1
Залуу тань анхнаасаа энэ харилцаанд бэлэн биш байсан
Ихэнх тохиолдолд эмэгтэйчүүд эр нөхрөө хажуудаа "уях"-ыг хүсдэг. Энэ байдал нь эрчүүдийг цааш түлхэх хамгийн том сэдэл болдог төдийгүй цаашлаад эрчүүд энэ байдлаас залхаж, эхнэрээ орхиж явахад хүрдэг байна.
2
Эхнэртээ хэрэггүй, үнэ цэнэгүй мэт санагдах
Эрчүүдийн дийлэнх нь анхаарлын төвд байхыг хүсдэггүй. Тэд зүгээр л өөрсдийгөө хэрэгтэй, үнэ цэнэтэй гэдгийг мэдрэх дуртай байдаг. Гэтэл энэ мэдрэмжийг эхнэр нь нөхөртөө мэдрүүлээгүй, тэднийг ойлгож дэмжээгүй бол эрчүүд шууд л яваад өгдөг аж. Загварлаг хувцас эрчүүдийг татдаг шиг харилцаандаа тэднийг дэмжсэн олон янзын ааль гаргах нь нөхрөө дэргэдээ байлгаж, харилцаагаа аврах нэгээхэн арга гэдгийг санаарай бүсгүйчүүдээ.
3
Эхнэр нь сэтгэл татам байхаа больсон
Эрэгтэй хүнийг сайхан хувцасласан эмэгтэйчүүд үргэлж татдаг. Эхнэр нь өөрийгөө гаргуунд нь гаргаж, өмнөх шигээ сайхан байхаа больсон үед эрчүүдийн хайр сэтгэл хөрж, цаашлаад салах тухай бодож эхэлдэг байна. Тиймээс бүсгүй та эр нөхрөө авч үлдэхийг хүсч байвал, хааяа ч гэсэн өөртөө анхаарал хандуулж, хамтдаа романтик үдшийг өнгөрүүлээрэй.
4
Эхнэр нь сексийг ховорхон хүсч, үргэлж татгалздаг
Эрчүүдийн толгойд үргэлж л секс бодогдож байдаг гэхэд буруудахгүй. Энэ хүслээ гүйцэлдүүлж чадахгүй байх нь тэднийг ихээр бухимдуулж, хүслийг нь гүйцээж чадах өөр эмэгтэйн эрэлд гардаг. Эрчүүдийн хувьд эмэгтэй нь түүнийг бие сэтгэлээрээ бүрэн дэмжсэн, оргилсон хүсэлтэй халуухан байх нь юу юунаас илүү чухал санагддаг аж.
5
Эхнэртэйгээ хамт өнгөрүүлэх хугацаа нь багассан
Эрэгтэй, эмэгтэй хүний хэн нь ч байгалиасаа бусдад дасах хандлагатай байдаг бөгөөд хайртай эмэгтэйгээсээ өөр бүсгүйтэй илүү хугацааг өнгөрүүлдэг бол түүнд татагдчихсан байдаг. Ингээд эхнэртэйгээ таарамжгүй харилцаатай болох юм уу урьдын адил гал халуун байж чадахгүй бол өөр бүсгүй рүү явдаг байна.
6
Мөнхийн хэрүүл
Хосуудын харилцааны эхэн үе тэр чигтээ бал бурам байдаг бол үүнээс хойшхи үед янз бүрийн асуудлын улмаас үл ойлголцож маргалддаг. Нэг нэгэндээ хүндэтгэлтэй хандаж, хүлээцтэй байхгүй хоорондоо их маргалддаг бол эрчүүд эцэстээ явахаас өөр аргагүйд хүрдэг байна. Та хоёр маргалдаад буцаад эвлэрдэг байлаа ч эрчүүд маргааны үеэр эмэгтэйнхээ амнаас гарсан сөрөг үгсийг дотроо санаж, гомдох нь бий.
7
Хэтэрхий өөр хүмүүс
Хүн бүр өөр байдгийн адилаар хосууд ч бас өөр өөрийн өсч төрсөн орчинтой хүмүүс. Баян, ядуу, боловсролтой, боловсролгүй гээд хосуудын дунд ялгаатай зүйлс дэндүү олон. Гэхдээ эдгээрээс ижилхэн зан ааш, сонирхол, амьдралын зорилгогүй бол яаж ч хичээсэн хоёр тийш болдог билээ.