Хайрыг өвөрмөцөөр илэрхийлдэг Япон гэрэл зурагчийн бүтээлүүд

Өөрийн хайртай хүнтэйгээ нэг бие цогцостой болсон мэтээр та өөрийгөө төсөөлж байсан уу? Тэгвэл энэхүү санааг гэрэл зурагчин Харухико Кавагучи (Haruhiko Kawaguchi) өлгөн авч тун сонирхолтой гэрэл зургийн цуглуулгыг гаргасан байна. Тэрээр жинхэнэ ойр дотно хүмүүсийн сэтгэл санааны байдлыг илэрхийлэхийн тулд тун өвөрмөц арга сэджээ. 

Хайрыг өвөрмөцөөр илэрхийлдэг Япон гэрэл зурагчийн бүтээлүүд

Энэхүү "Шинэхэн хайр" төслөөрөө Харухико Кавагучи хайрын мэдрэмжийг "удаан хугацааны турш хадгалах"-ыг зорьсон гэжээ. Ингэхдээ тэрээр хайрт хосуудыг уутанд хийгээд хамаг агаарыг нь вакум технологи ашиглан соруулж авдаг гэнэ. 

Энэхүү этгээд аргын тусламжтай хүн хоорондын хайрыг илүү удаан хадгалж болно хэмээн Харухико өөрөө мэдэгджээ. 

Харухико эхний ээлжид оройн цагаар амьдрал буцлах цэнгээний газруудаар явж "шөнийн амьдралтай" хүмүүсийг олдог. 

Дараа нь тэрээр тэрхүү хүмүүст өөрсдийн харилцаагаа шинэ шатанд гаргахыг хүсэж байгаа эсэхийг асуудаг аж. 

Хэрвээ тэд зөвшөөрвөл гэрэл зурагчин маань ийнхүү тэдний хайрыг "баглаж" бэлдээд олны хүртээл болгодог ажээ. 

Уутнаас агаарыг нь соруулсны дараах хэдхэн хормын дотор Харухико зургаа дардаг бөгөөд энэ л мөч тэрхүү хүмүүсийн хайрын бүрэн илрэл болдог байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()