Хүний мах иддэг "муурын сахалт" омгийнхон

Жил ирэх тусам дэлхий даяаршиж байгаа гэдэг ч биднээс тэс өөр ертөнцөд амьдардаг овог аймгууд байсаар байгаа билээ. Тэгвэл та бүхэндээ Перу улсын нутагт Амазоны ширэнгэн ойн гүнд орших Матсес омгийг танилцуулж байна.

Хүний мах иддэг "муурын сахалт" омгийнхон

Матсес омгийнхон хүний махан идэштэй буюу "каннибал" гэдгээрээ эртнээс алдартай байв. Тус омгийн эмэгтэйчүүд нь сахал болон шивээсээр гоо үзэсгэлэнгээ тодотгодог. Тодруулбал дал модны хатуу навчийг цуулж, нарийхан ширхэглэж бэлдээд хамрынхаа хоёр талд тогтоодог аж.

Омгийн насанд хүрсэн гишүүн бүр хамартаа сахал тогтоох зориулалттай хэдэн арван нүх гаргадаг.

Мөн омгийн эмэгтэйчүүд цээж хэсгээрээ хувцас өмсдөггүй, шивээс, будгаар л биеэ гоёдог.

Матсес омгийн хүүхдүүд нүүрэн дээрээ улаан өнгийн тосон будаг түрхдэг бөгөөд энэ нь муу муухай зүйлээс хамгаалах тус омгийн итгэл үнэмшил гэж хэлж болно.

Хэдийгээр Матсес омог эртний махчин уламжлалаа орхисон хэдий канибализмтай холбоотой итгэл үнэмшлээ алдаагүй. Матсес омгийн нэгэн иргэн хэлэхдээ түүний өвөг эцэг насан өөд болох үед үр хүүхдүүд нь түүний хөлийг хувааж идсэн байна.

Ингэснээр тэдний өвөг дээдсийн сүнс амар амгалан газар очно хэмээх сүсэг бишрэлдээ одоо хүртэл итгэдэг байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()