Дааврын тэнцвэртэй байдлыг хэрхэн хадгалах вэ?

Эмэгтэйчүүдийн хувьд даавар гэдэг маш чухал зүйл байдаг бөгөөд дааврын тэнцвэрт байдал алдагдсанаар сэтгэл санаа тавгүйтэх, жин нэмэх, турах гэх мэт эрүүл мэндэд сөрөг үр дагавартай. Дааврын тэнцвэрт байдал нь бидний хэрэглэж буй хоол хүнснээс ихээхэн шалтгаалдаг аж. Ингээд хэрхэн дааврын тэнцвэртэй байдлаа хадгалах, тэнцвэржүүлэх талаар зөвлөгөөг бид танд хүргэе.

Дааврын тэнцвэртэй байдлыг хэрхэн хадгалах вэ?

1 Хүнсний эслэг

Дааврын тэнцвэрт байдлыг хангахын тулд эхний ээлжид эслэг агуулсан бүтээгдэхүүнийг хэрэглэх хэрэгтэй. Учир нь эслэг эмэгтэйчүүдийн даавар болох эстрогены ялгарлыг нэмэгдүүлж, тэнцвэртэй байдлыг нь хангахад тусалдаг. Тиймээс хоол хүнсэндээ буудай, маалингын үр болон чиа үрийг хэрэглэхээс гадна нэмэлтээр цэвэр эслэг авч хэрэглэхийг бид зөвлөж байна. Үүнээс гадна шинэхэн жимс, хүнсний ногоо эслэгээр баялаг гэдгийг мартаж болохгүй.

Хүнсний эслэг

2 Ногоон навчит ногоо хэрэглэх

Дааврын өөрчлөлт нь хооллолттой холбоотой байдаг учир хүнсэндээ ногоон навчит ногоо түлхүү хэрэглэх шаардлагатай. Брокколи, хятад байцаа, манжин, салат навч, бууцай зэрэгт фитонутриент гэх бодис ихээр агуулагдсан байдаг бөгөөд энэ нь дааврын тэнцвэрт байдлыг хадгалахад тусалдаг.

Ногоон навчит ногоо хэрэглэх

3 Маалингын тос

Маалингын тос ашигтай хүчил болон омега-аар баялаг учир эстроген дааврын тэнцвэртэй байдлыг хадгалдаг байна. Тиймээс өглөөний цайгаа уухаас 30 минутын өмнө нэг хоолны халбага маалингын тос хэрэглэхийг зөвлөе. Араас нь тараг, шүүс уух хориотой. Энэ нь ходоодны өөх тосны шимэгдэлтийг бууруулдаг. 

Маалингын тос

4 Согтууруулах ундаа болон гурилан бүтээгдэхүүн

Дааврын тэнцвэртэй байдлыг хангахын тулд хүнснээсээ согтууруулах ундаа болон гурил, гурилан бүтээгдэхүүнийг хасах хэрэгтэй. Үүнээс гадна хүүхдийн будаа, цагаан будааны хэрэглээгээ ч багасгах нь зүйтэй. Эдгээр бүтээгдэхүүнүүд дотоод шүүрлийн эрхтнүүдийг гэмтээдэг бөгөөд энэ нь дааврын тэнцвэрт бус байдалд нөлөөлдөг.

Согтууруулах ундаа болон гурилан бүтээгдэхүүн

5 Химийн гаралтай бүтээгдэхүүн

Орчин үед химийн гаралтай бүтээгдэхүүн ихээр худалдаалагдах болсон бөгөөд энэ бүхнийг бид мэдэхгүйгээр хэрэглэх нь элбэг байдаг.  Жишээлбэл: Хуванцар сав, түлэгдэлтийн эсрэг давхаргатай сав суулга гэх мэт. Үүнээс гадна гэр ахуйн цэвэрлэгээний бүтээгдэхүүний үнэр, жирэмслэлтээс хамгаалах эм зэрэг нь дааврын өөрчлөлтөд нөлөөлдөг байна.

Химийн гаралтай бүтээгдэхүүн

6 Кофеин

Кофеин хэтрүүлэн хэрэглэх нь дааврын системд нөлөөлдөг болох нь судалгаагаар батлагдсан. Кофеин агуулсан бүтээгдэхүүн хэтрүүлэн хэрэглэх нь кортизол дааврын түвшинг нэмэгдүүлж, дотоод шүүрлийн эрхтэнд сөргөөр нөлөөлдөг гэнэ. Ингээд бодисын солилцоо муудах, сарын тэмдэг өвдөлттэй ирэх гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. Тиймээс хэрвээ та их хэмжээний кофе уудаг бол кофены хэрэглээгээ багасгаарай.

Кофеин

7 Омега-6

Хагас ханасан омега-6 тос нь дааврын тэнцвэрт байдалд муугаар нөлөөлдөг байна. Цэвэршүүлсэн ургамлын тос, самрын тос, маргарин зэргийг хүнсэндээ битгий хэрэглээрэй.

Омега-6

Дээр дурдсанаас гадна:

  • Сэтгэл санааны байдалдаа ихээхэн анхаарал хандуулах хэрэгтэй. Тогтмол стресстэй эсвэл сэтгэл зүйн хувьд таагүй мэдрэмжтэй байвал кортизол буюу стрессийн дааврын түвшин нэмэгдэхэд нөлөөлдөг байна.
  • Бэлтгэл хийдэг бол хүнд жингээр дасгал хийх шаардлагагүй. Энэ нь эрчүүдийн даавар болох тестостерон ялгаруулж, таны эмэгтэйлэг байдал алдагдана.  
  • Хангалттай сайн унтаж амрах нь дааврын тэнцвэрт байдлыг хангахад эергээр нөлөөлөх учир өдөрт 7-8 цаг унтаарай.

Хэрвээ дээр дурдсан зөвлөгөө танд сайнаар нөлөөлж чадаагүй бол мэргэжлийн эмчид хандаж, шаардлагатай шинжилгээг өгөхийг зөвлөж байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()