Архи огтхон ч амсдаггүй 10 алдартан

Олны танил болсон хүмүүс үргэлж анхаарлын төвд байхын ачааллыг дааж чадалгүй бор дарсанд толгойгоо мэдүүлдэг. Гэхдээ тэдний дунд биеэ бүрэн хянаж өөрт хортой зүйл хэрэглэхээс татгалзсан хүн цөөнгүй бий. Ингээд огт архи амсдаггүй алдартнуудтай танилцацгаая.

Архи огтхон ч амсдаггүй 10 алдартан
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Брэд Питт (Brad Pitt)

Жүжигчин хэдэн жилийн турш архи амсаагүй гэж мэдэгдэж байсан. Одоо тэр зөвхөн ундаа ба цангис жимсний шүүс уудаг гэдэг бөгөөд Брэдийн хамгийн хэцүү үе нь 2016 онд Анжелина Жоли салах өргөдөл гаргасан үе байсан гэнэ. Дараа нь Питт жинхэнэ мэргэжлийн "лонхчин" болсон гэж хошигнон хэлээд үгээ тасалж байсан удаатай. Холливудын царайлаг эр муу зуршлаа хаяхаар шийдсэн шалтгаан нь түүний хүүхдүүд байв.

Брэд Питт (Brad Pitt)

2 Женнифер Лопез (Jennifer Lopez)

51 настай Женнифер үдэшлэг гартаа хундага барьснаар харж болох ч гэхдээ та түүнийг ууж байхыг хэзээ ч харахгүй. Тэрээр "Би тамхи татдаггүй, кофеин хэрэглэдэггүй, уудаггүй. Учир нь эдгээр зүйлүүд арьсыг үнэхээр сүйтгэдэг" гэсэн шалтгаанаар архинаас татгалзсан байна. Биеэ чийрэгжүүлэхийн тулд тэрээр өдөрт 1.5 литр ус уудаг бөгөөд өдрийн хоолондоо ногооны смүүти, өглөөний ба оройн хоолны жимсний коктейль хийж уудаг аж.

Женнифер Лопез (Jennifer Lopez)

3 Колин Фаррелл (Colin Farrell)

Жүжигчин 2005 онд архинаас гарахаар шийдсэн юм. Тухайн үед тэрбээр хэтрүүлэн хэрэглэдэг байсан бөгөөд сэтгэл зүйч дээр очсонд Колиныг уудаг зүйлсээ цаасан дээр бичээд унш гэсэн байна. Энэ бол Фарреллийн хувьд үнэндээ аймшигтай мөч байсан аж. Тэр биедээ хэчнээн хэмжээний хор хэрэглэдэг болохоо ойлгоод хүүхэд шиг нулимс дуслуулж байсан гэнэ. Аз болоход жүжигчин эцэст нь донтолтоосоо гарч чадсан юм. Тэрбээр үүнийг зөвхөн эрүүл мэндийнхээ төлөө бус, насан туршдаа онцгой анхаарал шаарддаг эдгэршгүй өвчтэй гэж оношлогдсон хүүгийнхээ төлөө энэ бүхнийг хийжээ.

Колин Фаррелл (Colin Farrell)

4 Ким Кардашиан (Kim Kardashian)

Ким Кардашиан өмнө нь бараг өөрийн удирдлагаггүй уудаг байсан гэнэ. Тэрбээр заримдаа юу хийсэн, хаана байгаагаа хүртэл санадаггүй байжээ. Нэг удаа тэрбээр үдэшлэг дээр хүмүүст 4 дэх хүүхдээ тээгч эхээр төрүүлнэ гэдгээ хэлсэн байна. Маргааш нь энэ мэдээ хэвлэлүүдээр тархаж эхэлсэн юм. Тэр цагаас хойш Ким дусал ч уугаагүй аж.

Ким Кардашиан (Kim Kardashian)

5 Блэйк Лайвли (Blake Lively)

Тэрбээр "Миний тоглодог дүр болох Серена алдарт дизайнерын хувцсыг өмсөж, Нью-Йоркийн хамгийн сайн зочид буудлуудад байрлан үнэтэй оргилуун дарс шимдэг. Нэг нууц дэлгэхэд би хэзээ ч мансууруулах бодис, мансууруулах ундаа хэрэглэж байгаагүй." гэж хэлж байсан юм.

Блэйк Лайвли (Blake Lively)

6 Зак Эфрон (Zac Efron)

Зак Эфрон өмнө нь хөнгөмсөг зантай, уур уцаартай, архинд донтсон гэдгээрээ алдартай бөгөөд үүнээс болж нэг бус удаа шуугиан тарьж байсан. Зак үүнийг 20 настайдаа алдар нэр, эд баялагт толгойгоо алдаж, бусдын уруу таталтыг эсэргүүцэж чадаагүйтэй холбон тайлбарладаг. Аз болоход од залуу өөрийгөө ялан дийлж чаджээ. Тэрээр уруу татдаг танилуудаасаа зай барьж, чөлөөт цагаа биеийн тамирын зааланд өнгөрөөж эхэлсэн юм.

Зак Эфрон (Zac Efron)

7 Натали Портман (Natalie Portman)

Натали Портман веган учир тэрбээр амьтны гаралтай юу ч хэрэглэдэггүй. Мэдээж хэрэг, тэрээр өөрийн биед хортой зүйлсээс хүртэл татгалздаг аж. Натали их сургуулиа төгсөөд согтууруулах ундаа амсахаа больжээ.

Натали Портман (Natalie Portman)

8 Даниэл Радклиф (Daniel Radcliffe)

Харри Поттерийн дүрийг бүтээсэн Даниэл Радклиф алдар нэр, хөрөнгө мөнгөний бас нэг хохирогч юм. 10 настай байхаасаа л тэрээр папараццийн дарамт гэж юу болохыг голдоо ортол ойлгосон юм.

“Залуу насандаа би алдар нэр, байнгын олны нүдэн дээр байхын ачааллыг дааж чадаагүй тул ууж эхэлсэн. Би ууж байж л тэр бүгдийг мартдаг байсан.” гэж Даниел нэгэн ярилцлагадаа дурссан байдаг. Архинаас гарах нь түүний өөрийнх нь шийдвэр байв.

Даниэл Радклиф (Daniel Radcliffe)

9 Деми Ловато (Demi Lovato)

28 настай жүжигчин, дуучин бүсгүй мөн хэтрүүлэн хэрэглэдэг байжээ. Гэтэл нэг өдөр тэр шартаж босоод аав шигээ хүн болсон гэдгээ ойлгосон байна. Ийнхүү бүх зүйлийг өөрчлөхөөр шийдсэн тул тэрээр жил бүр шинэ буюу архигүй амьдрал эхлүүлснийхээ ойг тэмдэглэдэг уламжлалтай болсон байна. Энэ жил Демигийн найман жилийн турш эрүүл явсны ой болох аж.

Деми Ловато (Demi Lovato)

10 Жерард Батлер (Gerard Butler)

Жерард Батлер "300" киноны зураг авалтын үеэр гэмтэл авсны дараа өвчин намдаах эм уух шаардлагатай болжээ. Үүнээс болж тэрээр өвчин намдаагч эмэнд донтсон бөгөөд энэ нь даамжирч архинд хүртэл орсон байна. Жерард өөрийн нөхцөл байдлаа ойлгосны дараа асар их хичээл зүтгэл гарган эрүүлжиж чаджээ. Тэрээр сүүлийн 12 жилийн турш согтууруулах ундаа огт хэрэглээгүй гэнэ.

Жерард Батлер (Gerard Butler)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()