"Хүн ба дэлхийн холбоо" - Швейцарь уран бүтээлчийн гоёмсог фото эвлүүлгүүд

Магритт, Далигийн сюрреал урлагийн залгамж халааг орчин цагт дижитал уран бүтээлчид өвлөн авсан гэхэд хилсдэхгүй байх. Бодит амьдрал дээрх энгийн зүйлсийг ер бусын болгож хувиргах чадалтай эдгээр хүмүүсийн төлөөлөл Моника Карвальо (Monica Carvalho) үзэгчдийн нүдийг төөрөлдүүлж, эргэлзээ төрүүлэх зургуудаа өөрийн инстаграм хуудсаар дамжуулан нийтэлдэг. Тэрээр дарсан гэрэл зургууддаа обьектын хэлбэр, өнгө, бүтэц зэргийг ажиглаж, ижил төстэй хэв маяг бүхий цогц бүтээл болгон нэгтгэдэг байна. 

"Хүн ба дэлхийн холбоо" - Швейцарь уран бүтээлчийн гоёмсог фото эвлүүлгүүд Хадгалах

"Дурлалд хэмжээ хамаагүй" - 120 кг жинтэй бүсгүй жинхэнэ хайраа олжээ

Канадын иргэн Британи Жак (Brittany Jacques) жингийн илүүдлээсээ болоод азгүй хайраар шаналж байжээ. Хүмүүс түүнийг хэт тарган гэх шалтгаанаар элдвээр гоочилж, шүүмжилдэг байснаар зогсохгүй, үерхэж нөхөрлөж явсан найз залуу нь ч түүний гадаад төрхийг чамлаж, тус тусын амьдралаа хөөхөөр болсон байна. Хэн нэгэнд хайрлагдахын тулд заавал гуалиг бие, нарийн бэлхүүстэй байх ёстой гэж итгэсэн Британигийн бодлыг Мэтт бүр мөсөн өөрчилж чаджээ. 

"Дурлалд хэмжээ хамаагүй" - 120 кг жинтэй бүсгүй жинхэнэ хайраа олжээ Хадгалах

Дэлхийн хамгийн баян 12 өв залгамжлагч

Өөрсдөө өмсөх зүүх хувцас байтугай, хоногийн хоолоо аргацааж, хорвоогийн бор өдрүүдийг өнгөрүүлэн зүдэрч, зүтгэж яваа хүмүүс дэлхий даяар сая саяараа амьдарч буй. Харин өвөө, эмээ эцэг, эх, гарал угсааны буянд насаараа идэх, уух, өмсөж зүүх, мөнгө төгрөгөө хуримтлуулчихсан, хувьтай төрсөн хүмүүс бий. Энэ удаа бид та бүхэнд их хэмжээний өв замгамжилсан хүмүүсийн талаарх мэдээллийг хүргэе.

Дэлхийн хамгийн баян 12 өв залгамжлагч Хадгалах

Төрийн Банк ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын өнцөг булан бүрт үйл ажиллагаа явуулж буй 500 гаруй салбар нэгжээрээ дамжуулан  2,9 сая харилцагчиддаа Банкны цогц үйлчилгээг үзүүлэн ажилладаг. Төрийн банк нь 2013 оноос эхлэн нийт ахмад харилцагч нартаа хүндэтгэл үзүүлэн “Хүндэтгэлийн аян”-ыг зохион байгуулж ирсэн.

Төрийн Банк ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ Хадгалах

Архи огтхон ч амсдаггүй 10 алдартан

Олны танил болсон хүмүүс үргэлж анхаарлын төвд байхын ачааллыг дааж чадалгүй бор дарсанд толгойгоо мэдүүлдэг. Гэхдээ тэдний дунд биеэ бүрэн хянаж өөрт хортой зүйл хэрэглэхээс татгалзсан хүн цөөнгүй бий. Ингээд огт архи амсдаггүй алдартнуудтай танилцацгаая.

Архи огтхон ч амсдаггүй 10 алдартан Хадгалах

Лам нарын ур ухааныг шингээсэн элсэн "мандал" хэрхэн бүтдэг вэ?

Мандал бол орчлон ертөнцийг илэрхийлсэн, түүний доторх өөр өөр хэсэг нь Бурханы шашны сургаалын олон өөр талуудыг харуулах нарийн бүтэц бүхий дугуй хэлбэрийн дүрслэл юм. Хэдэн мянган жилийн өмнө Хиндү болон Буддын шашны гүнзгий түвшний бясалгалын тодорхой бүтээлүүдэд хэрэглэгдэх байдлаар Энэтхэгт анх үүссэн мандлыг өнгө өнгийн элсээр бүтээдэг байна.

Лам нарын ур ухааныг шингээсэн элсэн "мандал" хэрхэн бүтдэг вэ? Хадгалах

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №32

Нүдээр үзэхгүй л бол итгэмээргүй, өдөр болгон хараад байхааргүй сонин содон, хосгүй гайхалтай, сонирхолтой гэрэл зургуудыг хүргэдэг "Таны мэдэхгүй эх дэлхий" цувралын шинэ дугаарыг сонирхоно уу. Танин мэдэхүй хязгааргүй...

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №32 Хадгалах
2021-02-08, 16:40

55 дахь удаагийн "Super Bowl" тоглолтын завсарлагааны шоуг The Weeknd чимлээ (30 фото)

Америкийн мэргэжлийн хөлбөмбөгийн NFL лигийн аваргыг шалгаруулах 55 дахь удаагийн "Super Bowl" тоглолтын завсарлагааны шоу жил бүр хамгийн олны хүний анхаарлыг татдаг билээ. Энэ жил Флорида мужийн Тампа хотод зохиогдсон тоглолтод Грэммигийн шагналт уран бүтээлч The Weeknd цэнгэлдэхийн тайзан дээр улаан хүрмээр ижилссэн, нүүрэндээ боолттой залуусын хамт гарч ирж, "Can't Feel My Face", "Earned It" болон сүүлийн үеийн чартад тэргүүлээд байгаа "Blinding Lights" зэрэг хит дуунуудаараа үзэгчдийг баясгалаа.

55 дахь удаагийн "Super Bowl" тоглолтын завсарлагааны шоуг The Weeknd чимлээ (30 фото) Хадгалах

Цахим ертөнцийг хөгжөөсөн хүмүүсийн гэмгүй бөгөөд хөгтэй бүтэлгүйтлүүд (20 фото)

Хүн бүр амьдралынхаа хугацаанд алдаа эндэгдэл гаргадаг гэдэг үгийг бид уйдтал сонсож байсан. Мэдээж энэ үг үнэн болох нь ч гарцаагүй. Гэхдээ бид энэ удаад амьдралыг өөрчлөхүйц том алдааны тухай биш, эсрэгээрээ инээд хүргэм хөгжилтэй, жижиг бүтэлгүйтлийн тухай өгүүлэх болно. Амттай сайхан хоол хийж идэхээр сэтгэл гарган бэлдсэн зүйл шарах шүүгээнээс нүүрс болоод гарч ирэх зэрэг хүмүүсийн хөгтэй явдлуудыг хүргэе. 

Цахим ертөнцийг хөгжөөсөн хүмүүсийн гэмгүй бөгөөд хөгтэй бүтэлгүйтлүүд (20 фото) Хадгалах

"Apple"-ын анхны компьютерыг 1.5 сая ам.долларын үнээр худалдана

1976 онд Стив Жобс (Steve Jobs), Стив Возняк (Steve Wozniak) нарын бүтээсэн Apple-ийн анхны бүтээгдэхүүн болох Apple-1 компьютерийг eBay сайт дээр худалдаалах гэж байна. Сонирхолтой нь дуудлага худалдааны эхлэх үнийг нь 45 жилийн өмнөхөөс 2250 дахин их буюу 1.5 сая доллар хэмээн тогтоожээ. 

"Apple"-ын анхны компьютерыг 1.5 сая ам.долларын үнээр худалдана Хадгалах

Нас барсан багшийн байшинг худалдаж авсан эр төсөөлөмгүй "эрдэнэсийн сан" илрүүлжээ

Өнөө цагт хүмүүс хэрэггүй олон зүйлсээсээ салж, цомхон бөгөөд эмх цэгцтэй амьдралыг эрхэмлэх болсон. Гэвч олны дунд элдэв зүйлс цуглуулах туйлын сонирхолтой хүмүүс байдгийг ч мартаж болохгүй. Зарим нэгний хувьд гэр дүүргэх зүгээр нэг хог хаягдал нөгөө хүний хувьд үнэлж баршгүй эрдэнэ байж болох юм. Канадын Эдмонтон хотын эртний эдлэлийн наймаачин Алекс Арчболд (Alex Archbold) нас барсан багшийн эд зүйлийг цуглуулахаар байшинг бүхэлд нь худалдаж авчээ.

Нас барсан багшийн байшинг худалдаж авсан эр төсөөлөмгүй "эрдэнэсийн сан" илрүүлжээ Хадгалах

"Нууцлаг бөгөөд тачаангуй" - Египет зураачийн шилдэг бүтээлүүд

Олон жилийн турш зуу зуун гайхалтай уран зургууд туурвисан Египетийн зураач Валид Эбейда бага наснаасаа уран зургийн чиглэлээр суралцаж эхэлсэн байна. Бодит амьдралаас санаа авч, зураачийн уран чадвар, төсөөллөөр биелэлээ олсон түүний бүтээлүүд үзэгчдийн сэтгэлд ойр, дотно мэдрэмж төрүүлдэг гэдгээрээ алдартай. Ингээд египет уран бүтээлчийн хосгүй бүтээлүүдийг хамтдаа сонирхоцгооё! 

"Нууцлаг бөгөөд тачаангуй" - Египет зураачийн шилдэг бүтээлүүд Хадгалах