Хумсаа будсаны дараа бидний биед юу болдог вэ?

Бидний өдөр тутам хэрэглэдэг хоол хүнс, болон бараа бүтээгдэхүүнд бие махбодод хортой нөлөө үзүүлдэг бодис агуулагддаг тухай судалгаа байнга хийгдэж байдаг билээ. Харин бид энэ удаагийнхаа нийтлэлээр, бараг эмэгтэй хүн бүрийн хэрэглэдэг “хумсны будагны” хор хөнөөлийн тухай өгүүлэх болно. Өөртөө анхаарал хандуулдаг, дэгжин чамин харагдах дуртай хүн бүр л хумсаа гоё сайхнаар янзалдаг шүү дээ. Харин энэ нь таны эрүүл мэндэд ямар хортой нөлөө үзүүлж болох талаар нэг бодож үзээрэй.

Хумсаа будсаны дараа бидний биед юу болдог вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хумсны будганд ямар химийн бодисууд агуулагддаг вэ?

 

1 Трифенилийн фосфат

Судлаачид хумсны будагны хор хөнөөлийг судлахын тулд 24 эмэгтэй дээр туршилт хийжээ. Тэдгээр 24 эмэгтэйчүүдийн хумсыг алдартай брэндүүдийн хумсны будгаар будаж, 6 цагийн дараа цусны шинжилгээ авахад цуснаас нь хамгийн аюултай химийн бодисуудын нэг болох трифенилийн фосфат илэрсэн аж. 10 цагийн дараа дахин цусны шинжилгээ авахад, цусан дахь трифенилийн фосфатийн хэмжээ өмнөхөөсөө 7 дахин нэмэгдсэн байжээ.

Трифенилийн фосфат

Трифенилийн фосфат хэмээх бодисыг маш ховор тохиолдолд л гоо сайхны бүтээгдэхүүнд, хэлбэржүүлэх зорилгоор хэрэглэдэг аж. Харин туршилтын дүнгээс харвал энэхүү бодис нь дотоод шүүрлийн булчирхайнд муугаар нөлөөлөөд зогсохгүй үргүйдлийг үүсгэдэг байна. Ялангуяа өсвөр насны охидод маш аюултай.
Хэрвээ та хумсны лак худалдан авахдаа найрлагыг нь хараад л энэ бодис агуулагдсан эсэхийг нь мэдэж, эрүүл мэндээ хамгаалж чадна гэж бодож байвал эндүүрч байна. Учир нь хумсны будагны брендүүдийн 98% нь энэ бодисын тухай найрлага дээрээ огт дурдаагүй байдаг гэнэ.

2 Фталат

Хумсны будагны найрлагад агуулагддаг дараагийн хорт бодис бол фталатын хүчил юм. Фталат нь хуванцар эд анги үйлдвэрлэхэд ашигладаг маш хүчтэй бодис юм. Харин хумсны будганд маш бага хэмжээгээр агуулагддаг боловч энэхүү бодис тодорхой хэмжээгээр ууршиж, хумсаа будсан хүнд төдийгүй, эргэн тойрны хүмүүст хор уршиг тарьж, дараах сөрөг нөлөөг үзүүлнэ:

  • Дотоод шүүрлийн булчирхайд муугаар нөлөөлнө
  • Амьсгалын замын өвчлөл үүсгэнэ. /Астма, бронхит/
  • Хавдар болон хорт хавдар
  • Үргүйдэл үүсгэнэ. / эрэгтэй, эмэгтэй хоёуланд нь/

Фталат

3 Толуол

Толуол нь бензин, шатахууны найрлагад байдаг хорт бодис юм. Харин уг бодисыг хумсны будгийг шингэлэх, хурдан хатаах зорилгоор хийдэг байна. Түүнчлэн энэхүү бодисын найрлага, үнэр нь мансууруулах нөлөөтэй байна. Өөрөө хэлбэл мэдрэлийн системд муугаар нөлөөлнө гэсэн үг. Мөн нүд болон арьсны хамгаалах давхаргыг гэмтээдэг ажээ.

Толуол

4 Формальдегид

Энэхүү бодисыг хуванцар сав болон цавуу хийхэд ашигладаг бөгөөд монгол нэршлээр шоргоолжны хүчил хэмээн нэрлэдэг.  Ийм бодистой удаан харьцвал, нүдний хараа, мэдрэлийн систем, бөөр, элэг гэх мэт дотор эрхтнүүдийг муутгадаг байна. Ялангуяа эмэгтэй хүмүүст нэн аюултай бөгөөд үргүйдэл бий болгох, болон ургийн хөгжилд муугаар нөлөөлдөг.

Формальдегид

Мөн дээр дурдагдсан бодисуудын адилаар хорт хавдар үүсгэдэг. Формальдегид нь лосьон, шампунь, ангижруулагч, биеийн саван, хумсны будаг зэрэгт агуулагддаг боловч хамгийн хортой бодисын жагсаалтад нэлээн дээгүүр бичигддэг аж.

Эдгээр нь хумсны будагны найрлагад түгээмэл агуулагддаг хорт бодисын жишээ юм. Үүнээс гадна хумсны будагны брэндээс хамаарч янз бүрийн хорт бодис агуулагддаг аж.

5 Хумсны будагны найрлага дахь хорт бодисуудаас өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?

Нэн түрүүнд та хумсны будаг худалдан авахдаа найрлагыг нь унших хэрэгтэй. Хэрвээ найрлагууд дунд “фталат” / phthalate/, “дибутил фталат” /dibutyl phthalate/, “диметил фталат” /dymethil phthalate/, “толуол” /toluene/, “Формальдегид” /formaldehyde/ гэсэн бодисуудын нэр бичигдсэн байвал эрүүл мэндэд маш хортой гэсэн үг. Мөн хумсны будаг дээр “3 free” гэсэн бичиг байвал энэ нь толуол, дибутил фталат болон формальдегид агуулаагүй гэсэн үг юм.

Хумсны будагны найрлага дахь хорт бодисуудаас өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?

Хурдан хатдаг хумсны будаг нь жирийн будгийг бодвол хорт бодисын хэмжээ нь хавьгүй илүү байдаг. Мөн хумсаа будсан үедээ хумсаа хэзээ ч мэрэх болон хоол хийж болохгүйг санаарай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()