Та үүнийг мэдэх үү?

Сав дэлхийн сонин сайхан бүхнийг хамж шимэн хүргэдэг "Та үүнийг мэдэх үү?" дугаар маань та бүхнийхээ сонорт бууж, мэлмийг мялаахад бэлэн боллоо. Энэ удаагийн дугаарт уншигчдынхаа мэдлэгт хөрөнгө оруулахаар дэлхий ертөнцийн тухай онц сонирхолтой зүйлсийг багтааж бэлтгэлээ. Ингээд хамтдаа судалж дуусашгүй их нууцыг өөртөө агуулсан дэлхий, гараг эрхэсийн тухай сонирхолтой мэдээллүүдтэй танилцъя. 

Та үүнийг мэдэх үү?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Эверест дэлхийн хамгийн өндөр уул биш

Хүн бүхэн дэлхийн хамгийн өндөр уулыг "Эверест" хэмээн бодож явдаг. Гэтэл "Mauna Kea" галт уул нь далайн түвшнээс дээш 4,207 метр өндөртэй бөгөөд далайн гүнд 6,000 метр нь оршдог тул хүмүүсийн нүдэнд харагддаггүй байна. Ингэснээр тус уул нь бэлээсээ оргил хүртлээ нийт 10,203 метр болж байгаа юм. Харин Эверестийн хувьд 8,848 метр өндөртэй бөгөөд "Mauna Kea"-аас 1,355 метрээр намхан аж.

Эверест дэлхийн хамгийн өндөр уул биш

2 Хязгаарын хэмжээ

"Карман зураас" нь далайн түвшнээс 100 км-ийн зайд байрладаг нөхцөлт зураас юм. Энэ нь дэлхийн гадаргыг тойрон харагддаг бөгөөд уур амьсгалаас хамаарч тодорч бүдгэрдэг байна. 

Хязгаарын хэмжээ

3 Дэлхийн хамгийн хуурай газар Антарктикд байдаг

Манай дэлхийн хамгийн хуурай газар нь Чилийн Атакама цөл хэмээгддэг байсан бөгөөд тэнд хэдэн мянган жил хур тунадас ороогүй гэдэг. Харин үнэн хэрэгтээ хамгийн хуурай газар бол Антарктид тивийн "McMurdo" хөндий ба тус газарт 2 сая жил хур дуслаагүй гэдэг. Үүнээс гадна энэхүү газарт хамгийн хүчтэй салхи салхилдаг байна. 

Дэлхийн хамгийн хуурай газар Антарктикд байдаг

4 Маш бага хэмжээтэй цэвэр ус

Дэлхий дээрх нийт усны 97 хувийг далай тэнгис бүрдүүлдэг. Харин далайн ус нь хэт их эрдэс агуулдаг тул, унданд хэрэглэхэд тохиромжгүй байна. Нийт усны үлдсэн 3 хувь цэвэр ус байх бөгөөд тус усны 70 хувь нь мөсөн гол, 20 хувь нь Байгаль нууранд агуулагддаг. 

Маш бага хэмжээтэй цэвэр ус

5 Дэлхийн хамгийн эртний сүм

Манай гарагийн хамгийн эртний сүм бол өнөөгийн Турк улсын газар нутагт байрлах "Göbekli-Tepe" сүмийн цогцолбор юм. Судлаачид тус сүмээс үлдсэн багана, хана зэргийг шинжилсний үндсэн дээр, 11,000 жилийн өмнө энэхүү сүм баригдаж байсныг тогтоож, дэлхийн хамгийн эртний байгууламж хэмээн нэрлэх болсон билээ. 

Дэлхийн хамгийн эртний сүм

6 Сар нь дэлхийн нэг хэсэг байсан

Швейцарын эрдэмтдийн үзэж байгаагаар, 4.36 тэрбум жилийн өмнө, дэлхий "Тайе" гэх гарагтай мөргөлдөж, сарыг үүсгэсэн хэмээжээ.

Сар нь дэлхийн нэг хэсэг байсан

7 250 сая жилд тивүүд дахин нэгдэнэ

Таны мэдэж байгаачлан, 335-175 сая жилийн өмнө оршин байсан Панган тивийг Лаурасси, Гондванд хэмээн 2 хуваасан бөгөөд хожим нь бидний мэдэх тивүүд болон хуваагдсан билээ. 
Эрдэмтдийн таамаглаж байгаагаар, 250-300 сая жилийн дараа бүх тивүүд нэгдэн, ганц бие болж, сүүлчийн "Pangea" гэж нэрлэгдэх магадлал өндөр байгаа аж. 

250 сая жилд тивүүд дахин нэгдэнэ

8 Ганцхан бактер дэлхий дээрх бүх амьд биетийг устгаж чадна

Массачусетын Технологийн Институтын эрдэмтдийн гаргасан онолоор,  амьд амьтдын 90% нь дэлхийн гадаргуугаас алга болсон бөгөөд энэ нь "метосарцин" гэж нэрлэгддэг бактерийн үйлчилгээтэй холбоотой юм.
252 сая жилийн өмнө далай тэнгис ихэссэнээр, шавьж, амьтад үхэлтэй нүүр тулахад хүрсэн байдаг. Ингэснээр өөр шинэ төрлийн амьтад гарч ирэн, өмнөх аварга том биетэй амьтад домог болон үлдсэн билээ.

Ганцхан бактер дэлхий дээрх бүх амьд биетийг устгаж чадна

9 Манай дэлхий үргэлж харанхуйд живж байдаг

Дэлхийн гадаргын 71 хувийг далай тэнгис бүрдүүлдэг билээ. Харин усны гадарга нь нарны гэрлийн тусламжтайгаар гэрэлтэж харагддаг бөгөөд нар бага туссан үед манай дэлхий тас харанхуй харагддаг аж. 

Манай дэлхий үргэлж харанхуйд живж байдаг

10 Ойрхон газруудын цагийн зөрүү

Америкийн Самоа арал нь Киритимати арлаас 2,000 км-ийн зайд байх бөгөөд хоорондоо 25 цагийн зөрүүтэй байна. 

Ойрхон газруудын цагийн зөрүү

11 4.5 тэрбум жилийн өмнө дэлхий ямар байсан бэ?

Хэрвээ бид 4.5 тэрбум жилийн өмнөх үе рүү явж чадвал, манай дэлхий цэнхэр биш улаан харагдах болно. Дэлхий тив гарагтай мөргөлдсөний улмаас сар үүсч, мөн асар их хог хаягдал бий болсон тул дэлхий улаан шаргал өнгөтэй харагддаг байжээ. 

4.5 тэрбум жилийн өмнө дэлхий ямар байсан бэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()