Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Дэлхийн эдийн засгийн форум нь жил бүр "Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан"-г гаргадаг билээ. Тус тайлан нь улс орнуудын дэд бүтэц, инноваци, санхүүгийн систем зэрэг 12 хүчин зүйл дээр үндэслэгддэг байна. Харин улс орнуудын хүмүүн капиталын үнэлгээн дээр ард иргэд нь хэр зэрэг эрүүл байгааг гол шалгуур болгодог. Энэхүү үнэлгээний гол шалгуур нь хувь хүн тухайн оронд амьдарснаар эрүүл мэндийн байдал нь хэр тогтвортой байгаа эсэх юм. Тус эрүүл байдлын статусыг улс орны дундаж наслалттай харьцуулан гаргасан хэмжүүрийг Дэлхийн эдийн засгийн форум "эрүүл наслалт" хэмээн нэрлэдэг аж.