1
Уоррен Баффит (Warren Buffett)
Уоррен дэлхийн хамгийн баян хүмүүсийн 7-р байрыг эзэлдэг хэр нь хэмнэлт хийдэг гээд төсөөлөөд үз дээ. Хэдийгээр тэр хүссэн зүйлээ худалдаж авах боломжтой ч саятан болохынхоо өмнө худалдаж авсан 50-аад оны байрандаа амьдарч, хямд автомашин унах дуртай. Үүнээс гадна өдрийн хоол эсвэл оройн хоол идэхдээ заавал үнэтэй газар ордоггүй. Тэр түргэн хоолны газар ч хооллож чадах бөгөөд ихэнхдээ хямд хоол сонгодог.
Тэрбумтан болохын тулд тэрээр 11 настайгаасаа эхэлж хичээсэн бөгөөд энэ насандаа анхны хувьцаагаа авсан юм. Харин 30 хүрэхдээ аль хэдийн саятан болсон байжээ. Ийнхүү саятан болоход түүний хэмнэлт 100% нөлөөлсөн гэхэд болно. Хэмнэсэн мөнгөөрөө тэр өөрийн бизнест хөрөнгө оруулалт хийхээс гадна бусдад тусалдаг гэнэ. Сайн дурын, сайн үйлийн аян хийхийн тулд хэмнэлт хийнэ гэдэг үнэхээр бахархууштай чанар шүү.
2
Марк Цукерберг (Mark Elliot Zuckerberg)
2007 онд Марк Цукерберг "Фейсбүүк" компанийнхаа ачаар “Хамгийн залуу тэрбумтан” болж байжээ. Өнөөдрийн байдлаар тэр 85 тэрбумын хөрөнгөтэй бөгөөд хүссэн зүйлээ худалдаж авч, тансаг амьдралаар амьдрах боломжтой мэт санагдана. Гэтэл Марк хямдхан кафегаар үйлчлүүлж, зөөгчид цайны мөнгө үлдээдэггүй гэнэ. Тэр зөөгчийн авчирсан тооцооны хуудсыг сайн гэгч нь нягталж харахаас ичдэггүй.
Жишээлбэл: Нэгэн удаа тэрбумтан залуу тооцооны хуудсан дээр байх 5 долларын үнэтэй усны төлбөрийг төлөөгүй аж. Учир нь тэр би энэ усыг захиалаагүй хэмээн хэлжээ. Гэхдээ тэр хэмнэсэн мөнгө болон орлогынхоо тодорхой хувийг сайн дурын үйл ажиллагаанд тогтмол зориулдаг байна.
3
Виктория Бекхэм (Victoria Beckham)
Бэкхемийн хувьд бусдын сайн сайхны төлөө мөнгө хэмнэдэггүй. Цар тахал эхлэх үед Викториягийн хөрөнгө 400 сая долларын үнэлэгдэж байсан боловч “Spice Girls” хамтлагийн экс гишүүн тэрээр албан хүчээр амраасан ажилчдынхаа цалинг өгөх шаардлагатай байгаа тул мөнгөн тусламж өгөх хүсэлтийг Их Британийн Засгийн газарт тавьсан байна. Мэдээж Засгийн газар энэ тусламжийг үзүүлэхээс татгалзсан аж. Тэрээр өөрийн эд хөрөнгийг нэмэгдүүлэхийн тулд татвар төлөгчдийн хөрөнгийг ашигладаг бололтой.
Үүнээс гадна тэр гэрийн үйлчлэгч нарынхаа төлбөрийг ч төлөх ихээхэн дургүй байдаг учир тэд ихэнхдээ цалингаа авч чадахгүй ажлаасаа гардаг байна. Бүсгүй зогсоолын төлбөр төлж, машиндаа бензин хийхийн оронд нийтийн тээвэрт суугаад хөнгөн хооллохыг эрхэмлэдэг. Харин түүний нөхөр Дэвидийн хувьд тийм ч нарийн биш бөгөөд үнэтэй ресторанд хооллож, зөөгч нарт их хэмжээний цайны мөнгө үлдээдэг гэдгээрээ алдартай.
4
Сара Жессика (Sarah Jessica Parke)
“Sex in the city” киноны од бүсгүйн хувьд 90 сая долларын хөрөнгөтэй гэнэ. Хэдийгээр бага мөнгө биш мэт санагдах ч тэр бүх зүйл дээр хэмнэлт хийдэг. Тэр өөртөө болон хүүхдүүддээ илүү хувцас худалдаж авахыг дэмий гэж үздэг учир танилуудаасаа болон хамаатнуудаасаа үнэгүй хувцас авах нь бий. Үүнээс гадна тэр гадуур хооллох дургүй бөгөөд ихэнхдээ өөрөө хоолоо хийдэг аж.
5
Николас фон Хоогстратен (Nicholas van Hoogstraten)
Николасын хувьд ядуу гэр бүлд өссөн учир хүүхэд байхаасаа эхэлж саятан болохыг мөрөөддөг байжээ. Тиймээс ч баян харагдахын тулд тэр ангийнхаа хүүхдүүдэд байж боломгүй үнэтэй автомашины талаар ярьж байсан гэнэ. Нэгэн удаа тэрээр найзууддаа үнэтэй маркны цуглуулгатай болохоо хэлсэн бөгөөд найзууд нь түүнээс баталгаа шаардсан аж. Ингээд тэр хөрш айлынхаа хүүхдүүдийг хямд үнээр хөлсөлж марк хулгайлуулж байжээ.
Хэсэг хугацааны дараа ирээдүйн саятан залуу сургуулиа орхиж усан цэрэг болсон аж. Усан цэрэгт байх үедээ тэр бизнесийнхээ мөнгийг цуглуулж чадсан гэнэ. Хэдийгээр Николас хулгайлуулсан маркаа үнэтэй зарж орлоготой болсон гэж ярьдаг ч түүнийг хар тамхины худалдаа эрхэлж орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлсэн гэх яриа бий.
2002 онд түүний хөрөнгөө 800 сая хүрч байсан ч гэртээ цайг хэд хэдэн удаа хандалж уудаг байжээ. Николасыг хүн амины гэмт хэрэгт сэжиглэж, нэгжлэг хийх үед ийнхүү бас нэгэн нарийн саятан ил болсон аж.
6
Мадонна (Madonna)
Мадонна гэх нэрийг сонсоогүй хүн бараг л үгүй болов уу. Тэрээр дэлхийн хамгийн амжилттай уран бүтээлч нэрээр Гиннесийн амжилтын номд багтсан байна. Бүсгүй уран бүтээлийнхээ ачаар саятан гэх нэрийг зүүх болсон бөгөөд түүний хөрөнгө 850 сая доллароор үнэлэгддэг аж. Гэвч тэрээр нарийн, харамч баячуудын тоонд багтдаг гэнэ. Гэхдээ тэр өөрөөсөө мөнгө харамладаггүй бөгөөд цайны мөнгө өгөх тал дээр нэлээд нарийн ханддаг байна. Үүнээс гадна хэрвээ гэрийн үйлчлэгч нь утсаар хэт удаан яривал торгууль ноогдуулдаг аж. Халуун байсан ч тэр бэлтгэлийг агааржуулагч ашиглахгүй хийдэг бөгөөд мөнгө хэмнэх зорилгоор ийнхүү агааржуулагч асаадаггүй байх магадлалтай хэмээн бүжигчид нь үздэг гэнэ.
7
Ханс Роусинг (Hans Rosling)
8 сая долларын хөрөнгөтэй тэрээр энгийн Нива машин унадаг. Үүнээс гадна тэрээр худалдан авалт хийхдээ тогтмол үнэ хаялцаж, үнэ буулгах гэж ярьдаг нь түүнийг хамгийн нарийн хүн хэмээн нэрлэхэд хүргэсэн бололтой.