"Зандалчин уул" гэгддэг K2-ын оргилд уулчид өвлийн цагт анх удаа гарч чаджээ

30 гаруй жил оролдсоны эцэст нь уулчид K2 уулын оргилд өвлийн цагаар гарч чаджээ. 1987-1988 оны өвөл Польшийн 13 уулчин, Канадын долоон иргэн, Британийн дөрвөн иргэн дэлхийн хоёр дахь хамгийн өндөр уул болох К2-ын оргилд гарахаар оролдож байсан юм. 8.611 м-ийн өндөрт байрлах оргил нь Эверестээс илүү эгц өөдөө байрлалтай бөгөөд илүү олон хүний аминд хүрсэн тул "Догшин уул" нэр аваад байгаа аж.

"Зандалчин уул" гэгддэг K2-ын оргилд уулчид өвлийн цагт анх удаа гарч чаджээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1987 оны өвөл Британи, Польшийн хамтарсанавиралтын баг нам газар баазуудыг хурдан хугацаанд байгуулсан боловч уулчид өндөрт гарах тусам дээш ахих хурд нь саарч эхэлсэн байна. Экспедиц сүүл рүүгээ ердөө аравхан хоногийн нөөцтэй болж, улмаар бүх ажиллагаа цуцлагдав. Дараагийн 30 жилийн хугацаанд дэлхийн хамгийн тэвчээртэй уулчдаас бүрдсэн таван өвлийн экспедиц ч мөн адил бүтэлгүйтэв. Тус уул нь хэтэрхий хүйтэн, салхи, цас ихтэй байсан бөгөөд оргилд гарах нь дэндүү хэцүү, аюултай байсан аж. Өвлийн цагаар бусад 8000 метрийн оргилийг уулчид эзэлж чадсан ч К2-т л хүйтний улиралд хөл тавьж чадаагүй байлаа. 

Гэвч 2021 оны 1-р сарын 16-ны бямба гарагт 17 цагт Пакистан, Хятадын хил дээр байрлах K2-ийн оргил дээр арван Балбын 10 шерпа үндэстнээс бүрдсэн уулчдын баг зогсов. Ихэнх нь уулчид Эверестэд гарсан Сир Эдмунд Хиллари шиг нэг хүнийг тухайн оргилд гарсан гэж өргөмжилдөг бол энэ баг нийтээрээ амжилттай оргилд хүрсэн хэмээн тэмдэглүүлэхээр болжээ. Тэд баяраа тэмдэглэн Балбын төрийн дууллыг дуулав.

Минма Гялже Шерпа, Нирмал Пуржа Пун Магар нараар удирдуулсан баг салхи тогтуун болох багахан хугацааг ашиглахаар шийдсэн байна. Мөн Гэлже Шерпа, Минма Дэвид Шерпа, Минма Тензи Шерпа, Дава Темба Шерпа, Пем Чхири Шерпа, Килу Пемба Шерпа, Дава Тенжинг Шерпа, Сона Шерпа нар тус багт багтжээ. 

Түүхээс харахад Польш, Орос, Италийн уулчид 8000 метрийн өндөр ууланд өвөл гарах оролдлогыг хамгийн их хийдэг тул тус баг Балбын уулчид дэлхийд шилдэг нь гэдгээ баталж, оргилд гарсан байна. Балбаас Пакистан руу явахаасаа өмнө "Imagine Nepal" компанийг эзэмшдэг Минма Гялже Шерпа энэхүү авиралтыг үндэсний бахархал болно хэмээсэн юм. "Урьд өмнө нь Шерпа гаралтай нэг ч хүн өвлийн улиралд болсон 8,000 м-ээс дээш өндөр ууланд гарч байгаагүй. Энэ үйл явдлын нөлөөгөөр Шерпачуудын нэр дэлхийд гарах болно" гэж хэлжээ. 

Минма Гялже Шерпа бол IFMGA / UIAGM сертификаттай уулын хөтөч бөгөөд 2006 онд Манаслу ууланд гарч спортын гараагаа эхэлсэн байна. Тэрээр 8000 метрийн оргилд 22 удаа гарч байсан аж. Нирмал Пуржа Пун Магарыг уулын ертөнцөд хүмүүс маш сайн мэддэг. Тэрээр 2020 онд зургаан сарын зургаан өдрийн хугацаанд  8000 метрийн 14 оргилуудад гарч нэрээ мөнхөлжээ. (Өмнөх дээд амжилтыг 1987 онд Жерзи Кукучкагийн тогтоосон бөгөөд долоон жил, 11 сар, 14 хоног зарцуулсан байна) Нимс нь 14 оргилд гарахдаа нэг удаа л нэмэлт хүчилтөрөгч хэрэглэсэн гэнэ. Тэрбээр 8000 метрийн оргилд 20 удаа гарсан байна. 

Балбын үндэсний баг бусад олон дэлхийн хэмжээний экспедицүүдийн хийж чадаагүй зүйлийг хэрхэн яаж биелүүлсэн бэ? Тэд буудаллах отгуудад эрт хүрэхийн тулд нэгдсэн бүлэг болж ажиллаж чадсаны хажуугаар байгаль дэлхий харж үзсэн гэж итгэж байгаа аж. 

Цельсийн хасах 27 хэмийн хүйтэнд отог босгож буудаллах цаг хангалттай байсан бөгөөд дараа нь тэд оргилд хүрэхээр гарах үед хасах 4 хэм болсон нь нөхцөл байдлыг амар болгожээ. Түүнчлэн, тэд эрүүл мэндээ хамгаалж, цасан нуранги, чулуу нурах аюулаас урьдчилан сэргийлж чадсан гэнэ. Арваад хүний ​​бүрэлдэхүүнтэй тус баг 8000 метрийн оргилуудад нийт 100 гаруй удаа гарсан туршлагатай хүмүүс бөгөөд нэмэлт хүчилтөрөгч нөөцлөх зэргээр аюулгүй байдлаа бүрэн хангасан байжээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()