2022 оны хаврын гадуур хувцасны чиг хандлага

Хаврын улирал ирж хүн бүр хувцсаа нимгэлж, гоёж гангарах цаг ирлээ. Тэгвэл энэ жилийн хаврын гадуур хувцасны загварын чиг хандлага ямар байх талаар загвар зохион бүтээгч Наз Маер танилцуулжээ.

2022 оны хаврын гадуур хувцасны чиг хандлага
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Өнгөний холимог

Хоёр болон түүнээс олон өнгө хосолсон хүрэм үргэлж загварлаг байсан бөгөөд та өөрийн хувцаснуудаас энэхүү загварыг бүтээх боломжтой. Жишээлбэл: Дээгүүрээ тод өнгийн хувцас өмсөж, доогуураа арай даруухан хувцсыг сонгож, неон даашинз дээр ганган гоёл чимэглэл зүүж өнгөлөг хувцаслаарай. Үүнээс гадна тод өнгийн геометрын дүрс, тод өнгийн ханцуй бүхий гадуур хувцсыг сонгох нь энэ хаврын тренд байх болно.

Өнгөний холимог

Кимоно

Кимоно болон сул халат мэт бүстэй загвар нь таны хувьд маш эвтэйхэн байх болно. Энэ төрлийн гадуур хувцас нь бүх галбиртай бүсгүйчүүдэд тохирох бөгөөд та ямар ч загварын хэв маягийг эрхэмлэдэг байсан энэхүү гадуур хувцсыг сонгох боломжтой.  

Кимоно

Минимализм

Хэрвээ та галбираа нуухыг хүсэж байвал минималист элдэв гоёл чимэглэлгүй гадуур хувцсыг сонгох нь зүйтэй. Юуны түрүүнд эсгүүрийг сайн ажиглаарай.  

Минимализм

Мөрний шугам доогуур

Энэ төрлийн загвар нь цээж хэсгийн илүүдэл өөхийг дарж өгөх бөгөөд таныг илүү галбирлаг, загварлаг харагдуулна.

Мөрний шугам доогуур

Зөөлөн тренч

Өнгөрсөн улирал загварлаг эмэгтэй бүр тренч цувтай болж байсан билээ. Хэдийгээр бүсгүйчүүд цувыг төдийлөн анхаарч хардаггүй ч энэ бол юугаар ч орлуулашгүй классик загвар юм. Ерөнхийдөө унасан материал бүхий цувыг өмсөх нь нэн тохиромжтой

Зөөлөн тренч

Арьсан цув

Энэ төрлийн гадуур хувцас нь бүх төрлийн галбиртай хүмүүст тохирно. Өргөн бүс бүхий сул загварыг сонгосноор та бэлхүүсээ илүү тодотгож өгнө. Хиймэл матт арьстай, миди урттай цувыг сонгож, цаг агаарын бүхий л нөхцөл байдлын үед өмсөж болно.

Арьсан цув

Үслэг пальто, теди

Хиймэл үсэн пальто, теди загварын оверсайз гадуур хувцас хэдэн улирлын турш загварлаг хэвээр байгаа бөгөөд том гутал, пүүзтэй хослуулж өмсөх нь илүү тохиромжтой. Харин цэвэр үслэг эдлэлийг дэлхий даяар хэрэглэхээс татгалзаж байгаа учир та ч битгий сонгоорой.

Үслэг пальто, теди

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()