1
Таны өдрийн хэмнэл алдагдсан
Өглөө босоод нүүр гараа угаагаад сургууль юм уу, ажилдаа явахаар бэлдэнэ гэх мэт хүн бүрд өдрийн тогтсон хэмнэл байдаг. Харин базуулсан эрчүүд өглөө сэрмэгцээ найз бүсгүйнхээ хүслийг биелүүлэхээр яаравчилдаг. Та бүтэн өдөржин өөрийнхөө биш, зөвхөн түүний хүслийг гүйцэлдүүлсээр таардаг. Энэ тохиолдолд өөртөө цаг гаргана гэдэг ердөө мөрөөдөл болж хувирна. Мэдээж хэрэг найз бүсгүйдээ зориулж цаг гаргах хэрэгтэй ч энэ нь түүний хамгаалагч эсвэл цэрэг шиг байна гэсэн үг биш. Юм бүр хязгаартай гэдгийг санаж яваарай.
2
Найзуудтайгаа уулзахаа больсон
Хэрвээ та сайн хүнтэй учирсан бол найз нөхөдтэйгөө байнга биш ч хангалттай уулзах цаг гаргаж чадна. Харин найз бүсгүй тань хяналтдаа байлгахыг хүсдэг бол найз нөхөдтэйгөө уулзана гэх үед шууд уцаарлах эсвэл тоо томшгүй шалтаг тоочих зэргээр таныг явуулахгүй байх арга сэдэж эхэлнэ. Ерөнхийдөө ийм бүсгүйчүүд өөрөө л таны цор ганц ойр дотнын хүн байхыг хүсдэг гэхэд хилсдэхгүй.
3
Хоббигоо хаяхаас өөр аргагүй болно
Та хөл бөмбөг тоглодог эсвэл зураг зурах дуртай байж болно. Тэр бүгдтэйгээ салах ёс хийхдээ бэлэн байгаарай. Учир нь баздаг найз бүсгүй зөвхөн өөрийнхөө дуртай зүйлсээ танд тулгаж, өөрт тань илүү хобби хэрэггүй мэт сэтгэгдэл төрүүлж тархийг тань угаана.
Та хоёрын хэн хэн нь ижил хоббитой бол сайн хэрэг. Гэхдээ танд тэдгээр зүйлс нь таалагддаггүй бол хүсэхгүй зүйлээ хүчээр хийх шаардлагагүй. Хэрвээ таны найз бүсгүй зориудаар танд бодлоо тулгаж байвал тэр таны хүсэл зоригийг удирдах гэж оролдож байна гэсэн үг.
4
Та арай өөрөөр хооллодог болсон
Та сайхан тостой цуйван идэх дуртай гэж бодъё. Харин найз бүсгүйтэй болсноос хойш дэглэм барьж, түүний хяналт дор өдрийн 24 цагийг өнгөрүүлдэг болсон бол шударга бус хэрэг болно. Мэдээж найз залуугаа эрүүл хооллоход санаа тавих нь сайхан ч түүний ходоодыг удирдана гэдэг арай л хэтэрсэн хэрэг болно гэдгийг бараг бүх залуус хүлээн зөвшөөрнө.
5
Өөрийн тань буруу биш байсан ч та уучлал гуйдаг болсон
Хэрүүл маргаангүй харилцаа гэж юу байх вэ? Үнэндээ хосууд маргалдаж байж зарим асуудлын учрыг олдог шүү дээ. Гэхдээ та түүнийг уурлуулахаас үргэлж айж, түүний буруу байсан ч өөрөө гэм хийсэн юм шиг гэлбэлзэн, уучлалт гуйдаг болсон бол та жинхэнээсээ базуулжээ. Мэдээж хэрэг буулт хийх үе харилцаанд олон гарна. Харин үргэлж таны буруу, та л болж бүтэхгүй гэсэн хэв маяг тогтох юм бол харилцаагаа эргэж харах цаг болсон байна гэсэн үг.
6
Түүнээс салахгүйн тулд чадах бүхнээ хийдэг
Базуулсан найз залуугийн гол шинж нь найз бүсгүйгээ салаад явах вий гэж үргэлж айдаг, үүнээс зайлсхийхийн тулд чадах бүхнээ хийдэг байдал юм. Та түүний хэлсэн ямар ч зүйлийг хийхэд бэлэн байвал өөрийгөө жинхэнээсээ базуулсанд тооц.
Амин чухал зүйл дээр өөрийгөө гаргуунд гаргах хэрэгтэй ч өөртөө итгэх итгэлийг тань үгүй хийж, найз залуу биш жинхэнэ боол болгож хувиргаж байгаа бүсгүйтэй цаашдын ирээдүйгээ хамтдаа төлөвлөх хэрэгтэй эсэхээ дахин нэг нягтлах хэрэгтэй болов уу.