Бидний өнөөг хүртэл итгэсээр ирсэн худал зүйлс

Бид ямар нэгэн цуу яриа, ам дамжсан яриа, зарим тохиолдолд үлгэрт итгэх дуртай байдаг билээ. Тэгвэл энэ нь заримдаа шинжлэх ухаантай нийцдэггүй бөгөөд эрдэмтэд үгүйсгэсэн байдаг. Ингээд бидний одоог хүртэл итгэж ирсэн худал ойлголтуудыг та бүхэнд хүргэе. Харин эрдэмтэд эдгээр ойлголтуудыг худал болохыг баталсан ажээ.

Бидний өнөөг хүртэл итгэсээр ирсэн худал зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хулгана бяслаганд дуртай

Бяслагны сайхан амт үнэрт нь татагдахгүй байхын аргагүй билээ. Эрт дээр үед бяслагийг хадгалахдаа ямар нэгэн уут, саванд хийж хадгалдаггүй байсан учир хулганууд хамгийн түрүүнд бяслагийг мэрчихсэн байдаг байжээ. Үүнээс хулгана бяслагт дуртай гэх ойлголт үүссэн болов уу.

Хулгана бяслаганд дуртай

2 Хүүхдүүд элсэн чихэр идээд уур уцаартай болдог

Хүүхэд биеэ зөв авч явж чадахгүй байгаа нь үнэндээ хүүхдийн сэтгэл зүйтэй холбоотой. Хүүхдийн элсэн чихрийн хэрэглээ том хүнийхээс их байдаг гэдгийг мартаж болохгүй хэдий ч хүүхдийнхээ элсэн чихрийн хэрэглээг тааруулах хэрэгтэй.

Хүүхдүүд элсэн чихэр идээд уур уцаартай болдог

3 Фернан Магеллан дэлхийг тойрох аялал хийсэн

Фернан Магеллан дэлхийг тойрон сэлэх аяллыг эхэлсэн хэдий ч аялалаа дуусгаж чадаагүй байна. Түүний амийг Филиппиний Силапулапу арал дээр хороосон байжээ. Аяллыг түүний орлогч Хуан Себастьян Элькано дуусгасан ажээ.

Фернан Магеллан дэлхийг тойрох аялал хийсэн

4 13-ны баасан гариг муу ёрын өдөр

Энэ ойлголт хэрхэн тарсныг таамаглахад хэцүү. 1307 оны 10 сарын 13-ны баасан гарагт хаан ширээний сүр хүч, эд хөрөнгийг нэмэгдүүлэх зорилготой Францад хэдэн зуун загалмайтны цэргүүдийг баривчилж байсан байна. Ийнхүү цаазлуулж байх үедээ Жак де Моле лам нарыг хараасан ажээ. Үүнээс үүдэлтэй 13-ны баасан гарагийг муу ёрын өдөр гэдэг бололтой.

13-ны баасан гариг муу ёрын өдөр

5 Лондон - хамгийн их бороо ордог орон

"Будант Албион"-ы талаар зохиолчид зохиолдоо ямар нэгэн нууцлаг байдлыг нэмэх зорилготой бичдэг байна. Бодит байдал дээр дэлхийн хамгийн их бороотой орон бол Колумбын Льоро хот бөгөөд жилд дунджаар 13300 мм орчим хур тунадас унадаг гэнэ.  Харьцуулахад: Лондон - 500 мм, Ром - 760 мм хур тунадас жилд дунджаар унадаг байна. Харин Италид ихэнхидээ өвлийн улиралд бороо ордог бол Англид жилийн 4 улиралд ижил хэмжээтэй ордог ажээ.

Лондон - хамгийн их бороо ордог орон

6 Муур дандаа 4 хөллөж буудаг

Өндрөөс газардах үед муур гэдсэн дээрээ эргэж хэрхэн буухаа төлөвлөдөг гэнэ. Хөнгөн жин, урт ноос нь газардалтын хурдыг багасгадаг бөгөөд дөрөв хөллөх боломжийг олгодог байна. Гэхдээ нам газраас унавал эргэж, дөрөв хөллөх хугацаа хүрэхгүй гэнэ.

Муур дандаа 4 хөллөж буудаг

7 Уолт Дисней "Микки Маус"-ыг бүтээсэн

Үнэндээ сахилгагүй хулганы талаарх бодол анх зураач Аб Айверксын толгойд орж ирсэн байна. Тэр анхны дүрүүдэд анхаарал хандуулж байжээ. Харин Дисней нэлээд хойно энэ дүрд анхаарал хандуулах болсон бөгөөд тэрээр Микки Мауст дуу оруулсан ажээ.

Уолт Дисней "Микки Маус"-ыг бүтээсэн

8 Сөнөсөн тэнгис дэлхийн хамгийн давстай устай газар

Хамгийн их давстай устай газар бол Викториягийн Дон-Жуан хэмээх газар бөгөөд ус нь 30 градусын хүйтэнд ч хөлддөггүй юм байна.

Сөнөсөн тэнгис дэлхийн хамгийн давстай устай газар

9 Хүчил заавал арьс түлдэг

Автомашины зай болон бусад тоног төхөөрөмжинд хэрэглэгддэг хүчил нь хүний арьсыг түлэх магадлалтай байдаг. Харин ахуйн нөхцөлд хэрэглэдэг хүчил нь арьсыг түлдэггүй юм байна.

Хүчил заавал арьс түлдэг

10 Гурилан бүтээгдэхүүн идвэл жин нэмнэ

Нүүрс ус биед өөхний хуримтлал үүсгэх магадлалтай байдаг. "Food and Nutrition Australia"-ийн ажилтан Шарон Натоли хэлэхдээ  гурилан бүтээгдэхүүнийг хязгаарласан хоолны дэглэм хүний биед муугаар нөлөөлдөг гэнэ. Түүнчлэн талх илүүдэл жинд төдийлөн нөлөөлдөггүй  гэжээ.

Гурилан бүтээгдэхүүн идвэл жин нэмнэ

11 Цыган бүрт ахлагч байдаг

Магадгүй энэ буруу ойлголт нь Иоган Штраусын “Цыганы ахлах” хэмээх дууриас гаралтай байж болох юм. Үнэндээ цыгануудын дунд ямар ч ахлагч байдаггүй.

Цыган бүрт ахлагч байдаг

12 Хар хорхой нисч чаддаггүй

Хар хорхой нисч чаддаггүй гэх ойлголтыг эрдэмтэд үгүйсгэсэн бөгөөд тэдний нислэгийн зарчмаар нисдэг тэрэг бүтээсэн байдаг.

Хар хорхой нисч чаддаггүй

13 Худал ярьж буй хүн нүд рүү харж чадахгүй

Ярьж байгаа хүн рүүгээ эгц харж ярьж чадахгүй байгаа нь худал ярьж буйгийн нэг шинж тэмдэг билээ. Гэхдээ энэ нь тухайн хүний харааны онцлогоос болдог. Сэтгэл хөдлөл ихтэй үед хараагаа нэг цэгт тогтооно гэдэг хэцүү.

Худал ярьж буй хүн нүд рүү харж чадахгүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()