Шилдэг кинонуудын урам хугалсан үргэлжлэлүүд

Бүрэн хэмжээний кино хийнэ гэдэг маш амаргүй ажил бөгөөд үзэгчдээс өндөр үнэлгээ авч чадсан уран бүтээлчид тухайн киногоо үргэлжлүүлж, амжилтаа давтахыг эрмэлздэг. Гэхдээ ихэнх тохиолдолд хүмүүсийн сэтгэлд хоногшсон киноны дараагийн анги олны таашаалд нийцэхгүй, үзэгчдийн урмыг хугалдаг нь харамсалтай.

Шилдэг кинонуудын урам хугалсан үргэлжлэлүүд Хадгалах

“ХАДГАЛААД АЯЛ” аян амжилттай өндөрлөлөө

Хүсэл мөрөөдөл, зорилгодоо хүрэхэд нь харилцагчдаа дэмжихээр ХААН Банкнаас зарласан “Хадгалаад аял” аян гурван сарын турш үргэлжилж, амжилттай өндөрлөлөө. Хадгалах, хуримтлуулах дадлыг хэвшүүлэх, дэмжих зорилготой тус аяны сүүлийн буюу 5-р сарын 31-нээс 6-р сарын 30-ны хугацаанд хамрах урамшууллын эздийг 2022 оны 7-р сарын 7-нд ХААН Банкны албан ёсны хуудсаар шууд бичлэг (лайв) хийж тодруулсан. Тэгвэл урамшуулал хүртэхээр тодорсон, Улаанбаатар хотоос бэлгээ авах боломжтой харилцагчдыг 2022 оны 7-р сарын 8-нд ХААН Банк цамхагт хүлээн авч, урамшууллыг гардууллаа. Бусад харилцагчтай ХААН Банкны зүгээс албан ёсны сувгуудаар холбогдон, урамшууллыг олгох юм.

“ХАДГАЛААД АЯЛ” аян амжилттай өндөрлөлөө Хадгалах

Дэлхийн мэдээг цөөн үгээр 07.08

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. Борис Жонсон Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорлоо, Мексикийн хууль сахиулагчид агуулахаас хагас тонн гаруй үхлийн аюултай мансууруулах бодис хураан авчээ, Зеленский: Энх тайвны төлөө бид газар нутгаасаа өчүүхнийг ч Орост өгөхгүй зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 07.08 Хадгалах
2022-07-08, 09:39

WhyNaadam? | Монголчуудын ялгарах үндэсний брэнд Наадам

Үндэсний их баяр наадмыг тэмдэглэх нь зөв эсвэл буруу эсэх дээр залуучуудын дунд томоохон мэтгэлцээн өнгөрсөн зун болсныг та санаж байгаа байх. Гэхдээ бид яагаад наадмыг тэмдэглэх ёстой талаар төдийлөн их яриагүй болов уу. Наадам яг ямар учир утгатай, яагаад бид ард түмнээрээ олон хоногийн хугацаанд өргөн цар хүрээтэй тэмдэглэдэг талаар танд товчхон хуваалцъя 

WhyNaadam? | Монголчуудын ялгарах үндэсний брэнд Наадам Хадгалах

"60-аад жилийн тэртээх Улаанбаатар" - Америк зурагчны Монголд аялсан фото тэмдэглэл

1964 онд "New York Times" сонины сэтгүүлч, гэрэл зурагчин Харрисон Форман дорно дахины соёл, амьдралыг дэлхий дахинд таниулах сонирхолдоо хөтлөгдөн БНМАУ-д иржээ. Түүний Хятад, Төвд, Монгол зэрэг орнуудаар зорчих үедээ дарсан 50 мянга гаруй зураг өдгөө АНУ-ын Висконсин-Милуокигийн их сургуулийн номын санд хадгалагдаж байна.

"60-аад жилийн тэртээх Улаанбаатар" - Америк зурагчны Монголд аялсан фото тэмдэглэл Хадгалах

Хүн төрөлхтний хэзээ ч засаршгүй 3 араншин

Хүн төрөлхтөнд шийдвэрлэхэд хүндрэлтэй маш олон асуудлууд тулгардаг. Гэхдээ тэдгээрийн ихэнх нь бидний аливаа асуудалд хандаж буй хандлагатай холбоотой байх нь бий. Тэгэхээр хэрвээ танд доорх алдаанууд ажиглагддаг бол яг одооноос өөрийгөө өөрчилж эхлэх хэрэгтэй шүү. 

Хүн төрөлхтний хэзээ ч засаршгүй 3 араншин Хадгалах

3 сарын зөрүүтэй төрсөн ихрүүдийн хувь тавилан

Та ид шид, гайхамшиг байдаг гэдэгт итгэдэг үү? Тэгвэл бараг 3 сарын зөрүүтэй төрсөн ихэр охидын амьдрал олны анхаарлыг маш ихээр татаж байна. Ингээд тэдний сэтгэл уярам түүхийг хамтдаа сонирхоцгооё.

3 сарын зөрүүтэй төрсөн ихрүүдийн хувь тавилан Хадгалах

Хөхний даруулга хэрхэн үүссэн бэ?

Хөхний даруулга хамгийн анх эртний Грект үүссэн гэгддэг. 1500 оны үед корсет нь дээд болон дунд зиндааны бүсгүйчүүдийн гоо сайхныг харуулах хэрэгсэл болжээ. Хэдийгээр эмч нар корсетний хэрэглээг эрүүл мэндийн хэд хэдэн шалтгаанаар хориглодог байсан ч эмэгтэйчүүд хэрэглэхээ больсон гол шалтгаан нь дайнтай холбоотой байжээ. 

Хөхний даруулга хэрхэн үүссэн бэ? Хадгалах

Дэлхийн мэдээг цөөн үгээр 07.07

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. Илон Маск компанийнхаа захирлын зөвлөлийн гишүүнтэй явалдаж ихэр хүүхэдтэй болсон нь илчлэгджээ, Оросын нөлөө бүхий генералуудыг "албан тушаалаа урвуулан ашигласан" хэргээр баривчлан шалгаж байна, Хятад, Хойд Солонгосын COVID-19-ийн тархалт буурч эхэлжээ зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 07.07 Хадгалах
2022-07-07, 09:33