Интернэтэд шуугиан тарьсан зургуудын бодит үнэн

Сүүлийн үед хүмүүс цахим ертөнцөд харсан зүйлдээ итгэж хэт туйлшрах болсон. Гэхдээ харсан, сонссон болгондоо итгээд байвал эцэс сүүлд нь үнэн, худлыг ч ялгахаа болино шүү дээ. Тэгвэл бид танд интернэтэд шуугиан тарьж байсан худал сенсаацуудыг жинхэнэ бодит баримттай нь хамтад нь дэлгэж байна.

Интернэтэд шуугиан тарьсан зургуудын бодит үнэн Хадгалах
2018-07-18, 17:20

Ухаангүй дурласан үед тохиолддог итгэмээргүй явдлууд

Хорвоод хайрлах хүнтэй байх сайхаан. Хайртай хүн тань дэргэд байгаа цагт хийж чадахгүй зүйл хорвоод үгүй мэт санагддаг. Орон орны эрдэмтэн, судлаачид хайрын талаар олон сонирхолтой судалгаа хийж ирсэн. Тэгвэл хэн нэгэнд дурлаж, хайртай болох үед хүний бие махбодь хэрхэн өөрчлөгддөг талаар сонирхолтой баримтыг бид танд хүргэж байна. Магадгүй та өөрөө ч мэдэлгүй хүнд дурлачихсан яваагаа ойлгох ч юм бил үү?

Ухаангүй дурласан үед тохиолддог итгэмээргүй явдлууд Хадгалах
2018-07-18, 17:04

Энэ зуны шинэ трэнд болсон усны хувцас

Наадаг туузыг бид ихэвчлэн ахуйн зүйлд ашигладаг. Харин үүгээр хувцас хийж болно гэвэл та итгэх үү? Загвар зохион бүтээгч Жоел Алварез (Joel Alvarez) наадаг хар туузыг өв тэгш, гоёмсог бие галбиртай бүсгүйчүүдийн нүцгэн биенд “өмсгөх” санаагаа хэрэгжүүлсэн байна. Загварлаг, дэгжин усны хувцсыг наадаг хар туузаар хийж, бүрэн нүцгэлсэн бүсгүйчүүдэд өмсгөх санааг бодож олсон тэрээр энэхүү төслөө Майамигийн усны хувцасны загварын долоо хоногийн үеэр олон нийтэд танилцуулжээ.

Энэ зуны шинэ трэнд болсон усны хувцас Хадгалах

Бидний амьдарч буй ертөнц хачин жигтэй гэдгийг батлах баримтууд

Бид газрын зураг ашиглахаасаа илүүтэйгээр интернэтээс бүх мэдээллээ шуурхай авдаг болсон цаг үед амьдарч байгаа билээ. Гэхдээ бүх юмс хоёр талтай байдгийн адилаар энэ олон мэдээллийн сувгуудаар буруу ташаа мэдээлэл цацагдах нь элбэг болсон. Тиймээс бид иргэдийн дунд байдаг зарим нэг буруу ойлголтыг арилгахын тулд дараах баримтуудыг хүргэж байна. 

Бидний амьдарч буй ертөнц хачин жигтэй гэдгийг батлах баримтууд Хадгалах

Гадаад дүр төрхөө бүрэн өөрчилсөн хүмүүсийн түүх

Барби шиг болох гэсэн синдромтой хүмүүс сэтгэл зүйчдийн мэдлээс сэтгэцийн эмч нарын гарт шилжихээр болжээ. Хүүхэлдэй шиг хөөрхөн болох гэж хүссэн хүмүүс тураалдаа орж, сэтгэл гутралд гүн автаж байна. Дан ганц биеийн жиндээ санаа зовох бус эрүүл мэнд, эд хөрөнгөө ч хайрлахгүй үрж, хүссэн дүрдээ хувирах гэсний тэдний хүсэл хязгааргүй аж. Энэхүү мэдээллээр тэд хэрхэн хувирч өөрчлөгдсөн болоод яагаад ийм алхам хийх болсон түүхийг ч бас мэдэх боломжтой.

Гадаад дүр төрхөө бүрэн өөрчилсөн хүмүүсийн түүх Хадгалах
2018-07-18, 15:57

Энэ бүсгүй юу хийдэг вэ?

Настя түргэний эмч нарын талаарх хүмүүсийн дунд байдаг хэвшмэл ойлголтыг үгүй хийхээр зорьж яваа эмэгтэй. Тэрбээр ямар ч хүнд байдалд орсон үргэлж гоёмсог харагдахыг хичээдэг бөгөөд зургаа инстаграм дээр байнга оруулдаг юм. Гэхдээ түүний энэ үйлдлийг дургүйцэн хүлээж авах хүмүүс мэр сэр бий. Ялангуяа хамт ажилладаг эмэгтэй эмч нар нь Настяг "Аальгүй, хэт маягтай" хэмээн шүүмжилдэг. 

Энэ бүсгүй юу хийдэг вэ? Хадгалах

Зургийн эзэн ийм том эр болжээ

Та энэ зургийг хаа нэгтээ харж байсан л биз дээ. 1999 онд болсон энэ үйл явдал түүх дэлхий дахиныг уяраасан билээ. Америк бүсгүйн гэдсэнд бойжиж буй хүүхдийг эмч нар нуруу нугаламын гажигтай учраас хэрвээ төрвөл хэзээ ч явж, сууж чадахгүй, бүүр энгийн хөдөлгөөн ч хийж чадахгүй, хорвоод амьдрах хугацаа нь ч богино байх болно гэсэн онош тавьжээ.

Зургийн эзэн ийм том эр болжээ Хадгалах

Япон улсаар аялсан орос залуугийн сонирхолтой тэмдэглэл

Оросын сэтгүүлч Сергей Король Япон улсын тухай сонирхолтой тэмдэглэлээ хуваалцжээ. Тэрээр "Би жил бүр Япон орныг зорьдог. Энэ орон яагаад намайг татдагийг би мэдэхгүй. Гэхдээ л очих бүртээ би шинэ мэдрэмж авдаг" гэж бичжээ. Япон улсын талаар олон сонирхолтой баримтуудыг сөхөж тавьсан орос сэтгүүлчийн тэмдэглэлийг танд орчуулан хүргэе. 

Япон улсаар аялсан орос залуугийн сонирхолтой тэмдэглэл Хадгалах

"Би энэ өдөр алуулсан!"

Калифорни мужийн Ньюпорт-Бич хотод байрладаг далайн эргийн Корона-дель-Мар сууринд одоогоос 45 жилийн өмнө буюу 1973 оны долдугаар сарын 6-нд энэ хэрэг явдал болжээ. Линда Энн О’Киф хэмээх 11 настай охин сургуульдаа явахаар гэрээсээ гараад дахин хэзээ ч эргэж ирээгүй юм. Охин энэ өдөр ээжийнхээ оёж өгсөн цэнхэр цэцэгтэй цагаан даашинз, үүнтэй ойролцоо өнгийн гутал өмсөж, үсээ дээш нь шууж боосон байжээ. 

"Би энэ өдөр алуулсан!" Хадгалах

Япон бүсгүйчүүдийн наснаасаа залуу харагддаг нууц жор

Арлын Япон улсын эмэгтэйчүүдийг хараад "Мөнхийн ус уучихсан юм байх даа" гэж та бодож байсан уу? Мэдээж тийм байх боломжгүй л дээ. Гэхдээ шинжлэх ухааны судалгаагаар хөгшрөлтийг удаашруулах нь тийм ч хэцүү зүйл биш бололтой. Энэхүү "ид шид" нь зөвхөн бие физиологи, генээс хамааралтай бус бөгөөд тодорхой хэмжээний анхаарал арчилгааны үр дүн ажээ. Тиймээс япон хүүхнүүд шиг толигор цэвэрхэн арьстай болъё гэвэл дараах бяцхан зөвлөгөөнүүдийг амьдралдаа хэрэгжүүлээрэй. 

Япон бүсгүйчүүдийн наснаасаа залуу харагддаг нууц жор Хадгалах
2018-07-18, 09:10

Монгол орны аяллын газрын зураг

Монголчууд бид дотооддоо болон гадаадад их аялдаг болжээ. Бусдын сайхныг шагшин магтахаас өмнө эх орноороо аялах хэрэгтэй гэсэн эх оронч үзэл ч залуусын тархинд бодогддог болсон нь сошиал ертөнцөд үлдээсэн тэдний сэтгэгдлээс илэрхий харагдана. Гэвч бидэнд хаашаа явах, яаж явах, зам харгуй хэр бартаатай байх, явах замдаа юу юу үзэж болох, юуг анхаарах талаар тоймтой харах гарын авлага байдаггүй. Харин энэ хэрэгцээ, шаардлагыг Голомт банкны хамт олон соргогоор харж “Монгол орны аяллын газрын зураг”-ийг хоёр дахь жилдээ эрхлэн гаргаад байна.

Монгол орны аяллын газрын зураг Хадгалах

Ер бусын чадвартай 11 хүн

Санаанд багтамгүй хүч чадалтай хүмүүс зөвхөн үлгэр домог, хүүхэлдэйн кинонд л гардаггүй аж. Эгэл жирийн хэрнээ супер хүчтэй хүмүүс амьдрал дээр цөөнгүй байдаг гэнэ. Хачирхалтай нь тэдний энэ гайхалтай чадвар давуу тал болохоосоо илүү тэдэнд "толгойн өвчин" болдог гэвэл та гайхаж байна уу. Харин яагаад ийм юм бол? Та дараах хүмүүсийн түүхийг уншаад ойлгоно биз ээ.

Ер бусын чадвартай 11 хүн Хадгалах
2018-07-17, 17:45