Хойд Солонгосыг өмнө нь хэзээ ч харагдаж байгаагүй өнцгөөс буулгасан гэрэл зургууд

Хойд Солонгос бол дэлхийн хамгийн хаалттай орнуудын нэг юм. Гадаадын иргэдийн хувьд энэхүү оронд хөл тавих туйлын хэцүү бөгөөд ирсэн хойноо энгийн иргэдийн амьдралыг яг байгаагаар нь олж харах нь бараг л боломжгүй юм. Учир нь Хойд Солонгост ирсэн жуулчид зөвхөн гадныханд зориулж байгуулсан элдэв гоёл чимэглэл бүхий газраар хөтөчийн байнгын хяналттайгаар л явах ёстой байдаг аж. Тийм учраас ганцхан Америк гэрэл зурагчин тус улсын эгэл жирийн амьдралыг гэрэл зургийн хальсанд буулгаж чадсан байдаг байна. 

Хойд Солонгосыг өмнө нь хэзээ ч харагдаж байгаагүй өнцгөөс буулгасан гэрэл зургууд Хадгалах

Хятадуудын сүүлийн 20 жилд босгосон 7 аварга бүтээн байгуулалт

Хятадын эдийн засгийн өсөлт сүүлийн 20 жил дэх хамгийн том тэсрэлт болсон гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байгаа билээ. Тус улс Азид, цаашлаад дэлхийд давамгайлах тодорхой зорилготой. Олон улсын шинжээчид ч Хятадын эдийн засаг 2008 оноос хойш жил бүр Мексикийн эдийн засагтай тэнцэх хэмжээгээр тэлсээр ирсэн, ирэх арван жилд АНУ-ын хэмжээнд хүрч, хөгжих магадлалтай хэмээн үздэг. Хятадын эдийн засгийн өсөлтийг дагаад дэд бүтцийн салбар эрчимтэй хөгжиж байгааг шинэ инженерийн төсөл хөтөлбөрүүдээс тодорхой харж болно. Энэ үүднээс та бүхэнд Хятадын дэлхийд гайхуулж буй долоон том бүтээн байгуулалтыг танилцуулж байна.

Хятадуудын сүүлийн 20 жилд босгосон 7 аварга бүтээн байгуулалт Хадгалах

Кинон дээрх шигээ этгээд амьдралтай жүжигчин Николас Кэйжийн тухай баримтууд

Алдарт жүжигчин Николас Кэйж өнгөрсөн 1-р сарын 7-нд 58 нас хүрчээ. Өдийг хүртэл 100 гаруй кинонд тоглоод буй тэрээр оролцсон бүтээл болгондоо гол дүрийг нь авдаг гэхэд хилсдэхгүй. Түүний өвөрмөц төрх, этгээд жүжиглэх арга барил нь үзэгчдийн дунд алдаршиж, найруулагчдын таашаалд нийцдэгээс тэр байх. Гэтэл бодит амьдрал дээр ч Кэйж кинон дээр гардаг шигээ этгээд нэгэн аж. 

Кинон дээрх шигээ этгээд амьдралтай жүжигчин Николас Кэйжийн тухай баримтууд Хадгалах

Алдартай кинонуудын зураг авалтын талбай ямар харагддаг вэ?

Кино сонирхогч болгон өөрийнхөө үзэх дуртай киноны зураг авалтын талбай дээр нэг өдөр ч болов өнжихийг мөрөөддөг байх. Үүний тулд кино ертөнцийн хэн нэгэнтэй заавал танил байх ч албагүй юм. Найруулагчийн камерын ард зураг авалтын үйл явц хэрхэн өрнөж байгааг харуулсан гэрэл зургийг үзэж сонирхоход л хангалттай. Энэ үүднээс та бүхэнд тэрхүү зургуудаас хүргэхээр бэлтгэлээ. 

Алдартай кинонуудын зураг авалтын талбай ямар харагддаг вэ? Хадгалах

Дэлхийн тойрог замаас буулгасан гайхалтай дүр зургууд

21 гаруй жилийн өмнө ашиглалтанд орсон Олон улсын сансрын станцад одоогоор долоон хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна. ОУСС нь ойролцоогоор 27,600 км/ц-ийн хурдтайгаар тойрог зам дагуу аялдаг бөгөөд ойролцоогоор 90 минут тутамд дэлхийг нэг бүтэн тойрдог гэнэ. Сүүлийн саруудад 65, 66-р экспедицийн багийн гишүүд агаар мандал дээрээс дэлхийн гайхалтай зургуудыг авснаа цахим орчинд хуваалцсаныг хүргэе.

Дэлхийн тойрог замаас буулгасан гайхалтай дүр зургууд Хадгалах

Орон орны сургуулийн үдийн хоол

Улс орнуудын сургуулиуд сурагчдын өдрийн хоолонд ямар хоол хүнс өгдөг болоо гэж та өмнө нь бодож байсан уу? Энэ нь ч үнэхээрийн чухал асуудал бөгөөд гадны өндөр хөгжилтэй, соёлтой улс, орнууд хүүхдүүдийн мэдлэг боловсролд дан ганц хөрөнгө оруулалт хийхээс гадна эрүүл мэндэд нь ихээхэн ач холбогдол өгдөг байна. Ингээд хамтдаа орон орны хүүхдүүд өдрийн хоолондоо юу иддэг болохыг мэдэж авцгаая.

Орон орны сургуулийн үдийн хоол Хадгалах

Дэлхийн хамгийн үнэтэй 10 хотын шинэчилсэн жагсаалт гарчээ

Британий "Economist Intelligence Unit" группээс жил бүр уламжлал болгон гаргадаг дэлхийн 133 хотыг амьдралын өртгөөр нь эрэмбэлсэн жагсаалтын энэ жилийн хувилбар шинээр гарчээ. Жагсаалтыг гаргахын тулд тэрхүү 133 хотод талх гэх мэтийн энгийн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ  ямар үнэтэй байгааг харьцуулсан судалгаа хийдэг аж. Хот дахь амьдралын өртөг нэмэгдсэн эсвэл буурсан эсэхийг тогтоохдоо Нью-Йорк хотыг жишиг хэмжүүр болгон харьцуулдаг байна.

Дэлхийн хамгийн үнэтэй 10 хотын шинэчилсэн жагсаалт гарчээ Хадгалах

Дэлхийн 2-р дайны үед Лондонгийн иргэдийг аварсан метроны буудал

Нацист Герман 1940 оны 9-р сараас 1941 оны 5-р сар хүртэл Лондон болон Английн бусад хотуудыг стратегийн бөмбөгдөлт хийсэн байдаг бөгөөд үүнийг "Лондонгийн Блиц" хэмээн нэрлэсэн байдаг. Нацистууд томоохон суурин, үйлдвэр, усан онгоцны зогсоолуудыг онилсоны нөлөөгөөр 40 мянга гаруй энгийн иргэн амиа алдсан байна. Үүний дээр Лондон хотод нэг сая гаруй байшин бүрэн сүйрч, эвдэрсэн юм. Чухамдаа энэ үеэр энгийн иргэд Лондон хотын метроны сүлжээг гол хорогдох байраа болгосон байна. 

Дэлхийн 2-р дайны үед Лондонгийн иргэдийг аварсан метроны буудал Хадгалах

Элдэв зураг (70 фото) №744

Инээд хөөр, сонин хачин, гоо сайхан, баяр баяслыг амьдралд тохиох бүхий л зүйлээс олж болохыг харуулдаг "Элдэв зураг" цувралынхаа 744 дэх дугаарыг танд хүргэе. Дараах зургууд таны амралтын өдөрт инээд хөөр нэмж, нүдийг тань баясгана гэдэгт итгэлтэй байна. 

Элдэв зураг (70 фото) №744 Хадгалах
2022-01-14, 19:42

Дайны дараа "дахин сэргэж" буй 50-иад оны Япон орныг харуулсан түүхэн зургууд

2-р дайны төгсгөлд буюу 1945 онд Япон улс бууж өгсөнөөр АНУ-ын тэргүүлсэн холбоотны хүчнийхэн тус улсыг хяналтандаа авч, нийгмийн бүхий л салбарт эрс шинэчлэлийг эхлүүлсэн юм. Эзэнт гүрэн үгүй болж, арми татан буугдаж, засгийн газар нь ардчилсан замыг сонгож, эдийн засгийн болон боловсролын тогтолцоо шинэ зохион байгуулалтанд оржээ. Мөн цөмийн бөмбөгт сүйдсэн Хирошима, Нагасаки зэрэг дайны хөлд нэрвэгдсэн хотуудыг дахин босгов. Чухам 50-иад оны үед Япон орон хуучин дайснууд байсан орнуудынхаа холбоотон болсны хүчинд үсрэнгүй хөгжлийг авчирч, үйлдвэрлэл болон шинэ технологийн хүчин чадлаар дэлхийд тэргүүлэх болсон юм.

Дайны дараа "дахин сэргэж" буй 50-иад оны Япон орныг харуулсан түүхэн зургууд Хадгалах
2022-01-14, 18:10

Дэлхий дээр байдаг гэхэд итгэмгүй "үл үзэгдэгч" биетэй амьтад

Кинон дээр гардаг үл үзэгдэгчийн супер чадварыг бараг олсон амьтад дэлхий дээр байдаг гэнэ. Тэрхүү амьтдын арьс, хайрс нь будагч бодисгүй учраас гаднаасаа нэвт харагддаг тунгалаг бүтэцтэй аж. Тэгвэл яагаад тэд ийм онцлог шинжтэй болон хувьссан бэ? Учир нь бусад амьтад шиг хурц шүдгүй, хор ялгаруулдаггүй, хурдан хөдөлгөөнгүй тул араатны нүднээс нуугдах зориулалтаар ийм болжээ.

Дэлхий дээр байдаг гэхэд итгэмгүй "үл үзэгдэгч" биетэй амьтад Хадгалах

Рэппер Дрейк нэгэн бүсгүйг жирэмсэн болгохгүйн тулд бэлгэвчиндээ халуун соус хийсэн гэв үү?

Алдар нэрт хүрсэн эрчүүдтэй учир ургуулж, хүүхдийг нь гаргах замаар түүний тансаг амьдралаас "хуваалцаж", үлдсэн амьдралаа санхүүгийн хувьд хангалуун өнгөрөөх хүсэлтэй бүсгүйчүүд цөөнгүй байдаг нь нууц биш. Тийм ч учраас алдартан эрчүүд нэг шөнийн явдалдаа ихээхэн бодолтой хандах нь чухал юм. Тэгвэл Канадын рэппер Дрейк болон түүнтэй учирсан инстаграмын модель бүсгүйтэй холбоотой нэгэн цуу яриа цахим орчинд газар аваад байна. Гэхдээ итгэхэд хэцүү, хөгжилтэй ч гэмээр энэхүү мэдээлэл албан ёсоор батлагдаагүй болохыг дурдах нь зүйтэй болов уу.

Рэппер Дрейк нэгэн бүсгүйг жирэмсэн болгохгүйн тулд бэлгэвчиндээ халуун соус хийсэн гэв үү? Хадгалах