Монголын үзэсгэлэнт охид (75 фото) №158

Та бүхэн сайхан амарцгааж байна уу? Энхрий бяцхан үрсээ гоёж гоодон, эрдэм номын өргөөнд нь хөтлөн очих өдөртөө догдлон сууна уу. Хуй салхи мэт хийсэн өнгөрөх цаг хугацаа ямар ч хурдан юм бэ. Нэг л мэдэхэд алтан шаргал намар айлчлан ирж, ажил амьдрал буцалсан сарууд биднийг угтан авлаа. Зогсолтгүй эргэлдэх амьдралын тойрогт орсон таны сайхан дурсамжийг сэдрээж, эрч хүч өгөхөөр "Монгол охид" цувралынхаа цоо шинэ дугаарыг толилуулж байна. Эх орныхоо үзэсгэлэнт бүсгүйчүүдээ хайрлаж, хамгаалж яваарай.

Монголын үзэсгэлэнт охид (75 фото) №158 Хадгалах
2018-09-02, 19:19

Дэлхий ертөнц тааварлашгүй гэдгийг нотлох баримтууд

Амьтны болон ургамлын ертөнц бидний төсөөлж байснаас тэс өөр байх магадлалтай хэмээн та бодож үзсэн үү? Тэд наргиж, бодож, хов базаж, хоорондоо нөхөрлөж, хөдөлмөрлөж хүртэл чаддаг гэнэ шүү. Жишээлбэл нэг жижиг савыг зөгийн балаар дүүргэхийн тулд 22.7 мянган зөгий ажиллах хэрэгтэй болдог аж.

Дэлхий ертөнц тааварлашгүй гэдгийг нотлох баримтууд Хадгалах

Хойд солонгосчуудын өдөр тутмын амьдрал

Хойд Солонгос улс хамгийн нууцлаг, хаагдмал орон гэдгээрээ дэлхий даяар алдартай билээ. Дэлхийн хөгжил дэвшлийн ард хоцорч, хүмүүст хүйтэн хөндий мэдрэмж төрүүлж, айдаст автуулдаг тус улсын нэг өдөр хэрхэн өнгөрдөг бол? Хятад улсад амьдардаг, Герман гаралтай гэрэл зурагчин Кристан Петерсон-Клосен (Christian Petersen-Clausen) Хойд Солонгос улсад амарч, ард иргэдийнх нь өдөр тутмын амьдралтай танилцжээ. Тэрээр тэдний аж амьдралыг гэрэл зургийн хальснаа буулгасан бөгөөд хамтдаа түүний зургийн цомгоор аялцгаая.

Хойд солонгосчуудын өдөр тутмын амьдрал Хадгалах

Эрүүл зөв хооллохын тулд юу хийх ёстой вэ?

Түргэн хоолоо идсэнийхээ дараа бидний ихэнх нь “Би өнөөдөр сүүлийн удаа түргэн хоол идэж байна. Маргаашнаас эрүүл зөв хооллох болно” хэмээн өөрөө өөртөө амлалт өгдөг. Харамсалтай нь энэ зуршилдаа дассан хүмүүсийн хувьд зөв хооллоно гэдэг тийм ч таатай, бас амттай санагддаггүй. Гэтэл үнэн хэрэгтээ зөв хооллох гэдэг тийм ч хэцүү зүйл биш бөгөөд дараах зөвлөгөөг дагаснаар та багахан хугацаанд эрүүл хооллолтыг хэвшил болгож чадна.

Эрүүл зөв хооллохын тулд юу хийх ёстой вэ? Хадгалах

Аль нь ээж нь вэ?

Үргэлж залуу сайхан гоо үзэсгэлэнгээ хадгалж үлдэхийг хүсэж байгаа эмэгтэйчүүдийн хувьд цаг хугацаа тийм ч таатай анд нөхөр биш юм. Гэр бүл, ажил амьдралын төлөө гэж явсаар байтал эмэгтэйчүүд гоо үзэсгэлэндээ төдийлөн анхаарах цаг зав гардаггүй билээ. Тэгвэл өнөөдөр та бүхэнд гоо үзэсгэлэнгээ хадгалж чадсан гайхалтай ээжүүдийг танилцуулж байна. Тэд охинтойгоо үеийн мэт харагдах нь гайхалтай.

Аль нь ээж нь вэ? Хадгалах

Дэлгүүр хэсэхдээ бид яагаад их мөнгө үрдэг вэ?

Ганц цүнх авах гэж дэлгүүр ороод төлөвлөөгүй баахан зүйлс авчихаад дараа нь харамсдаг уу. Яг яах гэж дэлгүүр оров оо гэж амаа барих үе бидэнд бишгүй тохиолддог. Тэгвэл бид уймраа эсвэл үрэлгэндээ дэлгүүр хэсэхдээ төлөвлөөгүй худалдан авалт хийдэггүй юм байна. Судлаачдын хэлж буйгаар бизнес эрхлэгчид биднийг илүү их худалдан авалт хийлгэх олон янзын арга сэдсэн байдаг аж. Ингээд бид уншигчдадаа зориулж дэлгүүр хэсэхдээ мөнгөө гамнах сэтгэлзүйн аргуудыг танилцуулъя. 

Дэлгүүр хэсэхдээ бид яагаад их мөнгө үрдэг вэ? Хадгалах

Гэртээ "Фанта" ундаа хийж сурцгаая!

"Фанта"-ны амттай, эрүүл бас маш амтлаг компотыг гэрийн нөхцөлд хэрхэн бэлтгэх аргыг танд хүргэж байна. Энэхүү ундаа нь мэдээж дэлгүүрт зардаг савлагаатай "Фанта"-г бодвол химийн ямар нэгэн орц найрлагагүй гэдгээрээ онцлог. Хүүхдүүд үүнд маш их дуртай байдгийг орос бүсгүйчүүд хэлж байна. Томчуудад ч гэсэн таалагдана гэдэгт итгэлтэй байна. Ингээд танд орцыг нь танилцуулъя.

Гэртээ "Фанта" ундаа хийж сурцгаая! Хадгалах
2018-09-01, 17:52

Банкны дээрмийн загалмайлсан эцгүүд

Зохион байгуулалттайгаар банк дээрэмдэх явдал аль ч үед нийгэмд томоохон дуулиан тарьж, хэн гээч аавын хүү ийм бөх зүрх гаргасныг бүгд л мэдэхийг хүсдэг шүү дээ. Тэгвэл үүнд нь хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн багагүй хувь нэмрээ оруулж, хэрэгтнүүдийг цуутай дээрэмчин хэмээн цоллоход хүргэдэг. Энэ удаа бид танд банкны дээрмийн хэрэгт "анхдагч" гэж бүртгэгдсэн үйл явдал, дээрэмчдийн талаарх хачирхалтай баримтуудыг сонирхуулъя. 

Банкны дээрмийн загалмайлсан эцгүүд Хадгалах

Франц зураачийн халуухан бүтээлүүд

Франц гаралтай зураач Томас Салиот (Thomas Saliot) сүүлийн 20 жилийн туршид дэлхийн олон олноор аялжээ. Ийнхүү аялахдаа тэрээр орон орны бүсгүйчүүдийн байгалиас заяасан төрөлх гоо сайхныг олж харсан байна. Тиймээс өөрийн мэдэрсэн, харсан зүйлээ зургаараа бусдад илэрхийлэхийг оролдсон аж. Бид уншигч та бүхнийхээ амралтын өдөрт зориулан түүний онцгой бүтээлүүдийг хүргэхээр бэлтгэлээ, хүлээн авна уу.

Франц зураачийн халуухан бүтээлүүд Хадгалах
2018-09-01, 12:01