Хар өнгө оруулсан бүтээгдэхүүнийг хэрэглэх нь аюултай юу?

Орчин үед нүүрсэн эмийг төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүнд, тэр дундаа амттанд ихээр нэмэх болсон. Мэдээж нүүрсэн эм агуулсан бүтээгдэхүүн нь тас хар өнгөтэй байх бөгөөд энэ нь гаднаасаа өвөрмөц, тансаг харагдах болов ч тогтмол хэрэглэвэл эрүүл мэндэд сөрөг үр дагавартай юм байна. Тиймээс та нүүрсэн эм агуулсан дараах хүнсний бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэхээс зайлсхийгээрэй.

Хар өнгө оруулсан бүтээгдэхүүнийг хэрэглэх нь аюултай юу?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хар зайрмаг

Хар зайрмагийг амсаж үзээгүй байсан ч та хар зайрмагны талаар сонссон биз. Заримдаа энэхүү зайрмагийг “инстаграмын зайрмаг” хэмээн нэрлэдэг. Учир нь тэр зурган дээр гайхалтай сайхан харагддаг юм.

Хар зайрмаг

2 Тас хар кофе

Нью-Йоркийн “Round K” ресторанд тас хар кофе өгдөг бөгөөд энэ нь бидний хэрэглэж заншсан уламжлалт кофе гэхээсээ илүү амттан мэт харагддаг. Рестораны эзэн Окьон Байон хар кофе бодит байдал дээр бор өнгөтэй харагддаг гэж үзсэн учир хар кофен дээр нэмээд нүүрсэн хар эм болон наргил модны нүүрс хийдэг аж. Тэрээр наргил модны нүүрсийг кофенд самрын амт оруулдаг гэдэгт итгэдэг байна. Энэхүү хачирхалтай Matte Black Latte кофег та 6,5 доллараар худалдаж авч болох ч тогтмол хэрэглэх хэрэггүй л болов уу.

Тас хар кофе

3 Коктейл

Орчин үед хар коктейл тренд болоод байгаа. Барменүүд хар нүүрсийг бие организм цэвэрлэнэ гэж үзэж байгаа бөгөөд согтууруулах ундаа хэрэглэсний маргааш ч сэргэг сэрнэ гэж үзсэн байна. Гэвч энэ төрлийн коктейл нь архины үйлчлэлийг сулруулах чадваргүй байдаг. 

Коктейл

4 Бусад хоол, хүнсний бүтээгдэхүүн

Хар хоол нь дэлхийн олон оронд алдартай. Жишээлбэл: Японы Burger King-ийнхэн хар бургерээрээ бахархдаг бол АНУ-д хар вафли сайн зарагддаг. Хэдийгээр энэ төрлийн хоол нь амттай, өвөрмөц харагдах ч биеийг усгүйжүүлдэг байна. Үүнээс гадна зарим эмийн үйлчилгээг үгүй хийх магадлалтай. Жишээлбэл: Жирэмснээс хамгаалах эм бэлдмэл үйлчлэхгүй байх магадлал өндөр.

Бусад хоол, хүнсний бүтээгдэхүүн

5 Хар шүдний оо

Хар шүдний оо нь шинэлэг, өвөрмөц харагддаг хэдий ч эрт дээр үед Өмнөд Ази болон Африкт хэрэглэдэг байжээ. Сурталчилгаанаас харахад хар шүдний оо нь таны инээмсэглэлийг цасан цагаан болгоно гэж хэлдэг. Гэвч энэ тийм ч баттай мэдээлэл биш юм. Нэгдүгээрт,  шинжлэх ухаанаар үүнийг батлаагүй. Хоёрдугаарт, тогтмол хар шүдний оо хэрэглэх нь шүдний эмаль болон буйлыг гэмтээх магадлалтай. Тиймээс сонирхлын үүднээс ганц хоёр удаа хэрэглэж болох ч тогтмол хэрэглэхгүй байхыг анхааруулъя.

Хар шүдний оо

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()