Нүүрний хэлбэртээ тохируулж хэрхэн зөв чёлк тавих вэ?

2019-01-27, 17:21
11,129

Бүсгүйчүүдийн дүр төрхийг эрс өөрчилж чаддаг, бүтэлгүйтсэн тохиолдолд амархан засаж болдог үсний засалт бол чёлка тавих юм. Гэхдээ та өөрийн нүүрнийхээ хэлбэрт зөв тохируулж чёлка сонгосон бол юуг ч засах, буцааж хэвэнд нь оруулах шаардлага гарахгүй. Ингээд бүсгүйчүүд та бүхэн ямар хэлбэртэй нүүрэнд ямар төрлийн чёлка зохидог талаар дараах мэдээлэлд анхаарал хандуулаарай.

Нүүрний хэлбэртээ тохируулж хэрхэн зөв чёлк тавих вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Зууван хэлбэрийн нүүртэй бол:

Ийм хэлбэрийн нүүртэй бол танд ихэнх төрлийн чёлк зохих учраас туршилт хийхээс огт айгаад хэрэггүй. Хэрэв та өтгөн үстэй бол үзүүргүй чёлк тавиад үзээрэй. Гэхдээ хөмсөг давсан урт, өтгөн чёлк нүүрийг сунгаж харагдуулдаг талтай.

Зууван хэлбэрийн нүүртэй бол:

2 Дугариг нүүртэй бол:

Нүүрийг урт харагдуулах чёлк тавих нь зүйтэй. Тэгэхээр бараг эрүүтэй зэрэгцэхээр урт чёлк тохиромжтой. Мөн хөмсөг рүү орсон ташуу чёлк духыг илүү өндөр харагдуулдаг. Эсвэл үзүүр гаргаж тайрсан богинохон чёлк байж болно. 

Харин нүүрний дунд хэсэгт хүрсэн урттайгаас татгалзаарай. Тийм чёлк хацрыг улам өргөн харагдуулдаг. Мөн хэт нарийхан эсвэл толгойн оройноос эхэлсэн чёлкыг сонгох хэрэггүй.

Дугариг нүүртэй бол:

3 Дөрвөлжин эсвэл тэгш өнцөгт хэлбэрийн нүүртэй бол:

Геометрийн элдэв өнцөггүй өтгөн чёлк тавиад нэг тал руу нь самнах нь дөрвөлжин хэлбэрийн нүүрэнд төгс зохидог. Тийм төрлийн чёлка нь нүүрний хэлбэрийг зөөллөж, дэгжин харагдуулдаг.

Харин шингэхэн чёлк ямар ч урттай байсан ийм нүүрэнд тохиромжгүй.

Дөрвөлжин эсвэл тэгш өнцөгт хэлбэрийн нүүртэй бол:

4 Урт гонзгой нүүртэй бол:

Өндөр духтай, урт зууван нүүр бол чёлка тавихад зориулагдсан нүүр гэхэд буруудахгүй. Тэгш хэмтэй хуваасан өтгөн чёлк, эсвэл үзүүр хэсэгтэй багахан хуваалттай хөмсөг хүрсэн чёлк нь урт нүүрийг өргөсгөж, пропорцыг тэнцвэржүүлдэг. 

Харин хэт богино эсвэл эрүү хүртэл унжсан, хөшиг хэлбэртэй чёлк нь нүүрийг улам урт харагдуулна. 

Урт гонзгой нүүртэй бол:

5 Гурвалжин хэлбэрийн нүүртэй бол:

V хэлбэрийн нүүрэнд зохидог олон төрлийн чёлк бий. Нүүрний хажуугаар унжсан урт болон голоороо хуваалттай чёлк нь нүд, хацрын ясыг илүү тодотгож өгдөг. Үзүүр рүүгээ нарийссан шулуун эсвэл  хайхрамжгүйгээр нэг тал руу нь болгосон чёлк нүүрний дээд, доод хэсэг хоорондын тэнцвэрийг хадгална. Мөн хэт богино "франц" стилийн чёлк V хэлбэрийн нүүрэнд төгс зохидог.

Гурвалжин хэлбэрийн нүүртэй бол:

6 Ромб хэлбэрийн нүүртэй бол

Дух, эрүү багатай, хацар өргөнтэй бүсгүйчүүдэд шулуун, өтгөн, хөшиг хэлбэрийн чёлк тохиромжтой. Ийм чёлк нь нүүрний дээд хэсгийг илүү өргөн харагдуулдаг. Хэрэв та өтгөн үстэй бол хацар хүрсэн урттай ташуу чёлк сайхан харагдана. 

Мөн та богино үстэй бол чёлкоо дээш нь босгоод үзэх хэрэгтэй.

Ромб хэлбэрийн нүүртэй бол

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()