163 км замыг 55 цаг зогсолтгүй сэлж туулсан залууд 4 сая доллар өглөө

Нидерландын алдартай усанд сэлэлтийн тамирчин өдгөө 31 настай Мартен Ван дер Вейден (Martin van der Weyden) хорт хавдрын судалгаанд зориулан хөрөнгө босгохоор нэгэн сонирхолтой үйл явдлын эзэн болсноороо дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байна. Тэрээр 200 км хол зайг сэлж туулахаар зориг шулуудсан бөгөөд 55 цаг зогсолтгүй сэлсний эцэст 163 км-ийг нь туулж чаджээ. Түүний түүхийг илүү дэлгэрэнгүй сонирхоцгооё.

163 км замыг 55 цаг зогсолтгүй сэлж туулсан залууд 4 сая доллар өглөө Хадгалах

Эдгээр дасгалыг хийгээд харааны шилэндээ баяртай гэж хэлээрэй!

Хүн хөгширч биш хөшиж үхдэг. Энэ үгний гол утга бол дасгал хөдөлгөөн хийснээр та эрүүл урт удаан амьдрах юм. Нүдний харааг ч мөн адил дасгал хийснээр сайжруулж болдог. Нүдний булчингуудыг сайтар ажиллуулж өгвөл хараа сайжирдаг. Чухам хэрхэн тэдгээр булчингуудын үйл ажиллагааг сайжруулах нууцыг бид тантай хуваалцаж байна. Хүлээн авна уу.

Эдгээр дасгалыг хийгээд харааны шилэндээ баяртай гэж хэлээрэй! Хадгалах
2018-08-25, 16:16

Хоол боловсруулах үйл ажиллагааг эрс сайжруулдаг амтат хоолны жор

Уншигч та бүхнийхээ амралтын өдөрт зориулан хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжиж, унжсан гэдсийг үгүй хийдэг амтат хоолны жорыг бэлтгэлээ. Эдгээр хоол нь хийхэд хялбар бөгөөд хүний эрүүл мэндэд сайн юм. Та бүхэн эдгээр хоолыг хийж хайртай хүмүүсээ баярлуулаарай.

Хоол боловсруулах үйл ажиллагааг эрс сайжруулдаг амтат хоолны жор Хадгалах
2018-08-25, 14:23

Элгээ эрүүлжүүлэх алтан зөвлөгөө

Элэг бол хүний биеийн хамгийн том шүүрлийн булчирхай юм. Элэг нь хоол боловсруулах, цусны эргэлтийг хангах, бодисын солилцоог зохицуулж, бие махбодоос хорт бодисыг гадагшлуулах чухал үүрэгтэй. Чухам элэг муудвал хүний бие махбод тэр чигтээ өвддөг. Тиймээс элгээ хайрлах нь маш чухал ажээ. Ийнхүү бид уншигч та бүхэндээ элгээ эрүүл хэвээр нь хадгалах алтан зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ.

Элгээ эрүүлжүүлэх алтан зөвлөгөө Хадгалах
2018-08-25, 12:24

Гэдэс дүүргэдэг жимс, хүнсний ногоонууд

Жимс жимсгэнэ, хүнсний ногоо өдөр тутам хэрэглэснээр хүн өөрт хэрэгтэй амин дэм, шим тэжээлээ авдаг. Гэхдээ зарим төрлийн жимс, хүнсний ногоо гэдэс дүүргэдгийг та мэдэх үү. Магадгүй үүнийг мэддэггүйгээс болоод олон нийтийн газар хаа нэгтээ явж байгаад санамсаргүй хийгээ гаргаж эвгүй байдалд орж мэдэх юм. Ингээд бид танд нэг дор их хэмжээгээр хэрэглэвэл  гэдэс дүүргэдэг  жимс, хүнсний ногоонуудыг танилцуулъя. 

Гэдэс дүүргэдэг жимс, хүнсний ногоонууд Хадгалах

20 жилийн дараа бидний амьдралаас арчигдах зүйлс

Дэлхийн ертөнц өдрөөс өдөрт хувьсаж өөрчлөгдөж байгааг мэддэг ч энэ үйл явц чухам хэрхэн болдог, мөн өөрчлөлтийн үр дүнд ямар зүйлс хэрэглээнээс гарч байгааг бид төдийлөн анзаардаггүй. Нэг л мэдэхэд кассет, товчлууртай гар утас хэрэглээнээс гарсан байх жишээтэй. Тэгвэл 20 жилийн дараа бидний амьдралаас арчигдах зүйлсийн талаар сонирхолтой мэдээлэл хүргэе.

20 жилийн дараа бидний амьдралаас арчигдах зүйлс Хадгалах
2018-08-24, 17:58

Тейлор Свифтийн шинэ найз залуу ил болжээ

Дуучин Тейлор Свифт (Taylor Swift) залуучуудыг бээлий шиг сольдгоороо алдартай. Өдгөө 28 нас хүрч байгаа үзэсгэлэнт дуучны шинэ амрагаар Английн залуу жүжигчин Жой Алвин (Joe Alwyn) тодорчээ. Тэднийг нэлээд эртнээс болзож байгаа гэдгийг нэрээ нууцалсан эх сурвалжууд мэдээлж эхэлсэн ч тэд олны нүдэн дээр анх удаа хамтдаа гарч ирж байгаа нь энэ юм. 

Тейлор Свифтийн шинэ найз залуу ил болжээ Хадгалах

Учир битүүлгээр алга болсон судалгааны багийнхан

Шинэ газар орон нээнэ гэдэг үнэхээр сонирхолтой хэдий ч аз сорьсон ажил байсан нь лавтай. Харин зарим тохиолдолд агуу нээлт хийхээр яваад алга болсон хүмүүсийн түүх цөөнгүй байдаг аж. Тэгвэл бид энэ удаа уншигчдадаа судалгаа хийхээр яваад учир битүүлгээр ор мөргүй алга болсон хүмүүсийн тухайн хачирхалтай түүхийг хүргэхээр бэлтгэлээ.

Учир битүүлгээр алга болсон судалгааны багийнхан Хадгалах
2018-08-24, 16:24

Бүлээн усанд орой бүр суугаарай, яагаад гэвэл...

Савтай бүлээн усанд суугаад л эрүүл мэндийн зарим асуудлаасаа салчихна гэхээр танд итгэмээргүй санагдаж байгаа биз? Гэсэн ч энгийн атлаа үр дүнтэй дараах зургаан жорыг америкчууд тун өргөн хэрэглэдэг ажээ. Уг эмчилгээний үр дүнд та шулуун гэдэс болоод үтрээний өвчнөөс сэргийлж чадна. Мөн цусны эргэлт сайжирч, эмчилгээ илүү үр дүнтэй болдог гэдгийг санаарай. Элдэв эм тариа хэрэглэж биеэ хордуулахгүйгээр гэрийн нөхцөлд хийхэд боломжтой гэдгээрээ онцлог. Ингээд танд дараах зургаан жорыг санал болгоё.

Бүлээн усанд орой бүр суугаарай, яагаад гэвэл... Хадгалах

Эмээ нь тамхи татдаг бол ач нь аутизмтай төрөх магадлал өндөр

Английн Засгийн газрын харьяа эрүүл мэндийн газраас хийсэн судалгаагаар тамхичин хүн жилд 5000 ширхэг тамхи татдаг гэж мэдээлжээ. Ингэснээр хүн хэр их мөнгө, цаг хугацааг эрүүл мэндээ үгүй хийхэд зарцуулдаг нь харагдаж байна. Орчин үед хүмүүс электрон тамхи татах нь олширсон ч энэ нь жирийн тамхинаас ялгаагүй хор хөнөөлтэйг тэр бүр ухаардаггүй. Мөн тамхичин хүмүүс өөрөөсөө гадна өрөөлийг ч хордуулж байдаг. Тиймээс бид танд тамхинаас хэрхэн гарах талаар үр дүнтэй найман аргыг танилцуулж байна. Та хайртай дотны хүндээ энэ мэдээллийг түгээж, тэднийг авраарай.

Эмээ нь тамхи татдаг бол ач нь аутизмтай төрөх магадлал өндөр Хадгалах
2018-08-24, 14:00

Холливудын хамгийн үлгэр жишээ эцэг эхчүүд

Цаг наргүй их ажил, ар гэрээ авч явах хүндхэн ачааны хажуугаар хүүхэд өсгөнө гэдэг амаргүй даваа. Холливудын одуудын хувьд энэ нь бүр ч боломжгүй зүйл мэт санагдана. Гэхдээ тэдэн дунд хүүхдэдээ  цаг заваа харамгүй зориулж, сайн хүн болгон өсгөж хүмүүжүүлдэг аав ээж олон бий. Ингээд Холливудын хамгийн үлгэр жишээ эцэг эхчүүдийг уншигчдадаа танилцуулахаар бэлтгэлээ.

Холливудын хамгийн үлгэр жишээ эцэг эхчүүд Хадгалах