"Сатанист" шашинтнуудын мөрддөг зарчмууд

Сатаны шашны урсгалыг 1960 оны үед Антон Ла-вей (Anton LaVey) үүсгэн байгуулсан бөгөөд тэрээр “Сатаны номлол”-ыг бичиж, Сатаны сүмийг хүртэл босгожээ. Сатанизм Ла-вейг дэлхий даяар эрх чөлөө, өөрийгөө хөгжүүлэх, хувь хүн болж хөгжих, шударга бусын эсрэг тэмцэгч мэтээр хүлээж авдаг. Шашны урсгал бүхэн өөрийн гэсэн дэгтэй гэдгийг бид сайн мэднэ. Тэгвэл Сатан шашны хувьд дараах журмыг баримталдаг бөгөөд 1, 2 болон 8-ийг бүр ягштал сахидаг гэнэ шүү.

"Сатанист" шашинтнуудын мөрддөг зарчмууд

  1. Хэн нэгэн танаас тусламж хүсээгүй байгаа тохиолдолд зөвлөгөө өгч, өөрийн үзэл бодлыг илэрхийлэх хэрэггүй.
  2. Бусад хүмүүс таны зовлонг сонсмоор байгаа гэдэгт итгэлтэй болох хүртлээ өөрийн зовлонгийн талаар бүү ярь.
  3. Айлд байхдаа хүндэтгэлтэй байж чадахгүй бол яв.
  4. Хэрвээ танай гэрт ирсэн зочин танд төвөгтэй санагдаж байвал түүнтэй бүдүүлэг харьцаж болно.
  5. Хэрвээ хамтрагч тань тантай дотно харилцаанд орохыг хүсэж байгаагаа илэрхийлээгүй бол өөрөө эхлүүлэх хэрэггүй.
  6. Бусдын өмчид зөвшөөрөлгүй бүү хүр. 
  7. (Ид шидийн хүчний талаар учир алгасъя)  
  8. Тантай холбоогүй зүйлд гомдоллох хэрэггүй.  
  9. Жаахан хүүхдүүдийг битгий гомдоо.
  10. Биеэ хамгаалах болон хооллохоос бусад тохиолдолд амьтны амийг бүү хороо.  
  11. Олон нийтийн газар бусдад бүү саад бол. Хэрвээ хэн нэгэн танд саад болж байвал түүнээс болихыг хүсээрэй. Харин тэр танд саад болсон хэвээр байвал түүнийг шийтгэ.  

Сатаны 9 нүгэл:

  • Мунхаг байдал
  • Хийрхэл 
  • Солипсизм (надаас өөр хэн ч энэ дэлхийд оршин тогтнодоггүй, амиа хичээсэн байдал)
  • Өөрийгөө хууран мэхлэх
  • Сүргийн сэтгэлгээг дагах
  • Алсын хараа муутай
  • Өвөг дээдсийнхээ үзэж туулсанг мэдэхгүй байх
  • Бүтээлч байдлын эсрэг их зан
  • Гоо зүйн зарчмын дутагдал

Анхны “Сатаны сүм”-ийг 2013 онд Харвардын сургуулийн төгсөгчид байгуулсан бөгөөд муу бүхний эсрэг тэмцэж, шинжлэх ухааны амжилт бүхнийг дэмжих зорилгоор байгуулжээ. Шинэ сатанчуудын журам нь:

  • Хүн бүр бүх зүйлд өрөвч сайхан сэтгэлээр, ухаалаг хандах хэрэгтэй.
  • Шударга ёсны төлөө тэмцэл – Бүх хүмүүс, хууль журам шударга ёсны төлөө байх ёстой.
  • Зөвхөн тухайн хүний зөвшөөрлийн дагуу биед нь хүрэх боломжтой.
  • Бусад хүмүүсийн эрх чөлөөг хүндэтгэх хэрэгтэй бөгөөд бусдын эрх чөлөөнд санаатай болон санаандгүй байдлаар хандах нь өөрийнхөө эрх чөлөөг боогдуулж байна гэсэн үг.
  • Хэн нэгний итгэл үнэмшил шинжлэх ухаанаар батлагдсан байх ёстой. Өөрийн хүсэлд нийцүүлж, шинжлэх ухааны баримтыг өөрчлөх ёсгүй.
  • Хүн бүр алдаа гаргах эрхтэй. Алдаа гаргасан хүн бүр алдаагаа засаж, бусдад учруулсан хохирлоо барагдуулах ёстой.
  • Сургаал бүр алив сайн сайхны төлөө байх бөгөөд энэрч хайрлах сэтгэл, мэргэн оюун, шударга ёс  бүхнийг ялах учиртай. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()