Давсны хэрэглээгээ яагаад эрс багасгах ёстой вэ?

Нэг халбага давс нийтдээ 2325 мг натрийг агуулдаг нь ердийн өдөрт авах ёстой хэмжээнээс тань их юм. Мөн натри нь бэлэн хоолонд хамгийн ихээр агуулагддаг бөгөөд биеийн шингэнийг тэнцвэржүүлж мэдрэлийн системд чухал үүргийг гүйцэтгэдэг. Гэхдээ та хэтрүүлж хэрэглэвэл биед асар их сөрөг нөлөөтэй гэдгийг бүү мартаарай. Өдөрт таны авах ёстой давсны хэмжээ 2300 мг-аас хэтрэхгүй байх хэрэгтэй. Ингээд хамтдаа яагаад давсны хэрэглээгээ багасгах ёстойг мэдэж авцгаая.

Давсны хэрэглээгээ яагаад эрс багасгах ёстой вэ? Хадгалах
2017-12-10, 17:26

Шинжлэх ухаанаар батлагдсан, өөртөө итгэлтэй болгох аргууд

Найзуудтайгаа чөлөөтэй ярилцъя гэсэн ч танд дугарах зориг олдохгүй байна уу? Эсвэл үнэхээр гоё бизнесийн санааг ажлын уулзалтын үеэр хэлье гэсэн ч танд өөртөө итгэх итгэл дутагдаад байна уу? Тэгвэл та дараах шинжлэх ухаанаар батлагдсан аргуудыг туршиж үзээд өөртөө улам бүр итгэлтэй болоорой.

Шинжлэх ухаанаар батлагдсан, өөртөө итгэлтэй болгох аргууд Хадгалах

“iPhone X”-ийн царай таних (Face ID) програмд алдаа гарчээ

2017 онд нээлтээ хийсэн "iPhone"-н шинэ загвар болох "iPhone X" нь аль хэдийн зах зээлд нэвтрэн, олон зуун мянган хүний гарт хүрчээ. Тус  гар утас  нь өөрийн утасгүйгээр цэнэглэх төхөөрөмж мөн нүүр унших технологи болон хөдөлгөөнт эможигоор бидний мэдэх хуучны "iPhone"-г бүх талаараа давсан байна. Гэтэл хамгийн том давуу тал хэмээгдэж байсан "Face ID" буюу нүүр уншиж, утасны цоож тайлагдах төхөөрөмж нь ихэр биш, өөр хоёр хүний нүүрийг таньж, онгойсон аж. Утас үйлдвэрлэгчид үүнийг боломжгүй буюу саяд ердөө ганц тохионо гэж үзэж байсан ч, ийнхүү хоёр өөр хүний нүүрээр утас нээгдэж байгааг та доорх бичлэгээс үзээрэй.

“iPhone X”-ийн царай таних (Face ID) програмд алдаа гарчээ Хадгалах

Бидний амралтын өдрүүдээр гаргадаг алдаа

Даваагаас баасан гаригт ажиллаж, хүсэн хүлээсэн амралтын хоёр өдөртэйгээ золгодог. Гэтэл ажлын долоо хоногийн эхний өдрөөс л мөрөөдсөн энэхүү хоёр өдрөөр хийхийг хүссэн зүйлээ хүмүүс яг цаг нь болохоор хийж чаддаггүй. Бид амралтын өдрөө ая тухтай өнгөрүүлж, аз жаргалыг мэдэрч, өөрт олдсон хоёр өдрөө үр ашигтай байлгахыг хичээдэг. Эдгээрийг мэдэрч, амталж, авч болох ч авч чадахгүй байгаагийн шалтгаан нь юу юм бол. Тиймээс бид чухам юун дээр алддаг болохыг өгүүлье.

Бидний амралтын өдрүүдээр гаргадаг алдаа Хадгалах

Эрчүүд эхнэрээ хаядгийн түгээмэл 7 шалтгаан

Гадны эрдэмтэд эрэгтэй хүмүүс эмэгтэйчүүдийг ямар шалтгааны улмаас орхиж явдгийг тодорхой болгохоор судалсан байна. Тэд 22-55 насны эрчүүдийг нэлээд хэдэн сарын турш ажиглаж, янз бүрийн байдлаар судалгаа хийн, санал асуусан бөгөөд ердөө хэдхэн шалтгааны улмаас эрчүүд эмэгтэйчүүдийг хаяж явдаг болохыг тогтоожээ. Эмэгтэйчүүд үргэлж үнэнийг мэдэхийг хүсдэг учир эдгээр шалтгаануудыг та бүхэндээ танилцуулья. 

Эрчүүд эхнэрээ хаядгийн түгээмэл 7 шалтгаан Хадгалах

Томчуудыг эвгүй байдалд оруулдаг хүүхдийн асуултууд

Аливааг сонирхож асуух үе хүн болгонд байдаг. Харин энхрий бяцхан үрсийн толгойд олон зуун асуулт эргэлдэж, бүхнийг сонирхож, аав ээжээсээ энэ тухайгаа асуудаг билээ. Тэд нарын асуудаг асуулт хааяа биднийг хүртэл бодлогошруулдаг болохыг нуух юун. Иймд та бүхэндээ томчуудыг эвгүй байдалд оруулдаг хүүхдийн асуултыг, хариултын хамт танилцуулахаар бэлтгэлээ. Та дараах сонирхолтой асуултуудын хариултыг мэдэж аван, хүүхэд тус асуултыг асуух үед төвөггүй хариулж чаддаг болоорой. 

Томчуудыг эвгүй байдалд оруулдаг хүүхдийн асуултууд Хадгалах

Богино долгионы зууханд хэзээ ч хийж болохгүй зүйлс

Бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болсон богино долгионы зуухыг хэрхэн зөв ашиглах тухай хүмүүс мэдлэг хомс байдаг. Тиймээс та бүхэндээ ямар ч нөхцөлд богино долгионы зууханд хийж болохгүй 9 зүйлийг танилцуулья. Доорх дүрмийг дагаснаар та өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалаад зогсохгүй, богино долгиноны зуухаа удаан ашиглах давуу талтай. 

Богино долгионы зууханд хэзээ ч хийж болохгүй зүйлс Хадгалах
2017-12-09, 12:17

Ирээдүйд бий болох эмчилгээний аргууд

Сүүлийн жилүүдэд гарч байгаа технологийн дэвшлээс үүдэн бид шинжлэх ухааны уран зөгнөлт кинонд амьдарч байгаа мэт санагдах болжээ. Тэр тусмаа эрүүл мэндийн салбарт гүн гүнзгий олон загвар бүтээлүүд төрөн гарч байгаа, гарсаар ч байх аж. Бид та бүхэндээ тун удахгүй эрүүл мэндийн салбарт хувьсал хийн, орж ирэх эмчилгээний аргуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Эдгээрийн тусламжтайгаар төрөл бүрийн өвчнийг эмчлэх боломж үүсч, өвчний улмаас хорвоогоос халих хүмүүсийн тоо цөөрөх нь тодорхой юм. 

Ирээдүйд бий болох эмчилгээний аргууд Хадгалах
2017-12-09, 12:03

Япончуудын өдөр тутмын амьдралдаа хэлдэг ухаалаг үгс

Бид япон хүмүүсийн ер бусын уламжлал, хачирхалтай хоолны амтыг мэддэг боловч олон зууны туршид батлагдсан ардын мэргэн ухааныг нь мэддэггүй. Эртнээс нааш уламжлагдан ирсэн энэхүү ардын мэргэн ухаан хүн бүрт ойлгомжтой бөгөөд аль ч оронд хэрэглэж болохоор шидэт сургаалиуд юм. Тиймээс та бүхэндээ бид Японы ард түмний 50 мэргэн ухааныг хүргэж байна.

Япончуудын өдөр тутмын амьдралдаа хэлдэг ухаалаг үгс Хадгалах

Үүнийг нүүрэндээ түрхээд батга, нөсөө толбоноос салаарай!

Эмэгтэй хүн бүр л нүүрний арьсандаа анхаарал тавьж, төгс сайхан болгохыг хүсдэг. Харин энэхүү хүслийг биелүүлэхэд батга, нөсөө толбо болон сорви саад болж, гоо үзэсгэлэнг гундаадаг билээ. Тэгвэл эдгээрийг та нэг дор ганцхан бүтээгдэхүүн хэрэглээд л арилгаж чадна гэвэл итгэх үү? Бид өнөөдөр та бүхэндээ нүүрний өө сэвийг арилгаж, төгс харагдуулах шидэт шингэнийг танилцуулахаар бэлтгэлээ. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Үүнийг нүүрэндээ түрхээд батга, нөсөө толбоноос салаарай! Хадгалах
2017-12-08, 19:44

Таны амьдралыг тодорхойлох хөгжилтэй асуултууд

Өөрийгөө ямар хүн бэ гэдгийг хүн бүр л мэдэхийг хүсдэг нь гарцаагүй. Тэгвэл энэ удаад та бүхэндээ сонирхолтой асуултуудад хариулж, өөрийгөө улам таних боломжийг олгож байна. Та дараах зурагнуудыг хараад тухайн нөхцөлд ямар хариу өгөх байснаа бодож, хариугаа тайлбар хэсгээс тулгаж хараарай. 

Таны амьдралыг тодорхойлох хөгжилтэй асуултууд Хадгалах