Элон Маскийн хувийн амьдралын нууц

Элон Маск (Elon Musk) бол Америкийн нэртэй бизнесмэн, хөрөнгө оруулагч, инженер, зохион бүтээгч билээ. Тэрээр хамгийн анх “PayPal" картыг зохион бүтээж, удалгүй “Tesla”, “Zip2”, пуужин, сансрын хөлөг үйлдвэрлэдэг “SpaceX” компаниа үүсгэн байгуулсан юм. Залуу тэрбумтны хүүхэд нас ер нь хэрхэн өнгөрсөн юм бол? Бид танд Элон Маскийн талаарх сонирхолтой баримтуудыг танд орчуулан хүргэж байна.

Элон Маскийн хувийн амьдралын нууц Хадгалах

Түүхэн дэх хамгийн золгүй байдлаар амиа алдсан 10 хүн

Санаандгүй байдлаар амиа алдсан хүмүүсийн талаар та дуулж байсан уу? Хүний амь маш хэврэг зүйл аж. Өөрийн болгоомжгүй байдал, гэнэн зангаас болоод цаг бусаар хорвоог орхино гэдэг дэндүү харамсалтай хэрэг биш гэж үү? Хамгийн хачирхалтай тохиолдлоор амиа алдсан хүмүүсийн түүхийг сонирхоцгооё. Болгоомж хэзээд илүүдэхгүй гэдгийг эдгээр түүх батлах болов уу?

Түүхэн дэх хамгийн золгүй байдлаар амиа алдсан 10 хүн Хадгалах

Үр хүүхдүүддээ өв хөрөнгөө үлдээхээс татгалзсан тэрбумтнууд

Ихэнх тохиолдолд алдартнуудын хүүхдүүд олны анхаарлын төвд байдаг. Мөн маш их өв хөрөнгийг өвлөж авдаг. Харин Билл Гейтс (Bill Gates), Майкл Блүмберг (Michael Bloomberg) зэрэг тэрбумтнууд хүүхдүүддээ өөрсдийн хүч хөдөлмөрөөр эд баялгаа бий болгохыг заадаг бөгөөд тэд өв хөрөнгийнхөө ихэнх хувийг сайн санааны үйлсэд  зориулахаа мэдэгджээ. Тэд яагаад ийм шийдвэр гаргах болсон юм бол?

Үр хүүхдүүддээ өв хөрөнгөө үлдээхээс татгалзсан тэрбумтнууд Хадгалах

“LG Electronics” ирээдүйн дэлгэцийг танилцуулав

LG Electronics-ийн ухаалаг технологиуд нь таны гэр болон ажлын орчинг илүү тохилог болгоно. Кинонд үзүүлдгээр бид ирээдүйн хотыг өндөр технологи хөгжсөн, нисдэг машинууд болон олон нийтийн газар том дэлгэцүүд суурилуулснаар төсөөлдөг. Магадгүй нисдэг машины хувьд бид хараахан бэлэн болоогүй боловч илүү гэрэлтүүлэг сайтай дэлгэцийн хувьд LG Electronics-ийн ачаар хүн төрөлхтөн нэг шатыг ахиулж чадлаа.

“LG Electronics” ирээдүйн дэлгэцийг танилцуулав Хадгалах

Дэлхийн II дайны үеийн аймшигт хорих лагерууд

Еврейчүүдийн хорих лагерын талаар бид ном зохиол, кинон дээрээс олонтаа харж сонсож байсан шүү дээ. Гэхдээ бодит байдал дээр зөвхөн еврей үндэстнүүд хоригдож, зовлон зүдгүүр амсаж байгаагүй юм. Дэлхийн II дайны үед зарим улс дайтаж буй орныхоо гэмгүй олон мянган иргэнийг барьж хорин, зүй бусаар хороох нь жирийн үзэгдэл байжээ. Энэхүү мэдээллээс та хүн төрөлхтөн ямар хэрцгий болохыг мэдэх болно. 

Дэлхийн II дайны үеийн аймшигт хорих лагерууд Хадгалах
2018-07-05, 19:08

XX зуунаас өмнөх үеийн япончуудын сексийн амьдрал

Арлын Япон улс эртний түүхтэй, тун өвөрмөц уламжлалтай орон билээ. 250 жилийн турш дэлхийн хамгийн хаалттай улс байсны дээр дэлхийн соёлоос хязгаарлагдмал байснаас ч болсон уу, зөвхөн япон хүн л ойлгох сексийн хачирхалтай уламжлалтай аж. Ингээд XX зуунаас өмнө япончуудын сексийн уламжлал ямар байсан талаар сонирхоцгооё.

XX зуунаас өмнөх үеийн япончуудын сексийн амьдрал Хадгалах

Австралийн эмэгтэйчүүдийн шорон

Баруун Австралийн Перт (Peth) хотод байрлах Борониа (Boronia) хорих ангид ял эдэлж буй эмэгтэйчүүд байгууламж дотор чөлөөтэй сэлгүүцэх эрхтэй байдаг аж. Энэ нь эмэгтэйчүүдэд зориулсан, тус улсын цөөн хэдэн хорих ангийн нэг юм. Сонирхолтой нь, хоригдлууд тус тусдаа камерт суудаггүй, харин 2-5 өрөөтэй тохилог сууцанд амьдардаг төдийгүй бага насны хүүхдээ өөр дээрээ авч өсгөж хүмүүжүүлэхийг нь зөвшөөрдөг аж.

Австралийн эмэгтэйчүүдийн шорон Хадгалах

Дөрвөн настай хүүгийн бүтээл мэргэжилтнүүдийг алмайруулав

Энэтхэг гаралтай дөрвөн настай зураач хүү Адваит Коларкар (Advait Kolarkar)-ийн бүтээлүүд урлаг сонирхогчдын дунд нэрд гараад байна. Хүүгийнхээ авьяасыг эрт нээсэн эцэг эх нь урлагийг өндрөөр үнэлдэг Канад улсад 2016 онд суурьшсан аж. Адваитийн бүтээлүүд өнгөрсөн онд Нью-Йорк хотын алдарт "ArtExpo" үзэсгэлэнд тавигдсан юм. Бяцхан зураачийн гайхалтай зургуудыг танд толилуулъя.

Дөрвөн настай хүүгийн бүтээл мэргэжилтнүүдийг алмайруулав Хадгалах

Цэрэг бүсгүйчүүдийн халуухан зургууд

Цэрэг гэдэг үг эр хүн гэдэгтэй адилхан сонсогдох нь бий. Гэвч аль тэртээ 400 жилийн өмнөөс эмэгтэйчүүд цэргийн албанд зүтгэх болсон байна. Эмэгтэй цэргүүд эрчүүдийн адил даалгавар гүйцэтгэж, тэднээс огт дутахгүй гэдгээ түүхийн бүх цаг үед харуулсаар ирсэн аж. Тэгвэл энэ цагийн хүчирхэг эмэгтэй цэргүүд, халуухан бүсгүйчүүдийг танд танилцуулъя.

Цэрэг бүсгүйчүүдийн халуухан зургууд Хадгалах

Арабын ханхүүгийн сонирхолтой амьдрал

Арабын шейх Хамдан ибн Мохаммед Аль Мактум (Hamdan bin Mohammed Al Maktoum) бол 35 настай Дубайн өв залгамжлагч юм. Энэ царайлаг ханхүү Арабын баячуудын гол сонирхол болох шонхрын ан, морин уралдаанд дуртай, мөн алдарт “Формула-1” уралдааныг шимтэн үздэг аж. Хамдан 18 тэрбум долларын өв хөрөнгөтэй гэнэ. Ингээд залуу ханхүүгийн тансаг амьдралын талаар сонирхуулъя.

Арабын ханхүүгийн сонирхолтой амьдрал Хадгалах

“National Geographic”-ын оны шилдэг гэрэл зургаар монгол охины хөрөг шалгарчээ

“National Geographic” сэтгүүлээс зарласан гэрэл зургийн уралдааны шилдэг арван гэрэл зураг тодорчээ. Байгаль, хот, хүмүүс гэсэн ангилалд шалгарсан шилдэг зургуудыг бид танд танилцуулж байна. Ойролцоогоор тус шалгаруулалтад 13 мянган гэрэл зураг дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн аж. Бүх ангиллаас шалгарсан шилдгийн шилдэг зургийг 10 мянган ам.долларын шагнал дагалддаг нь энэхүү уралдааныг нэр хүндтэй болгосон билээ. Аялагчдын дуранд буусан үзэсгэлэнтэй дүр зургийг хараад таны сэтгэл хөдөлнө гэдэгт бид эргэлзэхгүй байна. 

“National Geographic”-ын оны шилдэг гэрэл зургаар монгол охины хөрөг шалгарчээ Хадгалах
2018-07-05, 14:54

Токиогийн загварлаг залуус

Загварын салбарын ерөнхий чиг хандлага "хайрцагт орсон мэт нэгэн хэвийн уйтгартай, зарим нь хөлнөөсөө толгой хүртэл "Gucci", "Vetements" тэргүүтэй брэндээр хувцаслах болсон энэ үед Токиогийн гудамжин дахь загварлаг залуус цоо шинэ, тэс ондоо уур амьсгал авчирлаа. Тэд хувцсаа хэний ч санаанд оромгүй байдлаар хооронд нь хослуулж, олонд танигдаагүй брэндийг алдартай загваруудтай "уусгадаг".

Токиогийн загварлаг залуус Хадгалах