэрхэн хайртаа баярлуулах шилдэг санаа, Оскарын шагналт Бон Жүн Хогийн найруулсан таны заавал үзэх 3 киног санал болгож байна. Энэ болон илүү сонирхолтой мэдээллийг доорх подкастаас сонсоорой.

Ferdi&Ziko - Танин мэдэхүйн подкаст (2020.02.14) Хадгалах

“Open Box” худалдаа зохион байгуулагдана

"Open box" худалдаа гэж юу вэ? Дэлхий нийтэд хайрцаг сав баглаа боодол задарсан, тээвэрлэлтийн явцад сэв зураас авсан бараа бүтээгдэхүүний үнийг хямдруулан худалдаалах үйл явцыг open box гэнэ.

“Open Box” худалдаа зохион байгуулагдана Хадгалах

Оюутан залуусаа, онлайн сургалтандаа бэлэн үү?

Таны хэрэгцээг бүрэн хангах хүчирхэг үйлдлийн систем мөн авч явахад ачаалал болохооргүй хөнгөхөн, илүү нимгэн үзэмжтэйгээр танд санал болгож байна. Та Next.mn сайтаас эсвэл Улаанбаатар хотын аль ч салбарт очоод Laptop авсан хэрэглэгч бүрд цүнх, mouse-г дагалдуулан бэлэглэж байна.

Оюутан залуусаа, онлайн сургалтандаа бэлэн үү? Хадгалах