Олимпын гурван аваргыг төрүүлэн гаргасан Кенийн бяцхан тосгон

Хөнгөн атлетикийн тамирчдын дунд "Аваргуудын нутаг" гэдгээрээ алдартай Итен тосгон Кенийн баруун зүгт орших бөгөөд тэндхийн залуучууд нар мандахаас өмнө эртлэн босож, шороон замаар хэдэн арван км гүйдэг ажээ.

Олимпын гурван аваргыг төрүүлэн гаргасан Кенийн бяцхан тосгон
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Энэ тосгонд олимпын аварга Мэтью Бирир, Дэвид Рудиша, Петер Роно түүнчлэн холын зайн гүйлт, марафоны хэд хэдэн дэлхийн аварга, Бостоны болон Берлиний марафоны аваргууд төрж өссөн байна.

Далайн түвшнээс дээш 2400 метрийн өндөрт орших Итен тосгон холын болон ойрын зайн гүйлтийн тамирчдад тэсвэр тэвчээр суулгах хамгийн тохиромжтой орчин болдог. Тамирчид хүчилтөрөгч багатай өндөрлөг газарт зохицож дасгал сургуулилтаа хийснээр ердийн замд гайхалтай хурдан, тэвчээртэй гүйж чаддаг байна.

Үүнээс гадна тэдний гүйх чадвар нь генетик болон бусад хүчин зүйлсээс хамааралтай. Итен тосгоны иргэд Кенийн угсаатны нэгэн бүлэг болох Каленжин нарт хамаардаг. 

5 сая гаруй хүн ам бүхий Каленжин үндэстэн бол "ясны" гүйгчид бөгөөд Кени улсын олимпоос авсан бараг бүх медаль энэхүү тосгоноос гаралтай тамирчдынх юм. 

Каленжин хүмүүсийн биеийн онцлог өндөр туранхай, ялангуяа гуя шилбэ нь нарийхан байдаг хол зайд ядралгүй гүйхэд тустай аж. Түүнчлэн тэд цардуул ихтэй хоол иддэг нь бас нөлөөлдөг.

Итенд олон улсын мэргэжлийн тамирчид болон сонирхогчид ирж бэлтгэл хийдэг төдийгүй зарим тамирчид энд амьдрахаар нүүж ирдэг. Жишээлбэл Кенийн паралимпийн багийн гишүүн 28 настай Эгла Мусоп Итенд нөхөр, таван настай хүүгийн хамт суурьшжээ. Тэрээр 2012 оны Лондонгийн паралимпод оролцож байсан. 

Олимпын аварга Дэвид Рудиша

Дэлхийн рекордыг эзэмшигч Элуид Кипчоге

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()