Дасгал хийж, хоолны дэглэм барихгүйгээр турахад туслах аргууд

2017-11-04, 11:51
17,022

Эмэгтэй хүмүүс магадгүй эрэгтэй хүмүүст ч мөн тулгардаг хамгийн том асуудлуудын нэг нь яах аргагүй таргалалт байдаг. Жингээ хасаж, эрүүл сайхан биетэй болохын тулд мацаг барих, дасгал хийх, тураах бэлдмэл уух гээд маш олон төрлийн арга хэрэглэдэг. Тэгвэл эрүүл, сайхан биетэй болохыг хичээж байгаа хүмүүст зориулсан маш энгийн 9 аргыг танилцуулъя.

Дасгал хийж, хоолны дэглэм барихгүйгээр турахад туслах аргууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Өрөөний дулаанаа багасга

Сайхан биетэй болох хамгийн энгийн бөгөөд эхний арга нь өрөөний дулааныг 20°C орчимд тогтоох юм. Судлаачдын үзэж байгаагаар хүний бие өөрийн дулаанаасаа хүйтэн нөхцөлд байх нь "бор" өөхийг ихэсгэх нөхцлийг бүрдүүлдэг бөгөөд энэхүү өөх нь таны биеийн дулаан хадгалахад туслах ба ингэснээр илүүдэл өөхийг хайлуулда ажээ.

Өрөөний дулаанаа багасга

2 Олон цагийн дасгал сургуулилтын хэрэг байхгүй

Хоол шингэцийг хурдасгахын тулд олон цагаар дасгал хийлдэг цаг ард хоцорчээ. Сүүлийн үед эрдэмтэд 30 секундийн хугацаатайгаар 5 удаа хүнд дасгал хийх нь олон цагаар дасгал хийснээс 200 калори илүү шатаадаг болохыг батлаад байгаа юм. 

Олон цагийн дасгал сургуулилтын хэрэг байхгүй

3 Далайн байцай, замаг гэх зэргийг түлхүү хэрэглэ

Эдгээр төрлийн ногоон ургамалд агуулагддаг "fucoxanthin" гэх нэгэн бодисын ачаар бодисын солилцоо сайжирч улмаар таргалах магадлал өндөр хувиар буурдаг ажээ. 

Далайн байцай, замаг гэх зэргийг түлхүү хэрэглэ

4 Унтахаасаа өмнө өрөөний болон утасныхаа гэрлийг багасгах

Унтахынхаа өмнө ч гэсэн хурц гэрэлтэй байх нь нойр хулжих хамгийн том шалтгаан болдог. Нойр хулжихаас шалтгаалаад бодисын солилцоо удаашрах бөгөөд шөнө дунд өлсөх мэдрэмж төрдөг нь ч үүнээс үүдэлтэй гэнэ. Иймд сайн нойртой байх нь ч мөн жин хасах арга юм шүү.

Унтахаасаа өмнө өрөөний болон утасныхаа гэрлийг багасгах

5 Оливийн тос тогтмол хэрэглэ

Таргалах гол шалтгаануудын нэг нь мэдээж хэтрүүлэн идэх байдаг. Тэгвэл оливийн тос нь биед эрч хүч өгөхөөс гадна өлсөх мэдрэмж төрөхөөс сэргийлдэг ажээ. Гэхдээ оливийн тос худалдаж авахдаа "Extra Virgin" гэсэн бичигтэйг авах хэрэгтэй ба энэ нь шим тэжээл хамгийн ихээр агуулсан гэдгийг илтгэдэг байна. 

Оливийн тос тогтмол хэрэглэ

6 Хоол хүнсээ гичээр амтал

Оксфордын Политехникийн хүрээлэнгээс гаргасан судалгаагаар нэг халбага гич хэрэглэсний дараа бодисын солилцоо даруй 25 хувиар нэмэгддэг ба уг өөрчлөлт идсэнээс хойш багагүй хугацаанд үргэлжилдэг гэнэ шүү. 

Хоол хүнсээ гичээр амтал

7 Төрөл бүрийн тос ашигла

Тос нь илүүдэл өөхийг арилгадаггүй ч бодисын солилцоог нэмэгдүүлж, хоол идэх дуршлыг багасган улмаар хүний сэтгэл санааг сайжруулж, хоолны шингэцийг нэмэгдүүлэх ач тустай. Мөн тосыг биендээ массаж хийхдээ болон лаа хэлбэрээр ашиглах боломжтой. 

Төрөл бүрийн тос ашигла

8 Японы уламжлалт "Match" цай хэрэглэх

"Matcha" гэдэг нь бидний сайн мэдэх ногоон цайтай төстэй ч үр дүнгийн хувьд ялгаатай цайны төрөл юм. "Matcha" цай болон ногоон цай хоёул бодисын солилцоо сайжруулах увдистай ч  "Matcha" цай нь найрлагын хувьд хавьгүй илүү байдаг гэнэ. 

Японы уламжлалт "Match" цай хэрэглэх

9 Инээмсэглэх

Тун энгийн ч эрүүл мэнд, сэтгэл санаанд тустай байгалийн эм юм. Дэглэм барьж, дасгал хийх нь зөвхөн таны биеийг эрүүлжүүлдэг бол инээмсэглэл таны сэтгэлийг эрүүлжүүлэх ач тустай. 

Инээмсэглэх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()