Нас ахих тусам бид хувцаслалтандаа ямар алдаа гаргадаг вэ?

Хувцас загвар гэдэг зүйл үргэлж эргэж, хувьсаж байдаг билээ. Бид энэхүү өөрчлөгдөн, хувьсаж буй загварын ертөнцтэй хөл нийлүүлэн алхахын тулд үе үе стилээ өөрчлөх шаардлага гардаг шүү дээ. Мөн нас ахих тусам загвар, имиджээ өөрчилж байх хэрэгтэй.  Тиймээс бид энэхүү нийтлэлдээ хүмүүсийн хувцсаа зохицуулан өмсөхдөө гаргадаг алдаа болон нас ахих тусам хувцаслалт, нүүр будалтдаа ямар өөрчлөлт гаргах ёстойг өгүүлэх болно.

Нас ахих тусам бид хувцаслалтандаа ямар алдаа гаргадаг вэ? Хадгалах

Бидний өвөг дээдсийг төрөхөөс ч өмнө бүтээгдсэн ухаалаг зүйлс

Хорвоо ертөнц яг л оньсого шиг учраас хүмүүс бид бүх зүйлийн тухай мэддэг байх нь боломжгүй зүйл юм. Үүнийг нэг жишээ бол орчин үед бүтээгдсэн гэж боддог зарим зүйлс маань аль хэдэн зуун, хэдэн мянган жилийн өмнө бүтээгдчихсэн байх нь бий. Эртний хүмүүсийг та тийм ч ухаантай байгаагүй гэж бодож байна уу? Тэгвэл та бидний бэлтгэсэн мэдээнд анхаарлаа хандуулна уу. Бид энэхүү нийтлэлээрээ аль эрт бүтээгдчихсэн байсан, бидний өдгөө хэрэглэдэг зүйлсийн тухай өгүүлэх болно.

Бидний өвөг дээдсийг төрөхөөс ч өмнө бүтээгдсэн ухаалаг зүйлс Хадгалах

Хүмүүсийн айдаг хамгийн утгагүй зүйлс

Амттай, сайхан хоолонд дургүй хүн гэж байгүй биз ээ. Гэхдээ зарим нэг хүмүүс хоолноос айдаг бөгөөд энэ нь нэг төрлийн өвчин болсон байна. Бид энэхүү нийтлэлээрээ хүмүүс ямар хоол, хүнснээс айдаг, хоол хүнсний айдастай холбоотой 10 төрлийн өвчнийг танилцуулах болно.

Хүмүүсийн айдаг хамгийн утгагүй зүйлс Хадгалах

Таныг үзэсгэлэнтэй харагдахад туслах 15 арга

Үдэшлэг, уулзалтад оролцох, болзоонд явах зэрэгт өөрийгөө хангалттай бэлтгэж, гоёж гоодож чадахгүй байна уу? Тэгвэл бидний бэлтгэсэн мэдээнд анхаарлаа хандуулаарай. Бид танд маш богино хугацаанд  өөрийгөө өөрчлөх, гоо сайхандаа хувьсгал хийх, хялбар аргуудыг танилцуулах болно.

Таныг үзэсгэлэнтэй харагдахад туслах 15 арга Хадгалах

Жингээ эрчимтэй хасахад туслах шалгарсан аргууд

Жингээ хасаж бэлхүүсээрээ 10 см турахын тулд эсвэл зөвхөн өгзгөө сайхан хөгжүүлэх гэж өдөр бүр 2-3 цагийг фитнесс зааланд өнгөрүүлэх хэрэггүй. Зөв дасгалаа сонгож, эрүүл хооллолттой хослуулвал маш хурдан хүссэн үр дүнгээ мэдрэх боломжтой байдаг гэнэ. Хэрэв та зав багатай байдаг бол мэргэжлийн дасгалжуулагчдын зөвлөсөн эдгээр дасгалыг гэртээ 10 хоног хийхэд л таны биенд өөрчлөлт мэдрэгдэх болно. Дасгалуудаа туршиж үзээд бидэнтэй сэтгэгдлээ хуваалцаарай. 

Жингээ эрчимтэй хасахад туслах шалгарсан аргууд Хадгалах

Үхэхээсээ өмнө заавал хийж үзэх ёстой зүйлс

Бид өдөр бүр л ямар нэгэн зүйлсийг хийж амьдардаг. Заримыг нь зорилготойгоор, харин заримыг нь зүгээр л санаандгүйгээр хийдэг. Гэвч бидний амьдрах хугацаа хязгаартай тул хэзээ үхэхээ мэдэхгүй амьдардаг энэ орчлонд хүн болж төрснийхөө хэргийг бүтээж, ямар нэгэн үр бүтээлтэй зүйлийг заавал хийх ёстой. Бид танд энэхүү нийтлэлээрээ хүн амьд байх хугацаандаа заавал хийвэл зохих 30 зүйлийг дурдах болно. Харин та урсан өнгөрч буй өдөр хоногийн хойноос шаналан, харамсахгүйн тулд эдгээр зүйлсийг ядаж нэг удаа ч гэсэн хийгээрэй.

Үхэхээсээ өмнө заавал хийж үзэх ёстой зүйлс Хадгалах

Хумсаа будсаны дараа бидний биед юу болдог вэ?

Бидний өдөр тутам хэрэглэдэг хоол хүнс, болон бараа бүтээгдэхүүнд бие махбодод хортой нөлөө үзүүлдэг бодис агуулагддаг тухай судалгаа байнга хийгдэж байдаг билээ. Харин бид энэ удаагийнхаа нийтлэлээр, бараг эмэгтэй хүн бүрийн хэрэглэдэг “хумсны будагны” хор хөнөөлийн тухай өгүүлэх болно. Өөртөө анхаарал хандуулдаг, дэгжин чамин харагдах дуртай хүн бүр л хумсаа гоё сайхнаар янзалдаг шүү дээ. Харин энэ нь таны эрүүл мэндэд ямар хортой нөлөө үзүүлж болох талаар нэг бодож үзээрэй.

Хумсаа будсаны дараа бидний биед юу болдог вэ? Хадгалах

Аз жаргалтай амьдрахыг хүсэж байна уу? Тэгвэл өдөр бүр энэ асуултыг өөрөөсөө асуугаарай!

Та өглөө сэрээд хамгийн түрүүнд юуны талаар боддог вэ? Магадгүй өнөөдөр ахиад л ажиллана, имэйл хаягаа шалгаж зурвас илгээх хэрэгтэй, цэгцлэх ёстой хайрцаг дүүрэн бичиг баримт, гэрийн ажил гээд л .... Эдгээр зүйлс хэзээ ч таньд аз жаргалтай бодол, мэдрэмжийг өгдөггүй. Тиймээс дэмий зүйлсийг түр хойш тавиад өглөөг таныг аз жаргалтай болгодог тэр бодлуудаар эхлүүлж яагаад болохгүй гэж? 

Аз жаргалтай амьдрахыг хүсэж байна уу? Тэгвэл өдөр бүр энэ асуултыг өөрөөсөө асуугаарай! Хадгалах

Арьсанд нүхжилт үүсгэдэг 10 буруу зуршил

Нүхжилттэй арьсанд будаг муу шингэж гадаад төрхийг гутаах, орчны бохирдол амархан ордгоос болж батга үүсэх зэрэг олон сөрөг нөлөөтэй. Хүний арьс яг л ургамал шиг нөхөн сэргээгдэж байдаг учир нэгэнт үүссэн нүхжилтийг юунаас шалтгаалсныг нь олж мэдэн, арьсаа эргээд толигор сайхан болгож болдог. Ийнхүү та бүхэн арьсанд нүхжилт үүсгэдэг буруу зуршлын тухай дэлгэрэнгүй мэдээллийг доорх нийтлэлээс хүлээн авч уншаарай. Танд таалагдана гэж найдаж байна. 

Арьсанд нүхжилт үүсгэдэг 10 буруу зуршил Хадгалах

Эмэгтэйчүүдийн эмчээс асууж чаддаггүй 7 зүйл

Бэлгийн замын болон нөхөн үржихүйн системийнхээ эрүүл байдлыг хангах, шалгуулахын тулд эмэгтэйчүүдийн эмч дээр заавал очих ёстой байдаг билээ. Эмэгтэйчүүдийн эмч гэдэг бол охид, бүсгүйчүүдийн сайн найз, сайн ярилцагч байж гэмээнэ өвчнийг нь оношилж өгөх ёстой. Гэвч ихэнх бүсгүйчүүд, ялангуяа өсвөр насны охид эмэгтэйчүүдийн эмч дээр очоод, хүссэн бүхнээ, илэн далангуй асууж чаддаггүй нь үнэн юм. Тиймээс бид энэхүү нийтлэлээрээ эмэгтэйчүүдийн эмчээс хүмүүсийн асуухыг төвөгшөөдөг 7 асуултын хариуг хүргэх болно.

Эмэгтэйчүүдийн эмчээс асууж чаддаггүй 7 зүйл Хадгалах

Биеийн энергийг сэргээх Хятад арга

Бидний бие үнэхээр гайхалтай бүтэцтэй. Хүний бие өөрийн гэсэн энерги, эрчим хүч ялгаруулан өөрийгөө анагаах чадвартай байдаг аж. Энэ аргыг эртний Хятадын эмч нар нээж олсон бөгөөд өвдсөн үедээ зөв цэгтээ дарж чадвал, мэдрэлийн системд нөлөөлөн эд эрхтнүүдэд үйлчилж чаддаг гэнэ. Ингээд энэ аргыг та бүхэндээ хэлж өгөхөөр бэлтгэлээ. 

Биеийн энергийг сэргээх Хятад арга Хадгалах

Авто машины худалдаа, бизнес эрхлэгчдийн анхааралд!

Зам Тээврийн Хөгжлийн сайд, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хамтарсан ажлын хэсгийн чиг үүргийн дагуу 2017 оны 8 сарын 24-ний өдрөөс эхлэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Газрын албанаас зориулалтын бус газарт автомашины худалдаа эрхэлж буй цэгүүдэд үйл ажиллагаагаа хаах мэдэгдэл өгсөн байна.

Авто машины худалдаа, бизнес эрхлэгчдийн анхааралд! Хадгалах