2022 оны хаврын гадуур хувцасны чиг хандлага

Хаврын улирал ирж хүн бүр хувцсаа нимгэлж, гоёж гангарах цаг ирлээ. Тэгвэл энэ жилийн хаврын гадуур хувцасны загварын чиг хандлага ямар байх талаар загвар зохион бүтээгч Наз Маер танилцуулжээ.

2022 оны хаврын гадуур хувцасны чиг хандлага Хадгалах

Өөрөө өөртөө өгөөмөр байж сурах хэрэгтэйг өөрийн туршлагаараа харуулсан 15 алдартан

21-р зуун гарснаар хүний өөртөө итгэх итгэл, өөрөө өөрийгөө хайрлах сэтгэлийг цахим сүлжээнд байршуулсан засч янзалсан зурагнуудыг “таалагдлаа” сэтгэгдлүүд л өдөөх болжээ. Энэ удаад бид өөрөө өөрийгөө байгаагаар нь хайрлаж сурах хэрэгтэй гэдгийг харуулж яваа алдартнуудын түүхээс хүргэж байна.

Өөрөө өөртөө өгөөмөр байж сурах хэрэгтэйг өөрийн туршлагаараа харуулсан 15 алдартан Хадгалах
2022-04-12, 14:16

Өнгөрсөн онд 1261 хүүхэд үрчлүүлсэн байна

Насны бүлгээр нь авч үзвэл 3 хүртэлх насны 572, 3-6 насны 295, 7-9 насны 112, 10 ба түүнээс дээш насны 282 хүүхэд үрчлэгдсэн байна. Үрчлэлийн зөвлөлийн журмын дагуу хүүхдийн ээнэгшин дасалт, өсөлт хөгжлийн тайланг заавал ирүүлж байх ёстой. 0-3 нас хүртэл хагас жил тутам, 4-8 нас хүртэл жил тутам, 8-16 нас хүртэл 2 жил тутамд тайлан мэдээллийг тухайн гэр бүл болон эрх бүхий итгэмжлэл авсан байгууллагаараа дамжуулж ХНХЯ болон ГИХГ ирүүлдэг гэнэ.

Өнгөрсөн онд 1261 хүүхэд үрчлүүлсэн байна Хадгалах
2022-04-12, 12:14

Монгол Улс бүх төрлийн нунтаг металл гарган авах дэвшилт технологи бүхий үйлдвэртэй боллоо

Их Британи, Герман улсын дэвшилт технологид суурилсан, катодын болон хаягдал зэсийг дахин боловсруулж нунтаг металл гарган авах үйлдвэрийг “Талын Метал нунтаг" компани байгуулж, ашиглалтад орууллаа. Нунтаг металлыг дэлхийд Герман, БНХАУ, Япон, Их Британи зэрэг 20 гаруй оронд л үйлдвэрлэж зах зээлд нийлүүлдэг аж. Тэгвэл манай улс анх удаагаа дэлхийн жишигт нийцсэн дэвшилт технологи бүхий төмөрлөгийн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх боломжтой болж байна.

Монгол Улс бүх төрлийн нунтаг металл гарган авах дэвшилт технологи бүхий үйлдвэртэй боллоо Хадгалах
2022-04-12, 12:08

НӨАТ-ын буцаан олголт 4-р сарын 25 гэхэд иргэдийн дансанд орно

"2022 оны I улирлын буцаан олголт 4-р сарын 25 гэхэд иргэдийн данс руу шилжиж дууссан байна" гэж Татварын ерөнхий газраас мэдээллээ. Нийт буцаан олголт авдаг иргэдийн 93% нь нэг улиралд 100 мянган төгрөгөөс доош дүн бүхий НӨАТ-ын буцаан олголт авдаг бол 1 сая төгрөгөөс дээш төгрөгийн буцаан олголт авдаг 3300 гаруй иргэн байна. Улиралд дунджаар нэг хүн 42 мянган төгрөгийн буцаан олголт авдаг. 

НӨАТ-ын буцаан олголт 4-р сарын 25 гэхэд иргэдийн дансанд орно Хадгалах
2022-04-12, 09:30