Японы эдийн засгийг хойш нь татдаг "ганц бие шимэгчид" гэж хэн бэ?

Ганц бие шимэгч ("parasaito singuru" - англи parasite single гэсэн үгнээс гаралтай) нь 20-40 насны ганц бие, эцэг эхээрээ тэжээлгэн амьдардаг залуучуудыг нэрлэдэг Япон үг юм. Энэхүү нэршлийг анх 1999 онд Токиогийн их сургуулийн профессор, социологич Масахиро Ямада гаргаж иржээ. Энэ хэллэгийг хэвлэл мэдээллийнхэн сүүлийн жилүүдэд түгээмлээр ашиглаж эхэлсэн бөгөөд үүний нөлөөгөөр Японд даяараа мэддэг болсон байна. Профессорын судалгаагаар гэрлээгүй япончуудын 60, гэрлээгүй япон эмэгтэйчүүдийн 80 (бүгд 20-40 насныхан) эцэг эхтэйгээ амьдардаг болох тогдоогдсон юм.

Японы эдийн засгийг хойш нь татдаг "ганц бие шимэгчид" гэж хэн бэ? Хадгалах

Хүмүүс яагаад Өмнөд Солонгост дурладгийн хариултыг өгөх сонирхолтой дүр зургууд (35 фото)

Өмнөд Солонгост очсон аялагчид тус улсын технологийн хөгжил болоод иргэдийнхээ тохь тухтай байх нөхцөлийг хэрхэн хангаж буйг хараад ихээхэн гайхширдаг. Үнэхээр л өндөр хөгжилтэй орон гэсэн тодотголыг энгийн жижиг зүйлсээр ч харуулж өгсөн нь бишрэхийн аргагүй юм. Ингээд Өмнөд солонгосыг бусад улсаас онцгой болгож өгдөг зүйлстэй танилцацгаая.

Хүмүүс яагаад Өмнөд Солонгост дурладгийн хариултыг өгөх сонирхолтой дүр зургууд (35 фото) Хадгалах
2021-09-07, 15:00

Google Earth дээр харуулдаггүй дэлхийн нууц газрууд

Google Earth үйлчилгээ нь хүмүүст сансраас хиймэл дагуулаар авсан зургуудаар дамжуулан дэлхийн өнцөг булан бүрийг харах боломжийг олгодог. Харамсалтай нь зарим байршлыг улс төр мэтийн шалтгаанаас болж Google Earth-ээс бүрэн арилгасан байдаг байна. Өнөөдөр та бүхэнд тэдгээрээс хамгийн сонирхол татсаныг нь хүргэхээр бэлтгэлээ. 

Google Earth дээр харуулдаггүй дэлхийн нууц газрууд Хадгалах

Эцэг эхээ инээхэд хэцүү, уйлахад хэцүү байдалд оруулсан жаалуудын хөгжилтэй мөчүүд

Хүүхэд хэмээх бяцхан ертөнц элдэв буруу санаагүй, хорлон сүйтгэх ямар ч зорилго агуулаагүй хэрнээ л томчуудын тэвчээрийг сорьсон үйлдэл хийхдээ гарамгай улс. Гэвч ихэнх зүйлийг шүүмжилж буруутгасаар олон янзын бодолдоо төөрсөн насанд хүрэгчдийн дэргэд гэнэн цагаахан сэтгэлтэй хүүхдүүдийн бодлогогүй үйлдэл инээд бэлэглэх нь олон билээ. Ингээд та бүхэнд тэдгээр нөхдийн хөгжилтэй, хөөрхөн зургуудаас түүвэрлэн хүргэе!

Эцэг эхээ инээхэд хэцүү, уйлахад хэцүү байдалд оруулсан жаалуудын хөгжилтэй мөчүүд Хадгалах
2021-09-07, 13:05

Хамгийн олон удаа салж нийлсэн алдартан хосууд

Орчин үеийн нийгэмд хуучин шиг нэг хүнтэйгээ насыг барна гэсэн ойлголт бараг халагдсан байна. Энэ нь нийтдээ дангаараа амьдрах эдийн засгийн чадамжтай болсны дээр хувь хүний эрх чөлөөг дээдэлдэг болсон зэрэгтэй холбоотой юм. Тиймээс олны танил хүмүүс хэд дахин салж нийлэх нь энгийн үзэгдэл болсонд гайхах зүйлгүй. Тэгвэл зарим алдартнууд нэгэндээ дассан сэтгэлээс болоод бүрмөсөн салж чаддаггүй ч хэт биеэ даасан чанараасаа болоод бүрэн ойлголцож чадалгүй ёстой л "өөх ч биш, булчирхай ч биш" харилцаа үүсгэн явдаг аж. Өнөөдөр та бүхэнд үүний жишээ болсон алдартнуудын тухай хүргэхээр бэлтгэлээ. 

Хамгийн олон удаа салж нийлсэн алдартан хосууд Хадгалах

Дээр нь хүн амьдардаг дэлхийн хамгийн бяцхан арлууд

Далайн дундах жижиг арал дээр ганцаараа тайван амгалан амьдрахыг олон хүн мөрөөддөг байх. Тэгвэл яг ийм газар хэд хэд байдаг аж. Өнөөдөр та бүхэнд тэдгээр газар дээрх диваажин болсон арлуудын тухай хүргэхээр бэлтгэлээ. 

Дээр нь хүн амьдардаг дэлхийн хамгийн бяцхан арлууд Хадгалах

Алдарт "Кунсткамера" музейд хадгалагдаж буй 19-р зууны олон үндэстний хөрөг зургууд

19-р зууны дунд болон сүүл үед Хаант Орос улсын бүрэлдэхүүн дэх үндэстэн, ястнуудын тоо болон соёлын ялгаа нь дэлхийн аль ч орноос илүү байв. Судлаач, антропологчид тэрхүү боломжийг ашиглаж, үндэсний цөөнхүүдийн царай төрх, өв уламжлал, хувцаслалт зэрэг ямар байсныг гэрэл зургийн хальсанд буулган үлдээжээ. Тэдгээр зургуудыг 1727 онд Петр хааны байгуулсан, хойд хөршийн анхны музей болох Санкт-Петербургийн "Кунсткамера"-гаас өдгөө харж болно. 

Алдарт "Кунсткамера" музейд хадгалагдаж буй 19-р зууны олон үндэстний хөрөг зургууд Хадгалах
2021-09-06, 17:32

90-ээд оны Япон залуус хамгийн "догь" байсныг гэрчлэх зургууд

Зөвхөн манай оронд гэлтгүй дэлхий дахинд техник технологи, урлаг уран сайхан, хүмүүсийн сэтгэхүй, залуусын соёлын хүрээнд үсрэнгүй өөрчлөлт гарсан үе бол 90-ээд он байсан юм. Ази тивд гэхэд Хонконг, Тайваньчууд кино урлагийн салбарт ноёлж, Япон, Солонгосчууд технологи, машин, дуу хөгжим, загварт түүчээлж эхэлсэн билээ. Ингээд та бүхэнд тэрхүү цог золбоотой, "өнгөлөг" үеийн төлөөлөл болсон япон залуусын зургуудаас хүргэж байна.

90-ээд оны Япон залуус хамгийн "догь" байсныг гэрчлэх зургууд Хадгалах

"Эрэгтэй Кардашьян" - Бүсгүйчүүдийн атаархлыг төрүүлэм өгзөгтэй Австрали залуу

Сошиал сүлжээ дэлхийг эзэлснээс хойш хүмүүс авъяас чадвараараа биш гадаад төрхөөрөө нэрд гарах нь хялбар болсон. Тэдгээрийн нэг жишээ болох Ким Кардашьянтай өрсөлдөхүйц бие галбиртай нэгэн Австралийн Мельбурн хотоос гарч ирж, шуугиан тарьж байв. Алим шиг төгс өгзгөөрөө охид бүсгүйчүүдийн атаархлыг төрүүлсэн тэрээр хамгийн сонирхолтой нь эрэгтэй байв.

"Эрэгтэй Кардашьян" - Бүсгүйчүүдийн атаархлыг төрүүлэм өгзөгтэй Австрали залуу Хадгалах

Эртний Спартын хөвгүүдийг жинхэнэ эр хүн болгох харгис "Агоге" дэглэм

Ихэнх хүүхдүүд амьдралын шаардлагаар сайн сургуульд сурахын тулд гэрээсээ хол амьдрах хэрэгтэй болдог. Зарим эцэг эхчүүд хүүхдээ хатуужил суулгаж, бие даасан чанартай болгохын тулд хилийн чанадад хүртэл сургуульд явуулах нь бий. Тэгвэл эрт цагт амьдарч байсан алдарт Спартчууд төгс дайчидтай болохын тулд эрэгтэй хүүхэд болгоныг долоон нас хүрмэгц нь эцэг эхээс нь хүчээр ч хамаагүй авч яваад маш хүнд орчинд бэлтгэл хийлгэдэг байсан аж. Энэхүү арга барилыг агоге гэж нэрлэдэг байсан бөгөөд үүнийг шууд утгаар нь "удирдах" гэж орчуулж болно. Агогед хааны гэр бүлийн хүүхдүүд хүртэл хамрагдах ёстой юм.

Эртний Спартын хөвгүүдийг жинхэнэ эр хүн болгох харгис "Агоге" дэглэм Хадгалах

Канад улсыг зорьсон Уудам хүү өдгөө хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Одоогоос 10 жилийн өмнө Шанхай хотноо болсон “Авьяаслаг хятадууд-2011" шоунд Өвөрмонголын Хөлөнбуйраас ирсэн бяцхан хүү “Алсад суугаа ээж" дууг дуулж, үзэгчид төдийгүй шүүгчдийг уйлуулсан билээ. Өнчин өрөөсөн, нүдэндээ гунигтай ч олны өмнө нулимсаа харуулалгүй дуулж чадсан энэ бяцхан хүү Монголчуудыг ч мөн байлдан дагуулж чадсан юм. Ухаалаг харцтай энэ хүү өдгөө 21 нас хүрч, сайхан эр болжээ. 

Канад улсыг зорьсон Уудам хүү өдгөө хэрхэн өөрчлөгдсөн бэ? Хадгалах