80-аад оны "хачирхалтай" үс засалтууд

1980-аад оны үед хүмүүс үсийг яаж л бол яаж л засч болно гэдгийг ойлгосон юм. Тиймээс хаа сайгүй инээд эсвэл айдас хүргэм толгойтой хүмүүс үзэгдэх болсон байдаг. Өнөөдөр та бүхэнд тэрхүү хамгийн "хачирхалтай" засалтуудыг хүргэж байна. 

80-аад оны "хачирхалтай" үс засалтууд Хадгалах

Холливудыг эзэлсэн үзэсгэлэнт Австрали жүжигчид

Хүмүүс Холливудын жүжигчин гэхээр заавал АНУ-д төрж өссөн гэж боддог байх. Гэхдээ үнэхээр сайн жүжиглэдэг л бол аль орноос хамаагүй тэнд очиж амжилт олох боломжтой юм. Ялангуяа бусад англиар ярьдаг орны жүжигчид бусдаас илүү "томордог" байна. Энэ үүднээс та бүхэнд Холливудыг эзэлсэн үзэсгэлэнт Австрали жүжигчдийн тухай хүргэхээр бэлтгэлээ. 

Холливудыг эзэлсэн үзэсгэлэнт Австрали жүжигчид Хадгалах

Амралтын өдөр хийж идэх хялбар хоолны жорууд

Орой болгон ямар хоол хийх вэ гэж толгойгоо гашилгаж яваа гэрийн эзэгтэй нартаа зориулан, амтат хоолны жоруудыг хүргэхээр бэлтгэлээ. Эдгээр нь хөнгөн чанарын хоол болон зуушнууд бөгөөд амт чанар сайтай, амин дэмээр баялаг юм. Ингээд та бүхэндээ амралтын өдрөөр хийж идэх амтат хоол бэлтгэх хялбар аргуудыг танилцуулъя.

Амралтын өдөр хийж идэх хялбар хоолны жорууд Хадгалах

Манай гаригийн далай хэрхэн үүссэн бэ?

Эх дэлхий маань 4.6 тэрбум жилийн өмнө үүссэн цагаасаа эхлэн агуу хувиралт өөрчлөлтүүдийг даван туулсаар ирсэн цуцашгүй тэмцэгч гариг билээ. 4 тэрбум жилийн өмнө солирын мөргөлдөөнөөс үүдэн далай бүрэн ууршиж байсан бол 2,2 тэрбум, мөн 600 сая жилийн өмнө дэлхий бүхэлдээ цас мөсөөр хучигдан хөлдөлтийн байдалд орж байв. 250 сая жилийн өмнө газрын гүнээс их хэмжээний магмыг үлээн гаргасан аварга дэлбэрэлтүүд болж амьд амьтадын 90%-ийг устан үгүй болоход хүргэжээ.

Манай гаригийн далай хэрхэн үүссэн бэ? Хадгалах

"Манайд ингэдэггүй дээ..." - Орон орны этгээд уламжлалууд

Улс орнууд зөвхөн газрын зургийн байрлалаараа л хоорондоо ялгаатай гэвэл тун өрөөсгөл ойлголт болно. Мэдээж улс орон бүр хоорондоо соёл иргэншил, ёс заншил, уламжлал, нийгмийн байдлаасаа эхлээд амьдралын хэвшил, өргөн дэлгэрсэн хэдийнээ дасал болсон олон зүйлсээрээ хоорондоо ялгардаг. Эдгээр соёл иргэншлүүд дунд байж боломгүй, санаанд оромгүй этгээд уламжлалууд цөөнгүй бий. Магадгүй эдгээр хачирхалтай уламжлалууд бидэнд сонин санагдаж болох ч тухайн үндэстэн аль хэдийнээ дассан байдаг. Тэгвэл манайд ингэдэггүй, гадаад улс оронд хэвшил болсон хачирхалтай уламжлалуудаас сонирхоцгооё.

"Манайд ингэдэггүй дээ..." - Орон орны этгээд уламжлалууд Хадгалах

"Байгалийн шалгарал" - Шимпанзегийн хоёр омгийн хооронд 4 жилийн турш үргэлжилсэн цуст дайн

Британийн амьтан судлаач Жейн Гудолл (Jane Goodall) Танзанид байдаг "Гомбе-Стрим" хэмээх үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн шимпанзег 45 жилийн турш судалж байгаа юм. Үүний үр дүнд тэрбээр шимпанзе гэх амьтан гадна төрхөөрөө хүнтэй адилхан төдийгүй хөдөлмөрийн зэвсэг хийх чадвартай, өөр хоорондоо ойлголцох хэлтэй, бие биенийхээ сэтгэл хөдлөлийг мэдэрдэг, бүр үзэн ядаж чаддаг болохыг нь илрүүлжээ. 

"Байгалийн шалгарал" - Шимпанзегийн хоёр омгийн хооронд 4 жилийн турш үргэлжилсэн цуст дайн Хадгалах

ЗХУ-ын удирдагч Иосиф Сталины хуягт лимузиныг "хулгайлсан" түүх

Дэлхийн 2-р дайны дараа энх цаг ирэхэд Зөвлөлт холбоот улсын удирдагч Йосиф Сталин барууны орнуудын төрийн тэргүүд шиг хуягласан унаатай болохоор шийдсэн байна. Түүний хүсэлтээр ЗИС-115 лимузиныг ЗИС-110 загварынх нь суурин дээр бүтээж байжээ. Зохион бүтээгчид нь хуяглагдсан болон энгийн загваруудыг гаднаас нь харахад ялгагдахгүй байхаар өөрчлөхийн тулд чадах бүхнээ хийсэн гэдэг. Энэхүү ЗИС-115 лимузин нь 25 метрийн зайнаас буудахад сум нэвтэрдэггүй, гранатын дэлбэрэлтийг тэсвэрлэх чадвартай байхаар бүтээгдсэн байна.

ЗХУ-ын удирдагч Иосиф Сталины хуягт лимузиныг "хулгайлсан" түүх Хадгалах

Хүүхдүүдийнхээ зурсан зургийг бодит амьдрал дээр авчирдаг аавын сүүлийн үеийн бүтээлүүд (30 фото)

Интернэт гэдэг хязгааргүй их мэдээллийг агуулж байдаг сонирхолтой орон зай болохыг уншигч та бүгд маш сайн мэднэ. Энэ ертөнцөөс хүмүүс бид өдөр тутамдаа уур бухимдал, гуниг цөхрөл нэмэх сөрөг мэдрэмж авах нь түгээмэл ч үүнээс гадна инээд хөөр, баяр баясал бэлэглэх эерэг сайхан зүйлсийг ч олж авах боломжтой байдаг нь талархууштай. Харин өнөөдөр бид та бүхэнд энгийн боловч гэгээлэг, хөгжилтэй нийтлэл хүргэхэд бэлэн болоод байна. Английн Лондон хотод оршин суудаг Куртисын гэр бүл зураг зурах дуртай 11, 8 настай хоёр хүүтэй бөгөөд тэдний хөгжилтэй бүтээлүүдийг "бодит" болгодгоороо интернэт хэрэглэгчдийн дунд алдаршжээ.

Хүүхдүүдийнхээ зурсан зургийг бодит амьдрал дээр авчирдаг аавын сүүлийн үеийн бүтээлүүд (30 фото) Хадгалах

Биеийн булчинг цахилгаанаар өдөөх аргыг туршиж үзсэн сэтгүүлч үр дүнгээ хуваалцжээ

Сүүлийн үед цахилгаанаар булчинг өдөөж, илүү хурдан хөгжүүлдэг гэх яриа орон орны залуусын дунд ихээхэн дэлгэрээд байгаа талаар та бүхэн гадарлаж байгаа байх. Үүний тулд та зүгээр л биеийн булчингаа багахан хэмжээний гүйдэлд цохиулахад хангалттай. Мэдээж хэрэг энэ нь хөлсөө дуслуулж, зүдрэхээс илүү амархан юм шиг санагдаж байж болох ч та үнэхээр үүнийг үр дүнгээ өгч чадна гэдэгт итгэлтэй байна уу?

Биеийн булчинг цахилгаанаар өдөөх аргыг туршиж үзсэн сэтгүүлч үр дүнгээ хуваалцжээ Хадгалах

Дэлхийн хамгийн "халуухан" загасчнаар тодроод буй Америк бүсгүй

Хөндлөнгийн хэн нэгний үйлдлийг холоос харсан өөр хэн нэгэн тухайн зүйлийг сонирхож эхэлнэ гэдэг бараг л ховорт тооцогдож болохуйц гайхалтай явдал билээ. Тэгвэл загасчлалын талаар юу ч мэдэхгүй, мэдэхийг ч хүсдэггүй хүмүүсийг хүртэл энэ сонирхолдоо урвуулан оруулж чаддаг нэгэн үзэсгэлэнт эмэгтэйн талаар өгүүлэхээр бид энэхүү нийтлэлийг бэлдсэн байна. Спортын нэгэн төрөлд албан ёсоор тооцогдох болсон загасчлал нь ямар ч хүнийг аливаа зүйлд хүлээцтэй болгож, тэсвэр тэвчээрийг сорьдог учир ихэнхдээ залуусын хобби гэгдэх нь бий. Гэвч тогтсон хандлагад баригдах дургүй энэ Америк эмэгтэй интернэт ертөнцөд асар хурдтай алдаршиж байгаа юм. 

Дэлхийн хамгийн "халуухан" загасчнаар тодроод буй Америк бүсгүй Хадгалах

Хальт харвал таныг төөрөгдөлд оруулах хөгжөөнтэй зургууд (30 фото)

Аливаа зүйлд шүүмжлэлт сэтгэхүйгээр ханддаг хүмүүсийг баргийн зүйлээр төөрөгдүүлэх боломжгүй. Гэвч зарим нэгэн зурагт үнэхээр юу болоод байгаа нь ойлгомжгүй үзэгдэх учир дахин нягталж харахаас өөр аргагүй болох тохиолдол бий. Харин харааны төөрөгдөл үүсгэх хачирхалтай зургууд санаатай гэхээсээ илүү, санаандгүй тохиолоор бий болдог гэхэд хилсдэхгүй. Уншигч та бүхэн харах өнцөг гэдэг аль ч утгаараа туйлын чухал гэдгийг дараах зургуудаас олж хараарай.

Хальт харвал таныг төөрөгдөлд оруулах хөгжөөнтэй зургууд (30 фото) Хадгалах

Next-ийн буцаан олголтын урамшуулал дуусахад ЕРДӨӨ 2 ХОНОГ үлдлээ

Нэкст Электроникс, Нэкст Мебель Хаан банктай хамтран хэрэглэгч, үйлчлүүлэгч нартаа зориулан 10%-н буцаан олголттой урамшуулалт аяныг зарласан байгаа билээ. Энэхүү урамшуулал дуусахад ердөө 2-хон хоног үлдлээ.

Next-ийн буцаан олголтын урамшуулал дуусахад ЕРДӨӨ 2 ХОНОГ үлдлээ Хадгалах